• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-09 16:53:11    
Хятадын гадаад харилцаа өндөр амжилтад хүрчээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын эрх баригч нам Хятадын Коммунист Намын 17-р их хурал удалгүй болох гэж байна. 16-р хурлаас хойших 5 жилийн Хятад улсын гадаад харилцааг эргэн дүгнэхэд, ХКН-ын дэвшүүлсэн "Эвсэг зохицонгуй дэлхий" байгуулах үзэл санаа нь Хятад улсын гадаад харилцааны гол урианы нэг байсан бөгөөд энэ үзэл санааг хэрэгжүүлснээр Хятадын гадаад харилцаа өндөр амжилтад хүрсэн байна.

     5 жилийн өмнө, "Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хүчин чармайлт гаргаж, дэлхийн олон талт хандлагыг нааштай ахиулан, олон хүчний эвсэг зохицонгуйгаар зэргэцэн оршиход тус дөхөм үзүүлэхэд бид бэлэн байна" гэж ХКН-ын 16-р их хурлын тайланд дэвшүүлснээр, "эвсэг зохицонгуй" гэдэг энэ үг нь Хятадын гадаад харилцааны бодлогыг тодорхойлох болсон байна. 2005 оны 9-р сард, Хятад улсын дээд удирдагч Хү Жиньтао НҮБ-ын байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан улс орнуудын тэргүүн нарын бага хурал дээр, "өнөөдөр бат бэх энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг чармайн байгуулъя" гэсэн чухал үг хэлж, "эвсэг зохицонгуй дэлхий байгуулах" сэтгэхүйг анх удаагаа дэвшүүлсэн бөгөөд үүний тухай дэлгэрэнгүй тодорхойлолт хийсэн байна. "Эвсэг зохицонгуй дэлхий байгуулах"-д олон талт үзлийг баримтлан, хамтын аюулгүй байдлыг биелүүлэх ёстой. Харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлан, хамтын цэцэглэл хөгжлийг биелүүлэх ёстой. Уужуу багтаамжтай үзэл санааны дагуу, соёл иргэншлийн яриа хэлэлцээг биелүүлэх ёстой гэж тэрээр үзсэн байна. Энэ тухай Хү Жиньтао цааш нь тайлбарлаж хэлэхдээ, бид харилцан итгэлцсэн харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажилласан аюулгүйн шинэ үзэл баримтлал тогтоож, олон нийтийн эрх тэгш үр ашигтай аюулгүйн мехнизм байгуулах хэрэгтэй. Бид олон талт худалдааны нээлттэй эрх тэгш гадуурхахгүй байх мехнизм тогтооход тус дөхөм үзүүлж, хөгжсөн орон нь дэлхийн зохицонгуй тэнцвэртэй хөгжлийг биелүүлэхээр нэн их үүрэг хариуцан, хөгжиж байгаа орны түргэн хөгжилд тус дөхөм үзүүлж, 21-р зууныг хүн бүр хөгжил эдэлсэн зуун болгох ёстой. Бид эрх тэгш нээлттэй үзэл санааны дагуу, соёл иргэншлийн олон талт чанарыг батлан, адил бус соёл иргэншлийн яриа хэлэлцээ солилцоог эрчимжүүлж, олон соёл иргэншил зэрэгцэн оршсон эвсэг зохицонгуй дэлхийг хамтран байгуулах ёстой гэжээ.

     "Эвсэг зохицонгуй дэлхий"-н үзэл санааг хэрэгжүүлсэн Хятадын гадаад харилцаа нь хүмүүсийн анхаарлыг улам ихээр татах болсон юм. Олон улсын үйл хэрэг болон халуун цэгийн асуудал дээр Хятад улс чухал үүрэг гүйцэтгэх болжээ.

     "Эвсэг зохицонгуй дэлхий"-н үзэл санааны удирдлага дор, Хятад болон том орнуудын харилцаа өдрөөс өдөр боловсронгуй болж, хөрш орнуудын хоорондох сайн хөршийн найрсаг харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаа ч улам гүнзгийрэн, хөгжиж байгаа орнуудтай хийх найрсаг хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэсэн байна. "Эвсэг зохицонгуй дэлхий"-н үзэл санаа нь Хятадын гадаад харилцааны шинэ түвшин шинэ танилт тэрчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдал, цэцэглэл хөгжилд хувь нэмэр оруулах Хятадын шинэ үүрэг хариуцлагыг харуулж байна гэж Хятад улсын Бээжингийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Жү Фэн үзэж байна. Тэрээр хэлэхдээ, эвсэг зохицонгуй дэлхий байгуулах нь Хятадын гадаад харилцааны маш чухал гол уриа болсон юм. Үүгээр зогсохгүй Хятадын орчин үеийн гадаад харилцааны олон улсын будлиантай байдалд чиглэлээ алдахгүй, хариуцлагатай том орны үндсэн итгэлийг батжуулж, дэлхийн энх тайван хамтын ажиллагаа, тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэх шийдвэр зориг бат итгэлийг бүх талаар харуулсан юм гэжээ.

     "Эвсэг зохицонгуй дэлхий" байгуулах тухай Хятадын санаачлагыг Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн авч байна. Хятадын Засгийн газрын энэ санаачлага нь Хятад болон бусад орон харилцаагаа хөгжүүлэхэд хамтаар амжилтад хүрнэ гэдгийг харуулж байгаа юм гэж Америкийн Маруланд их сургуулийн профессор Анил К Күпта үзэж байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\