Өнгөрөгч зуунаас Хятадын засгийн газрын олон салбарууд хил хязгаар алс зайдуу районы тариачдад ном бичиг хүргэх ажиллагааг хамтаар зохиож, тэдний мэдлэг болон техникт түшиглэн баяжихад нь тусалж ирсэн юм. Үүний зэрэгцээ иргэдийн байгууллага ч хот хөдөөгийн хүүхэд залуучуудыг найзлуулах зэрэг үйл ажиллагаа өрнүүлж, хөдөө тосгоны соёлын байгуулалтад тус дөхөм үзүүлсэн юм. Одоо энэ тухай байдлаас танилцуульяа.
Хятадын засгийн газрын маш олон салбар болон иргэдийн байгууллага бүр үйл ажиллагаа зохиож, хөдөө тосгонд туслан соёлын дэд бүтэцийн байгуулалт хийх, тариачдын соёлын түвшнийг дээшлүүлэн, тэдэнд шинжлэх ухаан техникийн мэдлэг эзэмшүүлэн, матер соёлын амьдралыг нь сайжруулж байна. 1993 онд байгуулагдсан Хятадын соёлоор ядууг тэтгэх комисс бол буяны чанартай иргэдийн байгууллага мөн, тэдний бүх ажилтад нь ажлын чөлөө цагараа тариачдад сайн дураараа үйлчилж байдаг байна. Тэд нар нийгмийн эх баялагыг нэгтгэн цуглуулж, алс хязгаар нутгийн тариачдын шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан ядуурлаас ангижрахад нь тусалсан төдийгүй бусдыг халамжлан туслах уур амьсгал буй болгохыг нийгэмд санаачилж байна. 1994 онд тус комисс нь Хэвлэлийн үндэсний ерөнхий газартай хамтаар " арван мянган тосгонд номын сан байгуулах" төсөл санаачилж, хэвлэлийн газар, номын сан, жирийн олон түмнийг дайчлан тариачдад ном хандвлуулан, тусгай номын өргөө гаргасан байна. Арван хэдэн жилийн турш, бүх Хятад даяарт иймэрхүү номын өрөө 90 мянга гаруйд хүрчээ.
Сурвалжлагч саяхан Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Таншан хотын Лэтин сияний Жао жайжуан тосгоны номын өрөөтөй танилцсан байна. Тариачин Жао Вэнпин хэлэхдээ,би номын өрөөнд тавьж байгаа шинжлэх ухаан техникийн талын маш олон ном уншсан бөгөөд эдгээр мэдлэгээ жимс тарих талд хэрэглээд, жимсний ургац нэмэгдсэн гэжээ.
" Соёл мэдлэг эзэмшүүлэн ядуурлаас ангижруулах, шинжлэх ухаан техникийг хөдөө орон нутагт авчирч өгсөнөөр, бид бага бус мэдлэг эзэмшсэн. Тарбус болон тоорын ургац бүр нэмэгдсэн" гэжээ.
Ном хүргэх ажиллагаа зохиосоноор Хятадын тариачид ном уншиж суралцах дадгалтай болж, цөөн бус хүн ном бичиг дэх мэдлэгийг хэрэглэн ядуурлаас ангижран баяжижи байна. Хятадын соёлоор ядууг тэтгэх комисс бас бүх Хятадын тариачдын ном уншиж бичсэн зохиолыг элсэх ажиллагааг олон удаа зохиож, тариачдын шилдэг зохиолыг ном болгон хэвлүүлж, тариачин найз нарын харилцан солилцон суралцахад дөхөм үзүүлж байна.
" Арван мянган тосгонд номын өрөө гаргах" үйл ажиллагаа маш сайн үр ашиг олж, мөн засгийн газрын салбарын дээд анхаарлын төвд орчээ. 2006 онд Хятадын хэвлэлийн ерөнхий газар " тариачны номын өрөө"-ний төсөл эхлүүлж, таван жилд багтаан бүх Хятадын хөдөө тосгоны районд 200 мянган номын өрөө байгуулан, номын өрөө болгонд мянга орчим ширхэг ном, хэдэн арван төрлийн сэтгүүл болон зуун төрлийн CD WCD-тай болгохоор байна. Хятадын хэвлэлийн ерөнхий газрын сонин сэтгүүл гүйлгээнд оруулах газрын дарга ноён Фан Вэйлингийн танилцуулсанаас үзвэл, улсаас хөрөнгө мөнгө санхүүжүүлэн ном бичиг худалдан авч нийлүүлэх бөгөөд номын өрөөний үйл ажиллагааг удирдах юм байна.
