Хятадын эрх баригч нам—ХКН 10-р сарын дунд арав хоногт бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлаа хуралдуулах гэж байна. Энэ хурал дээр, ХКН нь өнгөрсөн таван жилд олсон ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, улс орны ирээдүйн хөгжлийн чиг хандлага, бодлогуудыг тогтоох болно. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр, ХКН-ын өнгөрсөн таван жилийн гадаад харилцааны тухай өгүүлье.
9-р сарын 18-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Холбоо Авах Хэлтсийн ажлын том давхар байшингийн танхимд сайд Ван Жярүй Хятадын эгэл иргэдэд хандан, өөрөө удахгүй уулзах гэж байгаа гадаадын зочин—Чехийн Ардчилсан намын хариуцлагатай хүнийг танилцуулж байлаа. 18-ны өдөр уг хэлтсийн ажлын том давхар байшинг олон нийтэд нээлттэй болгосон өдөр юм. Эрх баригч намын гадаад харилцааны үйл хэрэг хариуцсан уг байгууллагын ажил байдалтай танилцах Хятадын эгэл иргэд ирээдүйд улам олшрох болно.
Нэн нээлттэй байдлаар иргэддээ хандахын зэрэгцээ, ХКН бас мөн адилхан байдлаар дэлхийн олон орны улс төрийн намтай харилцана. Өнөөдөр, ХКН-ын харилцаж байгаа нам бүлгийн дотор, КН зэрэг зүүний хүчин байгаа бөгөөд үндэстний ардчилсан улс төрийн нам ч байгаа юм: Социалист нам, Лэйбор нам тэрчлэн Консерватив нам, Христосын ардчилсан нам, Либерал намын дундыг баримтлагч болон барууны хүчин ч байгаа юм. Манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе, ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Холбоо Авах Хэлтсийн сайдын орлогч Лю Хунцай хэлэхдээ,
" 'бие даасан, бүрэн эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, дотоод хэрэгт харилцан үл оролцох'гэсэн зарчим бол манай намын гадаадтай харилцаа хөгжүүлэх дөрвөн үндэс юм. Үүний үндсэн дээр, манай намтай харилцахад бэлэн байгаа олон орон, бүс нутгийн улс төрийн намууд, улс төрийн зохион байгуулалтуудтай намууд хоорондын шинэ хэлбэрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлхэд манай нам бэлэн байна. Өнөөдөр, ХКН дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутгийн улс төрийн 400 гаруй нам болон зохион байгуулалттай адил бус хэлбэрийн хэлхээ холбоо, харилцаагаа хөгжүүлж, Хятадын онцлог бүхий улс төрийн намын гадаадтай харилцааны бүх талын, олон зам сувагтай, өргөн салбартай гүн давхаргын шинэ тогтолцоо бүрдэж цаашид боловсронгуй болж байна" гэжээ.
ХКН-ын дээд удирдагчид намын гадаад харилцааг дээд хэмжээнд чухалчилан үзэж байна. Бүртгэлд харуулснаар, ХКН-ын 16-р их хурлаас хойш, ХКН-ын Улс Төрийн Товчооны гишүүнээс дээших удирдагч нар намын төлөөлөгчдөө дагуулан гадаадад 50 гаруй удаа айлчилж, гадаадын улс төрийн намуудтай шууд харилцсан юм.
Хятадын улсын ерөнхий хүчин эрчимжиж олон улс дахь байр суурь дээшлэхийн хирээр, олон улсын чухал чухал тулгамдсан асуудлуудыг зохицуулах үйл хэрэгт Хятад улсын оролцохыг олон улсын хамтын нийгэмлэг ч улмаар хүсэн хүлээх боллоо.
Лю Хунцай хэлэхдээ, ХКН-ын гадаад харилцааны ажил түүхийн шинэ гараандаа байна гэжээ.
"Хятад улс болон дэлхийн харилцаа гүнзгий өөрчлөлт гарахын дагуу, ХКН-ын гадаад харилцааны ажил ч урьд өмнө байгаагүй боломж тохиол болон сорилттой тулгалч байна. ХКН-ын гадаад харилцааны ажил нь иргэд хоорондын ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, иргэдийн төлөө нам байгуулж засаг барих, ардчлал, дэвшил, нээлттэй, шинийг бүтээх бүхий манай намын олон улс дахь сайн сайхан дүр төрхийг цаашит хадгалж, улсууд хоорондын харилцааг байнга ахиулж, эесэг зохицонгуй дэлхий байгуулахад тус дөхөм үзүүлэх үйлст нэн их шинэ хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна" гэжээ. \Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\
|