• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-10 16:42:14    
"Шивээс" нь насны харшилд хүргэж болзошгүй юм

Хятадын Олон Улсын Радио

     Олон жилийн өмнө, Америкийн жүжигчин Майданна "Хөлдөөлт" кинонд тоглохдоо хоёр гараа шивсэн нь Европ Америкийн улс орнуудад "Биеэ шивэх моод" дэлгэрүүлсэн гэдэг. Биеэ шивэх нь өдөр шөнийн дотор дэлхийн хэмжээний худалдааны болон аялал жуулчлалын асар их өрнөлт бий болгосон байна. Гэвч анагаахын мэргэжилтнүүд цагийн өнгө дагасан янз бүрийн будгаар биеэ шивэх нь хүний биеийн эрүүл мэндэд хүнд ноцтой уршиг тарьдгийг сануулж байна.

     Янз бүрийн будгаар биеэ шивэх нь хүний бүх биеийг урт хугацаагаар өвдөх шаналах байдалд оруулж, улмаар энэхүү будаг нь хүнийг насан тушдаа харшилд оруулж болзошгүй юм байна. Янз бүрийн шивээсийн өнгийг сайжруулахын тулд шивэх будагтаа бензолын давхар амин \PPD\ гэдэг химийн бүрэлдэхүүнийг их хийдэг ажээ. Мэдээлж буйгаар. Жирийн хүмүүс янз бүрийн будгаар биеэ шивэхэд арьс нь үзэвсэж, улайх юм уу загтнадаг. Онцгой зарим хүмүүс үүний уршгаар төрөл бүрийн өвчнөөс халдвар авч, эмчилгээ хийсэн ч нэмэр болохгүй их уддаг байна.

     Цаг үеээ дагаад моодны хойноос хөөцөлддөг хүмүүсийн дийлэнх нь залуучууд юм. Тиймээс анагаах ухааны эрдэмтэн мэргэжилтнүүд ийм байдлаас сэргийлж, ялангуяа 18 нас хүрээгүй охид хөвгүүд ухвар мөчдөөр биеэ янз бүрийн будгаар шивэхгүй байхыг санал болгож байна. Багачууд хүүхдүүдийн цус шингэн, арьс нимгэн, дархлаа буурай байдаг тул маш амархан үгдэрч харшдаг юм. Зарим нь бас халдвар авснаас болоод сорви суух, нэхдэс нэмэгдэх дохиолдолд учирдаг байна. Шивээс нь хүний биед насан туршийн арилшгүй тэмдэг болдог. Зарим хүмүүс насанд хүрхээрээ шивээстэй болсондоо гэмшин харамсаж, сэтгэлдээ сүүдэртэй явдаг байна.

     Үүнээс гадна, шивээсийн далд хор хөнөөл гэвэл, шивэх аппарат хэрэгслээ сайтар ариутгасангүйгээс хүнд ноцтой халдвар авах, халдвараас болоод элэгний өвчин үүсгэх, мөн Дох-д ч нэрвэгдэж болно. Эдгээр өвчин эмгэгүүд нь хүний амь насанд ч хүргэх тун их хор хөнөөлтэй юм.\Л.Буянтогтох орчуулав\