• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-09 17:06:16    
Ядуу гэр бүлийн хүүхдийг ивээн тэтгэсэн Юй Ю-ван

Хятадын Олон Улсын Радио

      Энэ оны намрын дунд сарын 15-ны баяраар Шиньба барилгын компанийн намын хорооны нарийн бичгийн дарга Юй Ю-ван 60 мянган юань хандивлаж, Ү-ханий Барилгын их сургуулийн амьдралын бэрхшээлтэй 30 шинэ оюутныг ивээн тэтгэв. Энэ он тэрээр нийт 603 мянган юань хандивлаж, ядуу гэр бүлийн 258 оюутан сурагчийг ивээн тэтгэсэн байна.

     1997 оноос Юй Ю-ван хувиасаа нийт 3 сая 500 гаруй манган юань хандивлан, 780 гаруй хүүхдийг ивээн тэтгэж, "халуун сэтгэлээр боловсорлыг дэмжигч хувийн аж ахуйн эзэн" гэж нэрлэгдсэн байна.

     Энэ жил 45 настай Юй Ю-ван Ү-хань хотын Шиньжөү дүүргийн Шиньчүн суурины тариачин айлын гэр бүлд төрж өссөн юм. Түүнийг өндөр зэргийн дунд сургуулийн 2-р ангид байхад сургууль нь ном авах 50 мөнгө хураах гэсэнд ээж нь түүнийг дагуулан энэ 50 мөнгийг зээлхээр гурван айлд ороод олоогүй байлаа. Зовж гутрахадаа ээж нь нүдэндээ нулимстай буцаж явсан байдал түүний сэтгэлд гүн хоногшсон байлаа.

     Би өөрөө ном сайн сураагүй боловч мэдлэг боловсрол маш эрхэм гэснийг ойлгож байгаа, амьдралын бэрхшээлээс болж аль нэгэн хүүхэд сургуулиа дутуу доргон хаяхыг би хүсэхгүй гэж тэрээр ярьдаг байлаа. Хувийн компанитай болсоны дараа тэрээр амьдралын бэрхшээлтэй хүүхдэд туслахаар шийдсэн байна.

     1997 оны 9-р сард, Юй Ю-вангийн тосгоны Гүө овогт хүүхдээ сургуульд оруулахын төлөө цусаа худалдсныг Юй Ю-ван сонсоод сэтгэл зүрэх нь эмтэрч, Гүө овогтын гэрт очоод, хүүхдийн чинь сургалтын зардлыг би бүхнийг даана гэж амалсан байлаа.

     Мөн тосгоны Юй Яаохуа багаасаа хөл нь муу, эхнэр нь ч байнга өвчилдөг учраас хоёр хүүхэд нь бүр онц сурдаг боловч сургалтын төлбөр төлөх мөнгөгүй, сургуулиасаа зогсоход хүрсэн байлаа. Юй Ю-ван мөн түүний гэрт очиж, амьдрал ямар бэрхшээлтэй байсан ч хүүхдээ сургах хэрэгтэй, хоёр хүүхдийн их сургууль төгсөх хүртлэх бүх зардлыг би даана гэж хүлээж авчээ. Түүнээс хойш энэ хоёр хүүхдийн 100 мянга орчим юаний сургалтын зардал болон амьдралын зардлыг Юй Ю-ван төлсөн байна.

     Сүүлийн хэдэн жилд Юй Ю-вангийн хандивын мөнгө улам нэмэгдэв. 2003, 2004 онд тэрээр тус тус 200 мянган юань хандивлаж 80 хүүхдэд туслав. 2005 онд 800 мянган юань хандивлаж, 2006 онд 700 мянган юань хандивлав. Хүбэй мужийн Багшийн 2-р дээд сургуудьд "Юй Ю-вангийн сургалтыг тэтгэх сан" байгуулжээ.

     Түүний хамгийн бахарууштай зүйл бол түүний ивээн тэтгэсэн олон зуун оюутан цөмөөрөө хичээл номдоо шамдаж, нэг ч хүүхэд сахилга дүрэм зөрчөөгүй, аав ээж нь сэтгэл дүүрэн яваж байгаа явдал болно.

     Түүний дагуулгаар Шиньба барилгын компани нь мөн Хятадын барилгын салбарын боловсролыг дэмжих нэрд гарсан компани болжээ. 2005 – 2007 онуудад энэ компанийн зөвлөлийн гишүүдийн хувь хүний хандивын мөнгө нэг сая 700 мянган юань, нэг сая 900 мянган юань, хоёр сая 180 мянган юаньд тус тус хүрч, ядуу гэр бүлийн хүүхдийг дэмжин тусалсан бөгөөд Ү-хань хотын Шиньжөү дүүрэгтээ "Хайрын банк" байгуулж, хоёр жилийн дотор 7 сая гаруй юаний хөрөнгө мөнгө хуримтуулж, тус дүүргийн амьдралын бэрхшээлтэй оюутан сурагчдыг ивээн тэтгэсэн юм байна.