Өвөр Монголын Алшаа аймагт саран нуур гэж байдаг юм. Үзэсгэлэнтэй сайхан энэ нуурыг нутгийнхан тэнгэрлэг далай гэж хүндэтгэн нэрэлдэг. Энэ нуур нь хавирган сарны хэлбэртэй болохоор саран нуур нэртэй болсон байлаа. Саран нуур Алшаа аймгийн Алшаа зүүн хошуунд байрладаг. Тухайн нутаг элсэн шуурга ихтэй, ган хуурай, хур тундас бага бөгөөд нарны дусалт хурц тул ууршилт ихтэй. Тэнгэр элс нь хэмжээгээрээ Хятаддаа 4-д ордог. Ийм их нүүдэл элстэй нутагт уг нуур ширгэж булагдаагүй хэвээрээ байгаа нь үнэхээр гайхамшиг юм.
Саран нууранд зэгэс хулс халиуран номин долгион хаялаж, зүйлийн шувууд чөлөөтэй шумбана. Модон гүүрээр явж, зэгэс хулс туулан нууранд ойртоход хэн бүхэн элсэн цөлийн гүн дэх нуурын хөвөөнд биш харин өмнөд нутгийн усархуу нутгийн торгон зүлгэн дээр яваа юм шиг өөрийн эрхгүй сэтгэл төөрөгддөг.
Саран нуурны үзэмжит районд бие сэтгэлийн алжиал чилээг тайлж, таван цолыг тунгалагшуулдаг энэ сайхан нуурнаас гадна бас тэмээ унаж элсэнд тухлах нь маш зугаатай байдаг.
Алшаа нутаг бол тэмээ сайтайгаараа алдартай юм. Энэ үзэмжит районд 20—30 тэмээтэй малчин үйлчлэгч олон байдаг аж. Эдгээр хүмүүсийн аялал жуулчлалын орлого нэлээд сайн байдаг байна.
Энэ газарт элсэнд явдаг жийп ч олон байдаг. Элсэн цөлд ингэж элсний жийпээр зугаалдаг газар Хятадын дотор газарт өөр байдаггүй юм. Энэ Саран нуурны үзэмжит районыг 2001 онд элсэн цөлийн эклогийн аялал жуулчлалын районаар албан ёсоор тогтоосон юм. Үүний хамгийн эрхэм зүйл бол даруй байгалийн баларлаг байдал буюу унаган төрхийг хэвээр нь харуулж байгаа явдал болно.
Сүүлийн жилүүдэд Англи, Америк, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон газар нутгийн жуулчид энэ газарт их ирж байна. Элсэн цөлийн гүн дэх энэхүү нуурын өмнөд нутгийн усархуу нутгийн шиг сайхан үзэмж болон ган хуурай, хур тундас бага бөгөөд нарны дусалт хурц, ууршилт ихтэй энэ газарт уг нуур ширгэж дундардаггүй бөгөөд булагдаж дарагддаггүй гайхамшгийг хол ойрынхон маш их биширдэг юм.
Энэ нуур далайн түвшнээс 1000 метр өндөрт байрладаг. Энд байгалийн хужраар биеээ аршаалж, голын хар шавраар үе мөчний хуян шар усаа эмчилж болох юм.
|