Японы Токио Ньюс сонины 10-ны өдөр мэдээлснээр, Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо 9-ний өдөр парламентын доод танхимтын Төсвийн хороонд үг хэлэхдээ, нийтийн өөрийгөө хамгаалах асуудлаар үгүйсгэх байр суурь авахаа илэрхийлэв. Энэ байр суурь нь Японы ерөнхий сайд байсан Абе Шинзогийн олон нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг хэрэгжүүлэхийн төлөө үндсэн хуулийг өөрчлөхөөр гурван удаа идэвхийлэн зүтгэж байсны эсрэг "Фукудагийн гэсэн онцлог"-ыг харуулсан байна.
Фукуда Ясуо хэлсэн үгэндээ, үндсэн хуулийн тодохойлолтод тогтоосон олон улсын үйл ажиллагааны хүрээний тухайд ирээдүйд эрхбиш бүрэн зөвшилцөж, маш болгоомжтой хандах хэрэгтэй гэж илэрхийлсэн нь Абе Шинзогийн байр суурьтой огт өөр байна. Абе Шинзо ерөнхий сайдын тушаалд орсноос хойш дайны дараах тогтолцооноос салах, шинэ үндсэн хууль тогтоох, нийтийн өөрийгөө хамгаалах эрх хэрэгжүүлэхийг гол бодлогоо болгож, олон талаар хэрэгжүүлэхээр хүчлэн чармайсан байна. Абе Шинзогийн эдгээр үйл ажиллагааг БНСУ зэрэг орны олон нийт зэмлэн буруушааж, БНСУ-ын Донг Я Елбо сонин энэ оны 8-р сард тэргүүн өгүүлэл нийтэлж, Японы энэ үйл ажиллагаа нь зүүн хойд Азийн ирээдүйд хүмүүсийн сэтгэл түгшүүлэх болгов. Япон хэрэв түрэмгийллийн түүхээ давтахгүй гэвэл энх тайвны үндсэн хуулийг яасан ч өөрчилж болохгүй гэж тэмдэглэв.
Нийтийн өөрийгөө хамгаалах эрх гэдэг нь Японтай нягт харилцаатай орнууд нь бусад орны зэвсэгт дайралтад учрах үед Япон өөрөө дайралтад өртсөн эсэхийг үл харгалзан зэвсэгт оролцоо хийх ба хориглон зогсоох эрхтэй юм. 1945 онд тогтоосон НҮБ-ын дүрмийн 51-р заалтад, бүрэн эрхт орнууд дагнасан юу уу, нийтийн өөрийгөө хамгаалах эрхтэй гэж тогтоосон юм. Энэ заалт нь Америк болон Зөвлөлт Холбоот улс НАТО болон Варшавын гэрээний байгууллагыг тус тус байгуулах эрх зүйн үндэс суурь болсон байна. Хүйтэн дайн дууссаны дараа, нийтийн өөрийгөө хамгаалах эрх гэдэг ухаагдахуун нь Японы хувьд Япон Америкийн холбоотны харилцаанд нэн түлхүү харагдаж, Ялангуя 9-р сарын 11-ны террорист халдлагын дараа Америк нийтийн өөрийгөө хамгаалах эрх хэрэгжүүлэхийг Японд олон удаас шаардсан байна.
Фукудагийн байр суурь Японы иргэдийн хүсэл саналыг дагаж байгаа юм. Киодо Цусин агентлаг зэрэг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үеийн санал асуулгаас үзвэл, Японы нийт иргэдийн тал хувь нь өнөөгийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үздэг ажээ. Үүнээс гадна нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг эсэргүүцэж байгаа Япон иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа юм байна.
Гэхдээ Фукудагийн энэ бодлого хэрэгжихэд бас асар их дарамтад нүүрлэж байна. Эн тэргүүнд нийтийн өөрийгөө хамгаалах эрхийг Япон хурдан хэрэгжүүлэхийг Америк хүсч, үүний улмаар олон улсын цэрэг дайны үйл ажиллагаанд хүчтэй холбоотонтой болохыг хүсч байна. Нөгөө талаар Японы дотоодын Консерватив хүчин нийтийн өөрийгөө хамгаалах эрх хэрэгжүүлэхийг дэмжсээр байгаа юм. /Баатар орчуулж, Урангоо хянав/
|