Манай бэлтгэн нийлүүлж өгөх ном бичиг бол бүгд өргөн олон тариачин түмний унших шаардлагад нийцсэн, хэрэглээний ном бичиг болох юм. Үүнд намын чиг шугам бодлого, хуулийн мэдлэг, ялангуяа шинжлэх ухаан техникийн мэдлэг, соёлын талын мэдлэжгийн ном бичиг багтаж байгаа юм. Шинжлэх ухаан техникийн хамаатай ном бичиг үлэмж их хэмжээг эзлэх болохоор, тариачид уншбал ойлгож, сурвал чадаж, хэрэглэбэл амжилт олж болох юм гэж Фан Вэйпин хэлсэн байна.
Ном бичиг бэлэглэж байхаас гадна Хятадын Хөдөө Аж Ахуйн яам, Шинжлэх ухаан техникийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг яам хороод жил болгон үйл ажиллагаа зохиож, мэргэжилтэн нарыг зохион байгуулан хөдөө нутагт очуулан, тариачдад төрөл бүрийн мэдлэг тайлбарлуулж байна. Хөдөө тосгоны хүүхэд залуучуудын өсч бойжиход анхаарал хандуулж, тэдний соёлын орчин ахуйг сайжруулж байгаа нь ч эдгээр жилүүдэд холбогдох салбарын чармайн хийж байгаа ажил болох юм. 1995 оноос Хятадын соёлоор ядууг дэмжин тэтгэх ажил эрхэлсэн комисс нь холбогдох салбартай хамтаар хөдөө нутгийн хүүхдэд зориулсан зуны лагер зохиож, тэднийг урин хотын хүүхдүүдтэй зуны чөлөө өнгөрүүлж, хөдөөгийн хүүхдийг хотын хүүхдийнд зочлуулан, хөдөө тосгоны хүүхдийг хотын хүүхэдтэй адилхан сайн сайхан орчинд амьдруулах хүсэл тавин ажиллаж ирсэн банйа.
Хятадын дорнод нутгийн хөгжсөн бүсийн Жянсу мужийн Үши хотын охин Юү Юнь болон баруун талын Жянси мужийн ядуу нутаг Рүйжинь хотын хүү Сүнь Яньпин бол найз хүүхдүүд юм.
Юү Юнь: би Юү Юнь гэсэн нэртэй. Жянсу мужийн Үши хотоос ирсэн.
Сэтгүүлч: Сүнь Яньпин та хоёр уул нь уулзаж байсан уу? Хаа амьдардаг бэ?
Сүнь Янпинь: уулзсан, хоёр удаа уулзсан, Бээжинд нэг удаа уулзаж, Ү шийд нэг удаа уулзсан.
Сэтгүүлч: Та хоёр анх удаа уулзахдаа баярлсан уу?
Сүнь Янпин: баярласан, маш баярласан.
Юү Юнь: би ч маш сэтгэл догдолсон.
Сүнь Янпин: уулзангуут бид хоёр гар гараа атгаж байсан.
Хөдөө тосгоны хүүхэдүүд ийм хэлбэрээр дамжин хотын амьдрал болон гаднах ертөнц ямар байдагыг ойлгож банйа. Хотын хүүхдүүд ч Хятад оронд мөн ийм ядуу нутаг байдаг бөгөөд тэндэх хүүхдүүдийн өсөн бойжих нөхцөл тэднээс хол тааруухан байгааг ойлгож байна. Одоод хүрч иртэл, бүх Хятадын 20 сая хос хүүхэд сайн найз болцгоосон байна.
Арван хэдэн жилийн турш, найз бололцох энэ ажиллагаагаар дамжин, хот хөдөөгийн хүүхэд, хан үндэстэн болон цөөнх үндэстний хүүхэд, эрүүл хүүхэд болон тахир дутуу хүүхэд хоорондоо бие биеэ ойлгоход тус дөхөм үзүүлсэн банйа. /Пэрлаймаа орчуулав/
|