• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-11 15:56:26    
Сү Юупэн болон түүний дуу хөгжим

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлэг та бүхний мэндийг айлтгаж байна.ингээд энэ удаагийн нэвтрүүлгээр та бүхэнд Хятадын Тайваны алдарт жүжигчин, дуучин Сү Юупэн болон түүний амьдрал уран бүтээлээс нь танилцуулья. Энэхүү дуучиныг бол "Сувд гэг" хэмээх цуврал киноны 5-р агь буюу Юн чигийн дүрээр нь сонсогчид маань сайн мэдэх байхаа гэж бодож байна.Харин түүнийг сайн дуучин гэдгээс нь илүү сайн жүжигчин гэдгээр нь сонсогчид маань илүү мэдэх байх. Тэгэхээр Түүний талаар танилцуулж эхлэхээсээ дуучин Сү Юупэнгийн дуулсан нэгэн сайхан дууг сонсогчиддоо хүргье. энэхүү дууны дараа бид та бүхэндээ дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.  

  

     Сонсогч та бүхний хүлээн авч сонссон энэхүү дуу бол дуучин Сү Юупэнгний 《了解 》боюу "Ойлголт" хэмээх цомогт нь багтсан 《勇气》боюу "Омог зориг" хэмээх сайхан дуу байгаа.

  

      Одоо сонсогч та бүхэндээ дуучин Сү Юупэнгийн талаар товч танилцуулъя.Тэрээр1973 оны 9-р сарын 11-ний өдөр Тайванд төрсөн. 173cm өндөр 63кг жинтэй. Тайваны их сургуулийг инжинер мэргэжлээр дүүргэсэн хэдий ч мэргэжлийн дуучин, жүжигчин гэсэн алдар хүндийг ард түмнээсээ хүртсэн ийм нэгэн авъяаслаг дуучин жүжигчин залууг энэ удаагийн нэвтрүүлгээрээ танилцуулж байгаадаа баяртай байна. Тэгэхээр Түүний гадаад төрхийн тухайд миний бие танилцуулах хэрэгтэй болох байхаа. Их сайхан инээмсэглэдэг, нүдэнд дулаахан маш сайхан залуу байгаа. Тэгэхээр тэрээр хэдийгээр маш залуу хүн боловч дуу хөгжим кино урлагийн амьдралд хөл тавиад даруй хорин жилийн нүүрийг үзэх гэж байна гэвэл сонсогч та бүхэн маань гайхах байх. Энэ бол гарцаагүй үнэн. Ингээд дуучиныхаа бас нэгэн сайхан дууг хүргэсний дараа түүний дуулж эхэлсэн тэр үеийнх нь талаар та бүхэндээ танилцуулах болноо. За тэгэхлээр одоо сонсогч та бүхэндээ дуучин залуугийнхан "这般发生" цомогт нь багтсан "珍惜" боюу "Надиннах" хэмээх хэмээх сайхан дууг нь хүргэе.  

  

      Сайхан дуу байлаа.Одоо энэ дууны өмнө ярьж байсан сэдвээ үргэлжлүүлье.Түүний дуучин болох гараа нь 1988 оноос эхлэсэн, учир нь тэрээр 1988 онд үе тэнгийн хоёр залуутай хамтарч 《小虎队》 хэмээх хөгжмийн хамтлаг байгуулсан бөгөөд тун удалгүй тэдний цуцалтгүй хөдөлмөр нь тэдэнд маш их амжилт, алдар хүндийг авчирсан байна. Энэ үеэс эхлэн тэд маш олон кино, зар сурталчилгаанд тоглож, үзэгч сонсогчидыг байлдан дагуулж эхлэсэн. Дуучин Сү Юупэнгийн хувьд 1993 оноос эхлэн бие даан уран бүтээлээ туурвиж эхлэсэн байгаа. Хэдийгээр бие даан уран бүтээлээ туурвиж эхлэсэн хэдий ч хамтлагийнхантайгаа үргэлж холбоотой байж, хамтарч уран бүтээлүүд хийсээр байсан байна.Тэгэхээр түүний уран бүтээл амжилт алдар хүнд нь энэхүү "小虎队" хэмээх хөгжмийн хамтлагтай салшгүй холбоотой байгаа. Тэгэхээр одоо сонсогч та бүхэндээ дуучин Сү Юупэнгийн энэхүү "小虎队" хэмээх хамтлагт дуулж байх үеийнх нь нэгэн сайхан дууг хүргэвэл та бүхэнд бас сонихолтой санагдах байхаа гэж бодож байна. За ингээд та бүхэндээ хүргэх дуу бол "小虎队" хамтлагийн дуулсан "新年快乐" боюу "Шинэ жилийн баяр хүргэе" хэмээх сайхан дуу байна. Хүлээн авч сонсоцгооно уу?  

      Эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа, та бүхэнд сая Хятадын Тайваний алдарт жүжигчин, дуучин Сү Юупэн болон түүний амьдрал уран бүтээлээс төхөм танилцуулла./Хүчит редакторлож бичив/