• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-08 17:52:18    
"Хар ус" компаний хэргийн ар дахь жинхэнэ эзэн нь хэн вэ? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Иракийн нийслэл Багададын гудамжаар явахад хүмүүс замын хажуугийн тэсрэх бөмбөгнөөс сэргийлэх төдийгүй Америкийн хувийн хамгаалалтын компаниас ч сэргийлэх хэрэгтэй болжээ. Энэ нь тоглоом яасан ч биш, харин хүний сэтгэлийг эмзэглүүлсэн бодит хэрэг болох юм. 2003 онд Америк Иракийн эсрэг дайн дэгдээснээс хойш, Америкийн Иракт байрлаж байгаа хувийн хамгаалалтын компанийн ажилтнууд гэмгүй номхон иргэдийн амийг хөнөөсөн хэрэг тасрахгүй болжээ. Америкийн "Хар ус" хувийн хамгаалалтын компани энэ жилийн 9-р сарын 16-ны өдөр Багдадад Иракийн гэмгүй номхон 11 иргэний амийг хөнөөсөн нь ийм хэргүүдийн нэг нийтлэг жишээ болсон байна.

     "Хар ус" компани өнгөрсөн зууны 90-ээд оны сүүлчээр байгуулагдаж, аравхан жилийн хугацаанд хэдхэн хүнтэй жижиг компани байснасаа дэлхийн хамгийн том хамгаалалтын компани болон хөгжиж, жилийн ашиг орлого нь бараг 12 сая ам. долларт хүрсэн байна. Гэтэл энэ хамгаалалтын компанийн ажилчдын олонхи нь соёлгүй, ямар ч боловсролгүй нь хачирхалтай юм. Америкийн Конгрессын нийтэлсэн шинжилгээний тайлангаас үзвэл, Уг компани өнгөрсөн гурван жилд хууль сахилга зөрчсөн 122 ирак хүнийг компаний ажилтангаар хөлслөн авчээ, энэ нь Ирак дахь хамгаалалтын компаний нийт хүний долооны нэг хувийг эзэлж байна. 2005 оноос хойш, уг компаний ажилтан Иракт гарсан 195 удаагийн буудлалцааны хэрэгт холбогдсон байна.

     "9-р сарын 16"-ны цуст хэрэг гарахаас өмнө Америкийн эрх баригчид Америкийн хувийн хамгаалалтын компанийн Иракт гэмгүй номхон хүмүүсийн амийг хөнөөж байгаа явдлыг авч хэлэлцэхгүй байжээ. Уг хэрэг илчлэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсаны хойно Америк уг компанийн үйл ажиллагаа хэтэрснийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд байдлыг намдаахын тулд уг хэргийг хууль журамд заасны дагуу арга хэмжээ авсан байна. 9-р сарын 23-ны өдөр Америкийн батлан хамгаалах яам таван хүнтэй ажлын хэсэг Иракт илгээн газар дээр нь байцаалт хийв. 10-р сарын 1-ны өдөр, Иракт жижиг салбар анги илгээн "Хар ус" хувийн хамгаалалтын компанийн ажилтан эрүүгийн хариуцлага хүлээх эсэхийг байцаахад туслалцах болно гэж Холбооны мөрдөн байцаах газар мэдэгдсэн байна. 10-р сарын 4-ний өдөр Америкийн Төлөөлөгчдийн танхим хуулийн төсөл баталж, Америкийн шүүх Америкийн хамгаалалтын компани болон бусад гэрээгээр ажиллагч бизнесменүүдийг эрүүгийн хэрэгт татахыг зөвшөөрч, 10-р сарын 5-нд Иракт байгаа дипломат ажилтны хамгаалалтын ажилд бүх талаар зохицуулалт хийж боловсронгуй болгоно гэж Америкийн Төрийн департамент мэдэгдсэн байна. Америкийн эрх баригчдын эдгээр арга хэмжээ нь гадаад дахь хуулийн эрхээ орхих санаагүй байгааг харуулж байна гэж шинжээчид үзэв.

     "Хар ус" компанийн хэрэг нь Ирак дахь хамгаалалтын компанийн ажилтны хүний амийг хөнөөж байгаа явдлын ганц жишээ төдий л бөгөөд тэр нь Америкийн жанжлах үзлийн төвлөрсөн илрэл юм гэж шинжээчид онцолж байна.

     Үүнээс гадна, энэ нь бас Америкийн эзлэн түрэмгийлэгч эрх баригчид Иракт ажиллаж байгаа Америкийн хувийн хамгаалалтын компаниудад хяналт удирдлага дутуу, дур таваар нь тавьж байгааг харуулж байна. "Невсвеек долоо хоног тутамын сэтгүүл"-ийн тусгай сурвалжлагч Микел Хурш хэлэхдээ, Америкийн Ирак дахь цэргийн үйл ажиллагаанд тогтоогоогүй тогтоол байдаг. Энэ нь Ирак хүнийг урьдаар бүр алан хядагч гэж төсөөлдөг, иймээс "урьдаар гар хөдөлж цохилт өгнө. Урьдаар баривчилах юм уу аль эсгүүл амийг нь хөнөөж байгаад болдог". Иймээс Америкийн хувийн хамгаалалтын компанийн хөлсний ажилтан дур зоригоор дээрэнгүй байдаг нь аргагүй юм. Иймээс "Хар ус" компанийн хэргийн ар дахь жинхэнэ хэргийн эзэн нь өөр хүн биш яг Америкийн засгийн газар өөрөө болох юм гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/