• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-09 16:49:36    
Палестин, Израилийн хэлэлцээ хүнд байдалд эхлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Палестин, Израилийн хэлэлцээний ажлын хэсэг 8-ны өдөр Иерусалимд хэлэлцээ хийж, Дундад дорнодын асуудлаарх олон улсын бага хурлын хамтарсан мэдэгдлийг хэлэлцэж эхэлжээ.

     11-р сард болох Дундад дорнодын асуудлаарх олон улсын бага хурлыг Палестин, Израилийн энхийн үйл явц дахь арга хэмжээ юм. Харин хамгийн эцсийн алхам биш гэж үзэж байгаа бөгөөд Палестины хилийн эцсийн зааг, Иерусалимын статус, түрвэгсдийн гэр орондоо буцах, Израилийн аюулгүй байдал зэрэг гол чухал асуудлуудыг зохицуулах бодитой хөтөлбөрийг уг хурлын дараа сая албан ёсоор авч хэлэлцэх ёстой гэж Палестин, Израилийн удирдагчид саяхан хийсэн хэлэлцээний явцдаа санал нэгтэй үзжээ. Энэ нь нэг талаар хоёр тал энхийн хэлэлцээнд ашигтай уур амьсгал бий болгох ажил хэрэгч бодлого явуулж байгааг харуулж байгаа бөгөөд нөгөө талаар бас хэлэлцээ нь чухал чухал асуудлуудыг хөндсөний дараахь бэрхшээлтэй байдлыг ч харуулж байгаа юм. Энэ нь Палестин, Израилийн удирдагчид сүүлийн хэдэн сард 6 удаа хэлэлцээ хийсний дараа, хамтарсан мэдэгдлийн агуулгын талаарх үндсэн санал зөрөлдөөн нааштай шийдэгдэж чадаагүй байгаа шалтгаануудын нэг нь юм. Чухал чухал асуудлуудаар өнгөрсөн хугацаанд хийгээгүй буултыг Палестин, Израиль хоёр тал хийх шаардлагатай болж байна. Тэгэхгүй бол хоёр орны эдийн засгийн хөгжил буурч, ард түмний амьдрал нь доройтсоор байгаа болохоор, энэ боломжийг ашиглахгүй юм бол хэлэлцээний хүрээнд хийсэн хүчин чармайлтууд нь бүхэлдээ ямар ч үр дүнгүй болох юм.

     Бодитойгоор хэлбэл, хилийн асуудлаар, Палестины тал нь 1967 оны Дундад дорнодын дайнаас өмнөх үеийн хилийн заагаар үндэс болгож, нутаг дэвсгэр солилцох талбайг Иордан голын баруун эргийн районы нийт талбайн 2—3 хувьд байлгахыг зорьж байгаа бол, Израилийн тал нь байгуулж байгаа Еврейчүүдийн оршин суух цэгийн байгуулалтыг нэн даруй зогсоож, баруун эргийн оршин суух цэгээс түргэхэн татан гарч, Иордан голын баруун эргийн районыг Израилийн оршин суух цэгүүдээс бүрдсэн заагласан бүс болгохгүйгээр ирээдүйн Палестины нутаг дэвсгэрийн залгамж чанарыг баталгаажуулах ёстой хэмээн үзэж байна. Хилийн заагийг тогтоох болон нутаг дэвсгэр солилцох үед хүн ам олонтой еврей оршин суугчдын асуудлыг бодолцохыг Израиль хүсч байгаа юм байна.

     Иерусалимын асуудлаар, хуучин хотыг багтаасан зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгож, энэ талаар Палестины тал бүрэн эрхтэй байхыг Палестины тал зорьж байгаа бол, 1967 оны Дундад дорнодын 3-р дайны явцад зүүн Иерусалимыг эзэлж, 1980 онд хууь баталж, Иерусалимыг Израилийн нийслэл байхаар зарлаж, зүүн Иерусалимын асуудлаар хатуу байр суурь баримталсаар иржээ. Зүүн Иерусалим дэх Арабчуудын оршин суугаа районыг Палестинд буцаан өгч, Израильд зүүн Иерусалим дэх еврейчүүдийн оршин суух район зэрэг газрын хууль ёсны эрхтэй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгээр зөвшөөрүүлэх саналыг Израилийн Ерөнхий сайдын орлогч Найм Рамон сүүлийн үед дэвшүүлсэн боловч, уг санал нь хатуу эсэргүүцэлд учирсан байна.

     Мөн Палестины дүрвэсдийн гэр орондоо буцах эрхийг Израилийн тал хүлээн зөвшөөрөх ёстой гэж Палестины тал үзэж байна. Гэвч Израилийн тал нь еврей улс орны үндэстний онцлогийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг бодолцож, уг асуудлаар буулт хийхийг хүсэхгүй байгаа юм. Палестин, Израилийн хэлэлцээ нь бас Иордан голын баруун эрэг болон Газын зурвас хоорондын зам харилцааны аюулгүй байдлыг тогтоох, Палестины тал терроризмд хэрхэн цохилт өгөх, Израилийн аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг бэрхшээлтэй асуудлуудыг хөндөх юм байна.

     Палестин, Израилийн хэлэлцээний ажлын хэсгийн 8-ны өдөр хийсэн хэлэлцээ нь хоёр тал чухал чухал асуудлыг хөндөж, харилцан ашигтай байх арга зам хайх боловч, хэлэлцээ нь маш хүнд байдалд болж, өөр өөрийн ашиг сонирхлыг хамгийн их хэмжээнд байлгахын тулд хоёр тал бас харилцан буулт хийлгэхээр оролдох болно гэж шинжээчид үзэж байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\