• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-09 17:13:16    
Ниньшя ган хуурай районд өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуй хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Ниншягийн хотон үндэстний өөртөө засах район нь Хятадын баруун бүсийн нутагт байрлаж, төв хэсэг нь элсэн нутагтай ойролцоо байж, цаг уур ган хуурай бороо багатай байдаг. Сүүлийн жилүүдэд тухайн газар өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуй хөгжүүлж, бороонд түшиглэн хөдөө аж ахуй эрхэлж, тэнгрийн царай хараж амьдарч байсан хоцрогдонгуй байдыг өөрчөлсөн байна.

    Түн Шин сиан Ниншягийн төв нутгийн ган хуурай бүсийн төв хэсэгт байрлаж байдгаас ус дутагдаж, эклогийн орчин тун эмзэг юм. 10 жилд 9 жил нь гантаж, ялангуяа сүүлийн хэдэн жилд түүхэнд байгаагүй 4 жил дараалан гандаж, жилийн хур тондосын хэмжээ нь 120 милиметр л байлаа.
Ийм байдалд чиглүүлэн тухай орон нутгийн засгийн газар өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуй хөгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх ган хуурайн нөлөөг шинжлэх ухаан техникийн зарим аргаар багасгасан байна.

     Өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуй хөгжүүлэхэд эн тэргүүнд усны хорогдолыг багасгах хэрэгтэй. Усны тээвэрлэх явцад дэх хорогдолыг багасгахын төлөө Түн Шин сиан ус хангах гол хоолойгоос салбар хоолой гаргаж шууд тариан газар хүргэсэн байна.

     Устай болсноос ямар таримал тарих, усаа хирхэн ашиглах нь чухал боллоо. Түн Шин сиан уламжилалт хөдөө аж ахуйг орчин үеийн хөдөө аж ахуйн ус хэмнэх техниктий уялдуулан төмөс, тарвас, чавга зэргийг гол хөгжүүлж, чавга төмсийг соливчуулан тарих, чавга тарвсыг соливчуулан тарих зэрэг хөдөө аж ахуйн шинэ техникийг ашиглаж, тариан газрыг үр ашигтайгаар ашиглаж, уналтыг нэмэгдүүлэн тариачидын орлогыг нэмэгдүүлэн ядуурлаас ангижруулсан байна.

     Түн Шин сианы үерээс сэргийлэн ган хуурайг зохицуулах газрын даргын орлогч Ма Шан танилцуулж хэлэхдээ, Энэ оны ган хавсарганы байдлыг ноднинтай харицуулахад, ноднин зөвхөн хүн малын ундны усыг зохицуулсан, энэ онд энэ ажлыг баталгаажуулснаар барахгүй тарвас, төмөс, чавга зэрэг онцлогт хөдөө аж ахуйг дэмжисэн хэрэг болно гэжээ.

     2010 он гэхэд 30 мянган га төмөс тариж, 10 мянган га чавга тарин, 10 мянган га тарвас тарихаар Түн Шин сиан төлөвлөж байна. эдгээр тарималаас тухайн орон нутгийн таричид хүн бүр жил бүр 1000 гаруй юаний ашиг хүртэж болох юм байна.

     Үүнээс гадна Ниншягийн техникчид бас өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуйн шаардалгын дагуу хэрэглэхэд дөхөм олон тоног төхөөрөмж судлан бүтээсэн байна. Ниншягийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хүрээлэнгийн судлан бүтээсэн даралтын аргаар ус нөхөх хөдөлгөөнт аппрат нь усыг хөрсөн дор 10 миллитерийн үндэс байгаа районд шууд хүргэж чаддаг. Энэ нь энгийн услалтаас 25 хувиар ус хэмнэх болно.

     Ниншягийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хүрээлэнгийн цөлжилтээс сэргийлэх газрын даргын орлогч Ван Фэн танилцуулж хэлэхдээ, шинээр судлан бүтээсэн даралтын аргаар ус нөхөх хөдөлгөөнт аппрат нь 300 юаний үнэтэй байж, ус хэмнэхээр барахгүй бага оврын байж, авч явахад дөхөм, хүч бага зарцуулдаг, хөрөс болон газрын байцад тохиромжитой байдгаас гэр бүлийн хэрэглэхэд маш тохиромжтой юм. Мөн тарбос, төмөс, наран цэцэг, эрднэ шиши, чавга зэрэг тарималд хэрэглэхэд тохиромжтой юм гэжээ.

     Ноднин Түн Шин сианд нэг удаа ч бороо орсонгүй. Гэвч тариагаа даралтын аргаар ус нөхөх хөдөлгөөнт аппратаар гурав удаа усалсан тул тарвас Га бүрдээ 30 тонн гаруй ургац авч, 2005 оныхоос 30 хувиар илүү ургац авсан байна.

     Сурвалжилагч Түн Шин сианаар сурвалжилан явахад олонх иргэд иймэрхүү тоног төхөөрөмжөөр тарималдаа ус нөхвөрлөж байгааг ойлголоо. Тариачин Лүө Жүнлүн үдийн үер яг тарбосын тариагаа усалаж байгаатай сурвалжилагч таарч түүнтэй ярилцсан байна.

    Энэ аппратыг ажиллуулж чадах уу? Яамар аппрат болох бэ? Гэж сурвалжилагч асуусанд

     Чадалгүй яахав, гэвч нэрийг нь нэрлэж чадахгүй байна.

      Чи ингэж усалах нь ямар сайн тал байхыг мэдэх үү? Гэсэнд

      Тарвасаа тарисаны дараа түүний үндэс нь хатахад хүрвэл үүнээр усалвал сайн үр дүнтэй болох юм.

      Ус хэмнэх үү? Гэж сурвалжилагч асуусанд

      Ус их хэмнэнэ.

      Энэ жил ган ихтэй байна уу? Гэж асуухад

     Энэ жилийн ган маш хэцүү гэлээ.

      Ингэж усалвал ургац сайн авах уу гэж сурвалжилагч асуувал

      Тэгэлгүй яахув, ус нөхөж чадвал бид мөр бүтэн гэдэс цэтхэлэн асуудлаа шийдчихэнэ гэлээ.

      Үнэн хэрэг дээр Түн Шин сианаас гадна Ниншягийн төв нутгийн бусад сиан ч бүгд өндөр үр ашигтай ус хэмнэх хөдөө аж ахуйг хөгжүүлсэн юм. Энэ арга нь тухайн орны байгалын зам хуулийг мөрдөн, ган хуурай районы гэрэл дулаан, нутаг дэвэсгэрийн эх баялагийг ашиглаж, тариан газар усалахаас тарималыг усалах тийш хандаж тодорхой үр ашиг олсыг парактиг гэрчилсэн байна.