Хятад улс бол Монгол, Уигар, хотон зэрэг 56 үндэстэнтэй орон гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Саяхан манай сурвалжлагч Хятадын баруун хойт нутагт байдаг Шинжээний уйгарын өөртөө засах раионы Кашкар хотод очиж тэндэхийн муслимчуудын амьдрал ахуйтай танилцаж ирлээ. Шинжааны Уйгарын өөртөө засах раионы баруун өмнөд хэсэг байралдаг Кашкар бол олон зуун жилийн түүхтэй Уйгарчуудын өлгийн нутаг гэгдсэн хот юм. Кашкарт очихгүй юм бол Шинжаанд очсонгүйтай адилхан гэж хүмүүс яридаг юм. Кашкар хотын хүн амын бүрэлдэхүүнийг аваад үзвэл та бүхэн дээр дурьдсан зүйлийг аяндаа мэдчих болно. Кашкар хотын хүн амын 90%-ыг Уйгар үндэстэн эзэлдэг юм. 10%-ыг нь Хятад зэрэг бусад үндэстэн эзэлдэг юм. Кашкар хотын муслимын шашны уур амьсгал энэ хүрсэн хүмүүст хамгийн түрүүнд мэдрэгддэг юм. Энд бараг 10 шахад лалын сүм байдаг. Түүний дотор Айскар гэдэг лалын сүм хамгийн алдартай байдаг. Энэ лалын сүмийн 1442 онд байгуулж одоо таван зуу гаруй жилийн түүхтэй болж байгаа юм. Айскар лалын сүм бол Хятадын дөрвөн том лалаын сүмийн нэг нь байгаа юм. Залбирал үйлдэх цаг болохтой зэрэг дугараг малгай өмсөсөн уйгарчууд хотын өнцөг булан бүрээс энэ сүмд ирж мөрнгөл үйлддэг. Удаа бүр бараг 1000-2000 хүн цуглардаг гэжээ. Рооз баяр юм уу Курбаны баярын үеэр энд 70-80 мянган хүн ирдэг бөгөөд нэлээд хэсэг мөргөлчид сүмын хашаанд багтахгүй бүр замын хоёр талаар сөгдөн мөргөл үйлдэж байдаг гэж танилцууллаа.
Шинэ Хятад улс байгуулагдснаас хойш Хятадын засгийн газар энэ сүмийг арван нэгэн удааг шитгэн засаж, өргөн олон мөргөлчидөд дөхөм үзүүлсэн байна. НҮБ-ын аман болон бодьсын бус соёлын өвийн жагсаалтад орсон арван хоёр макам гэдэг уйгар ардын язгуур урлаг Кашкар хотоос үүсэлтэй юм.
Орон нутгийн засгийн газар Кашкарт арван хоёр мукамын урлагийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн бөгөөд нутгийн хүмүүс энд ирж мукам хөгжим тоглож дуулж бүжиглэж зугаацах дуртай ажээ. Орон нутгийн засгийн газар ядуу амьдралтай хүмүүсийн хамгийн доод амьжиргааны түвшний батлгаанд хамруулж, ажилгүй хүмүүсийг үнэ төлбөргүйгээр дамжаанд хамруулах зэргээр үр ашигтай арга хэмжээ авч Кашкар нутгийн ард иргэдэд анхаарал халамж тавьж байна. /Баатар орчуулж хянав /
|