Саяхан Хятадын дотор газар, Тайвань болон Шянганы урлагын зүтгэлтэд хамтаар Бээжинд " Тоорын цэцэгт хүрээлэнд нууцаар янагласан нь" гэсэн драмыг тоглоод үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн байна. Энэ драмын найруулагч Лай Шэнчуань дахин хүмүүсийн анхаарлын төвд орсон байна.
Энэ жил 52-тай Лай Шэнчуань Америкийн Вашингтон хотод төрж, том болоод Тайбэй их сургуульд сурсан байна. 1978 онд Лай Шэнчуань Америкийн Калфорния муж улсын их сургуульд ши жүжгийн урлаг сурах өргөдөл дэвшүүлсэн байлаа. Энэ нь тухайн үе сэтгэхийн аргагүй шийдвэр байсан юм. Учир юун гэвэл тухайн үе Тайванийг хүмүүс " театрын цөл" гэж нэрлэж, Тайваний хүмүүс ши жүжиг сонирхох дадгалгүй байсаны уламаар ши жүжигийн урлаг нь ирээдүйгүй урлаг гэж хэлж болмоор байсан юм. Лай Шэнчуаны бодол үүнтэй өсөд өөр байж, Тайваньд ши жүжгийн урлаг бага байдаг нь аз тохиол болох юм, би өөрөө жүжгийн театар зохиож, үзэгчидтэй болно гэж зориг шийдчээ.
1984 онд Лай Шэнчуаны анхны уран бүтээл болох " бид ингэж өссөн" гэсэн драмыг тоглосонд зуу гаруйхан үзэгч тетарт сууж сонирхсон байжээ. Сүүлээр нь тэр Хятадын уламжлалт дуулалт урлагын шог яриа болон тайзны жүжгийг бүтээлчээр уялдуулж, " тэр шөнө, бид шог яриа ярьсан" драм зохиож тоглуулаад урлагын салбарыг доргиулж, тус драмын бичлэгийг сая хуурцаг тараасан байна. Түүнээс хойших хорь гаруй жилд, Лай Шэнчуань хүмүүсийг догдлуулам маш олон уран бүтээл бүтээсэн юм. Тодруулбал: " мянганы шөнө бид шог яриа ярьсан нь", " зүүд шиг зүүд", " алсын одон бөмбөрцөгийн нэг ширхэг элс" зэрэг уран бүтээл нь маш олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд гүүнээ шингэсэн байна. Энэ онд Лай Шэнчуань өөрийн сонгодог тайзны жүжиг- " Тоорын цэцэгт хүрээлэнд нууцаар янагласан нь" гэсэн уран бүтээлээрээ Хятадын дотор газрын үзэгчидийг бишрүүлж, уламаар дотор газрын зах зээлийг нээсэн байна.
Лай Шэнчуань өнөө Тайбэй их сургуулийн профессор, Америкийн Станф их сургуулийн профессор болон сургуульд нь суугаа урлагчин зэрэг ажил хариуцаж байна. /Пэрлаймаа орчуулав/
|