• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-11 14:47:22    
Хөгжиж байгаа Үрэмчийн гадаад эдийн засаг худалдааны чуулга уулзалт

Хятадын Олон Улсын Радио

      Энэ оны 9-р сард, Үрэмчийн гадаад эдийн гасаг худалдааны 16-р чуулга уулзалт Шинжяны Үйгар Үндэстний Өөртөө Засах Районы Төв Үрэмч хотод болсон байна. Шинжяны үзэсгэлэн худалдааны чухал агуулгын нэг болсны хувьд жилд нэг удаа болдог Үрэмчийн гадаад эдийн гасаг худалдааны чуулга уулзалт нь улсын дотоод гадаадын худалдаачдын анхаарлыг улам татах болж байна. Тэр нь өнөө нэгэнт Хятадын баруун бүс нутгийн олон улсын эдийн засаг худалдааны чухал чуулга уулзалтын нэг болсон байна.

      Шинжяны Үйгар Үндэстний Өөртөө Засах Район Хятадын баруун хойт нутга, Азй Европын эх газрын өрчинд байрлаж байдаг юм. Тэрээр уулдаа эртний торгоны замын зам харилцааны чухал чухал газар байсан юм. Шинжяны Үйгар Үндэстний Өөртөө Засах Районы бүх талбай нь 1 сая 600 мянган KM2, эх газрын хилийн шугам нь 5600 KM, Орос, Казахстан, Пакистан, Энэтхэг зэрэг 8 оронтой хил залгаж, хилийн шугмаар хамгийн урт, гадаадад нээлтэй боомтоор хамгийн олон мужын нэг юм. Шинжяны Үйгар Үндэстний Өөртөө Засах Районы төв Үрэмч хот бол Хятадын баруун хойт нутгын гадаадад нээлтэй байгаа чухал хотын нэг болох бөгөөд газар зүйн онцгой байршлаасаа болж тухайн орон нутгийн гадаад эдийн засаг худалдаа нь маш ихээр хөгжсөн байна. Зөвхөн 2006 он гэхэд, Үрэмчийн импорт экспортын худалдааны хэмжээ 4 тэрбум 500 сая ам.долларт хзрсэн юм байна.

     1992 оноос эхлэн Үрэмчийн гадаад эдийн засаг худалдааны чуулга уулзалтыг зохион байгуулснаас хойш, маш түргэн хөгжсэн байна. Урид өмнөх 15 удаагийн чуулга уулзалтаар нийт 70 гаруй улс орон болон бүс нутгийн 10 мянга гуруй аж ахуйн нэгж ирж оролцсон бөгөөд гадаад худалдааны наймай тохиролцсон хэмжээ 19 тэрбум 600 сай ам.долларт хүрсэн юм. Энэ оны чуулга уулзалт нь ч цар хэмжээгээрээ түүхэн хамгийн өндөр төвшинд хүрч, үзэсгэлэн худалдааны нийт талбай нь 30 мянган хавтгай дөрвөлжин метрд хүрсэн байна. Үүнд Орос, Казахстан, Сигапур, Энэтхэг, Иран, Өмнөд Солонгос зэрэг орны 1000 гаруй гадаадын худалдаачид ирж оролцож байна. \Г. Сайн-Өлзий орчуулав\