• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-08 18:01:33    
Хятад улс хүн бүхэнд эмчилгээний үндсэн үйлчилгээ үзүүлэх ажлаа эрчимтэй нэмэгдүүлж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Хятад улс эмчилгээ эрүүл мэндийн ажил үйлсээ тасралтгүй хөгжүүлэн боловсронгуй болгож, хүн бүхэнд эмчилгээний үндсэн үйлчилгээ үзүүлэх ажлаа эрчимтэй нэмэгдүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж байна. Хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрэм хөдөө тосгонд явах тусмаа улам дэлгэрэнгүй болж, хотын оршин суугчдын хорооллын эмчилгээ ирмүүн хөгжиж, хот суурины оршин суугчдыг үндсэн эмчилгээний даатгалд хамруулах ажил тогтвортой ахиж байна.

     Хуан Хай шя гэдэг хатагтай бол Хятадын зүүн нутгийн Шанхай хотын дүүргийн жирийн тариачин. Тэр хүн архаг өвчтэй болохоор байнга л эмнэлэгт очиж оношлуулж эмчлүүлэхдээ дугаарлаж их цаг зардаг. Түүнээсээ болж их ядардаг. Харин түүний оршин суудаг Шанхай хотын Бао шань дүүрэгт сүүлийн үед тариачин айлуудыг эмчтэй болгох эрүүл мэндийн шинэ тогтолцоо хэрэгжүүлснээс түүнд их дөхөм болсон байлаа.

     Энэ тогтолцооны дагуу Бао шань дүүргийн бүх тариачин айл бүр өрхийн эмчтэй болсон байна. Энэхүү үйлчилгээнд өвчин оношлох, эрүүл мэндийн шинжилгээ хийх, хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрмийн дагуу эмчилгээний зардлыг нь гаргаж өгөх, эх нялхсын эрүүл мэндийн шинжилгээ хийх, халдварт өвчин болон архаг өвчнээс сэргийлэх байнгын хяналтад авах зэрэг багтаж байна.

     Хатагтай Хуан Хай шя хэлэхдээ, Хуучин эмнэлэг, эмч гэхээр их хол хөндий санагддаг байсан, өнөөдөр бол санасан бодсоноосоо эхлээд бүх байдлаа эмчдээ ярьж, цаг тухай бүрд нь тусламж авдаг боллоо. Эмч нар маань бидэнд төрсөн нь юм шиг сайн ханддаг. Айл болгон эм бэлдмэлийн хайрцагандаа энгийн хэрэглээний эмүүдийг бэлэн хадгалж байна. Сүүлийн жилүүдэд засгийн газраас биднийг улам л сайн харж үздэг болж байгаад нь их баярладаг юм гэжээ.

     Бао шань дүүргийнхэн оршин суугчиддаа нэн их ач тус хүртээхийн төлөө хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрмийн үндсэн дээр тариачин өрхүүдийг эмчтэй болгох эрүүл мэндийн энэхүү шинэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс гадна уг дүүргийнхэн бас хүнд өвчтэй хүмүүст хөнгөлөлт үзүүлэх дүрэм, хүнд өвчтөнийг авран туслах эрсдэлийн тухай дүрэм, настан буурлуудын эмчилгээний зардлын тал хувийг хөнгөлөх дүрэм зэргийг хэрэгжүүлж, тариачдын өвчнээ эмчлүүлэх талын дарамтыг хөнгөлж байна.Шанхай хотын Бао шань дүүргийн эрүүл мэндийн газрын дарга Ли Ши хуа хэлэхдээ, бидний ингэж хийж байгаагийн зорилго нь хэрэг дээрээ хүн бүхэнд эмчилгээ эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг хүргэж, хот хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, ард олондоо сүүлийн жилүүдийн эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг үнэнхүү эдлүүлнэ гэсэн төр засгийн газрын уриалгыг биелүүлж байгаа юм гэжээ.

     Хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрэмд Хятадын 720 сая иргэн хамрагдаад байна. Энэ нь бүх Хятадын тариачдын 80 гаруй хувийг эзэлж байна гэсэн үг.. Уг дүрэмд хамрагдсан хүмүүс жил болгон 10 юань л тушаагаад өвчин үзүүлсэн байдлынхаа дагуу зохих харьцлаар зардлаа төлүүлнэ. Энэ зардлын мөнгөний нэг хэсгийг тариачдын тушаасан мөнгөнөөс гаргаж ихэнхийг нь төв засгийн газар болон орон нутгийн засгийн газраас гаргана.

     Хятадын Эрүүл Мэндийн Яамны сайд Чэнь Жү хэлэхдээ, төв засгийн газраас сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт оруулж байгаа мөнгөний хэмжээ ихээр нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг голдуу төв баруун бүсэд зориулж байна. Ялангуяа хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрмийг төв буруун бүсийн хөдөө тосгонд хэрэгжүүлэхэд төвлөрсөн төсвөөс гаргасан мөнгөний хэмжээ нь нийт сангийн 40 хувийг эзэлж, орон нутгийн засгийн газар мөн 40 хувийг нь гаргаж, иргэд 20 хувийг нь гаргасан юм гэжээ.

     Үүнээс гадна Хятад улс бас хот суурины ажлын байргүй оршин суугчдыг үндсэн эмчилгээний даатгалд хамруулах ажлыг ч туршиж байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/