Настан юм үү эмч нар зөвлөгөө өгвөл эрт унтаж эрт босон, биеийн эрүүл мэндийг анхаараарай гэж хэлэх нь дамжиггүй. Гэвч өнөө хөл үймээн ихтэй том хот Бээжингийн иргэний хувьд эрт унтах нь үнэхээр хэцүү болсон юм.
Улмаар ширүүсч байгаа зах зээлийн өрсөлдөөнд компанид ажиллаж байгаа хүн бүр хүчээ шавхан илүү ажиллаж, үйлчлүүлэгчтэйгээ илүүхэн яриж илүүхэн харилцахгүй юм бол ажил саадгүй явагдаж чадахаа болисон юм. Оройн долоо найман цагт Бээжингийн гудамжаар явахад офисын давхар байшинд гэрэл асаж л байх бөгөөд тансаг сайхан ресторан баарт костюм өмссөн хүмүүс архи барихын хооронд ажлаа хэлэлцэж байх нь байнга харагддаг. Ялангуяа худалдааны далайд байлдан яваа бизнесмений хувьд өдөр бүр дайллага хүлээн авалт ихтэй, эрт хариж амрах нь хий мөрөөдөл болсон байдаг. Хот нь тасралтгүй өргөжин тэлж, хувийн машин унаа олширсноор Бээжингийн зам харилцааны байдал нь улмаар хүндрэлтэй болсон юм. Сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, өнөө Бээжинд 3 сая гаруй машин байх бөгөөд өдөр бүр хэдэн зуун ширхэгээр үргэлжлэн нэмэгдэж байна. Машин бариж байгаа маш олон хүнд ийм сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөгдүүлдэг, тухайлбал өнгөрсөнд оройн 7 цагийн үеэр гэртээ хүрч байсан бол өнөө 8 цаг өнгөрөөд очих нь ч ердийн хэрэг болсон юм. Зун өвлийн амралтад Бээжингийн зам харилдцаа харьцангуй шулуухан болдог, яагаад гэхлээр хувийн машнаар хүүхдээ сургуульд хүргэх байдал багасч, замын түгжрэл зохих хэмжээгээр намждаг юм.
Одоогийн байдлаар хоёулаа ажиллаж байгаа залуучуудын гэр бүлийнхэн орой хариад хоол хийх байдал нь ихээр хасагдаж байна. Тэд нар гэрээсээ ойрхон, үнэ ханш нь тохиромжтой гуанз рестораныг сонгож өөрийнхөө хооллох газар болгодог. Хэвийн ажлын 8 цагаас гадна найз нөхөдтөйгөө хамт өнгөрүүлэх нь залуучуудын амьдралын бас нэгэн арга хэлбэр болсон байна. Энэ нь мөн оройн үеэр Бээжингийн гудамжинд гуанз реторан хүн олонтой байх нэгэн шалтгаан юм. Онцлогтой, хүмүүсийн их очидог гуанзанд хооллоё гэвэл нэн их цаг хэрэгсэх болно.
Амьдралын арга хэлбэрийн өөрчлөлт нь хоол хийхээс залхуурах болон орой унтах энэ хоёр ямар ч холбоогүй хэргийг нэн нягт болгосон байна. Ер нь ажил тарсны дараа нэн олон хийх зүйлтэй болсноор хүмүүсийн унтах цаг ч хойшлогдоод байгаа юм.
|