Цусны даралт өндөрсөх нь хүн төрөлхтөний хамгийн ердийн, мөн хамгийн өргөн оршиж байгаа нэг зүйлийн зүрх судасны өвчин юм. Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, манай улсын цусны даралт өндөр болсон хүний тоо 10 жил 25%-иар нэмэгдэж, өнөөдөр бүх Хятадын цусны өндөр даралттай хүний тоо 100 саяас давж байна.
Эрдэмтэн мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, хүмүүс өөрийн биеэ эрүүл чийрэг байлгахын төлөө цусны даралтаа зохих хэмжээнд тогтоон барих шаардлагатай юм байна. Үүний зэрэгцээ, цусны даралт өндөр болохоос сэргийлэх талаар дараахь зөвлөлгөөг өгч байна.
1. Зүрхээ хамгаалах: Цусны өндөр даралтад нэрвэгдсэн хүмүүс зүрхээ хамгаалах нь нэг зүйлийн чухал арга барил мөн. Цусны даралт өндөр болоход зүрх нь артерын судас руу цус харавдаг. Харин харш саад нэмэгдэхэд зүрхний ачаалал хүндэрч, цаг хугацаа удахаар зүрхний булчин томорч, цусны даралтыг өндөр болгодог байна.
2. Хоол ундаа зохицуулах: Хоолны давсанд агуулагдаж байгаа натрийн йон нь цусны хэмжээг нэмэгдүүлж, зүрхний ачааллыг хүндрүүлж, цусны даралтыг өндөр болгодог тул давс багатай хоол идэх сайн. Өдөр бүрийн идэх давсаа 6 граммаас давуулахгүй байж, амт ихтэй хүнсний зүйл, өөх ихтэй мах, гашуун хүнсний бүтээгдэхүүнийг бага идэж, бие махбодийн шаардлагаа хангахын тулд хоол хүнсээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв зохицуулах хэрэгтэй. Хэтэрхий цадталаа идэх нь ч цусны даралтыг өндөр болгодог байна.
3. Сэтгэлийн их хөөрлөөс зайласхийх: Сэтгэл санаа тайван байх нь зүрх болон цусны даралтыг тогтвортой байлгахад ашигтай. Жишээлбэл, уурлах, сүрдэх, айх нь зүрхийг догдлуулж, цусны даралтыг нэмэгдүүлдэг. Ямар нэгэн гэнэтийн хэрэг тохиолдоход хянамгай, хүлээцтэй, сэтгэл уужуу тайван байх чухал.
4. Биеийн жинг хяналтдаа авах: Биеийн жин нэмэгдэж, таргалах нь зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчинд нэрвэгдүүлэх гол хүчин зүйл юм, биеийн жин 1 кг хасагдахад бүр цусны даралт нь мөнгөн усны баганын хэмжүүрт 1 мм буурдаг байна.
5. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхийг хатуу баримтлах: Шинжлэх ухаанчаар биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь уушигны чадавхыг сайжруулж, ясны нягтацыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг идэвхжүүлж, бие цогцын илүүц өөх тосыг бууруулж, цусны даралт өндөр болохоос сэргийлхэд тун ашигтай үүрэг гүйцэтгэдэг байна.
6. Тамхи татахыг цээрлэх: Тамхинд байдаг никотин нь цусны судсыг авчааж, цусны даралтыг маш амархан өндөр болгодог байна.
7. Цусны даралтаа өөрөө бууруулж сурах хэрэгтэй: Бухимдах буюу хэрэг учир санаагаар болохгүй тохиолдолд сэтгэлээ барьж, даралт нэмэгдэхээс хичээнгүйлэн зайласхых хэрэгтэй.
Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цусны даралт өндөрсөх нь титмын судасны өвчин болон чихрийн шижин өвчинд зайлашгүй нэрвэгдүүлдэг юм байна. Иймээс энэ хоёр төрлийн өвчнийг эм бэлдмэлээр эмчлэх нь хамгийн сайн үр дүнд хүргэж чаддаг ажээ.\Л.Буянтогтох орчуулав\
|