Эрчим хүч хэмнэж, бохирдлыг багасгах төрөл бүрийн бодлого дэс дараатай хэрэгжиж, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний эрчим хүчний нэгжийн зарцуулга 2006 оноос түргэн буурах хандлага гарч, эклоги байгаль орчин муудаж байсан байдал ч тодорхой хэмжээгээр сайжиржээ.
Хятад улс өнөөдөр улс орны хэмжээнд иргэд, гэр бүлийг эрчим хүч, эх баялаг хэмнэн эклоги байгаль орчоо хамгаалахад ашигтай ажил хийхэд дайчилж байна. Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэй-янь сарын өмнө хүмүүст хандан санаачилга дэвшүүлсэн байна.
Өнөөгөөс эхлэн эрчим хэмнэж, байгаль орчныг хамгаалах ажилд оролцохыг би Хятадын хамгийн их бохирдолтой 3 нуур Тай-хү нуур, Чао-хү нуур, Дянь-чи нуур болон манай орны бүх гол мөрний өмнөөс байгууллага нэгж, гэр бүл, иргэд бүхэнд уриалан дуудаж байна гэжээ.
Хятадын засгийн газар олон зам сувгаар иргэдэд эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах үзэл санааг сурталчилж, сард нэг өдөр машин барьж, хувцасаа гараар нэг удаа угаахыг санаачилсан бөгөөд 500 грамм архи дутуу уувал 400 грамм нүүрс хэмнэх болно гэж архи уудаг хүмүүст сануулсан байна.
Энэ хэдэн жилд, Хятад улс эрчим хүч хэмнэж агаарын бохирдлыг багасгах ажлыг эх баялаг хэмнэх, байгаль орчинд халгүй хэлбэрийн нийгэм байгуулах гол агуулга болгож, эрчим хүчний зарцуулга ихтэй, бохирдол ихтэй ажил төрлийн хэт түргэн хөгжлийг тогтоож, хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчин чадлыг түргэн татан буулгаж, зөвхөн энэ оны эхний хагаст 5 сая 500 мянга гаруй киловаттын жижиг цахилгаан станцыг хааж, 11 сая гаруй тонн ган хайлуулах хоцрогдсон үйлдвэрийг хүчин татан буулгав.
Үүний зэрэгцээ, Хятад улс бас техникийн өөрчлөлт хийж үр ашгаа дээшлүүлэн, бохир бодис гаргах хэмжээгээ багасгахыг аж ахуйн нэгжүүдэд шаардсан бөгөөд байгаль орчныг хамгаалах стандарт хангаагүй аж ахуйн нэгжийг торгож, бохирдол маш ихтэйг нь албадан хааж байна. Хятадын аж ахуйн нэгжийн удирдагчид ялангуяа том аж ахуйн удирдагчид өнөөдөр эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгахын чухлыг улам ойлгох болсон байна. Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын хорооны дарга Ли Рүнрүн хэлэхдээ, төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах ажилд шагнах, торгох хатуу механизм хэрэгжүүлж, эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах ажлын зорилтыг биелүүлсэн байдлыг аж ахуйн нэгжийн удирдагчдын ажлын амжилттай холбож, үүргээ биелүүлж чадаагүй байвал мөнгөөр торгож тушаалаас нь халах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны тогтоосон голлох аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэлтийн ажилд эрчим хүчний болон усны зарцуулалт, бохир бодис гаргах үзүүлэлтийг бүх талаар түүхийн хамгийн өндөр түвшинд хүргэх мөн аж ахуйн нэгжүүдийн гурваны нэг хувийг олон улсын хэмжээнд хүргэхээр чармайх хэрэгтэй гэжээ.
Эдгээр арга хэмжээний үр өгөөж өнөөдрөөс эхлэн харагдаж, Хятадын экологи байгаль орчин цаашид муудаж байсан байдал тодорхой хэмжээгээр сайжирсан байна. Гэвч Хятадын эрчим хүч хэмнэн, бохирдлыг багасгах ажил тодорхой ахиц хийсэн боловч эх баялаг хэмнэх хэлбэрийн, байгаль орчинд халгүй хэлбэрийн нийгэм байгуулах зорилтод хүрэхэд мөн нэлээд их хол байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|