Өнгөрсөн 5 жилд Хятадын нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх үйл ажиллагаа хөгжиж, хятадын ард иргэд ач тусыг нь хүртэж байна.
Нийт иргэдээрээ бие махбодоо чийрэгжүүлэх үйл ажиллагааг Хятадын Засгийн газар өнгөрөгч зууны ерээд оны дундуур дэвшүүлсэн юм. Энэ нь улс орноос дэмжин тусалж, нийт иргэдээрээ оролцох төлөвлөгөө баталж, ард иргэдийн бие махбодыг сайжруулах зорилготой юм. Уг төлөвлөгөөнд ард иргэдийг өдөр бүр нэгээс дээш удаа биеийн тамир спортын ажиллагаанд оролцохыг уриалж, улс орноос ард иргэдэд биеийн тамир спортын сайн чанарын үйлчилгээгээ хангахаар энэхүү зорилтыг биелүүлэх баталгаа болгосон байна. Нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх үйл ажиллагаа болон улс ардын эдийн засаг, нийгмийн үйл хэргийн зохицонгуй хөгжлийг биелүүлж, 2020 он гэхэд хятадын онцлоготой, нийт ирэгдэд зориулсан бие махбодоо чийрэгжүүлэх биеийн тамир спортын үйлчилгээний системийг бүрэлдүүлнэ гэж 2002 онд Хятадын Засгийн газар дэвшүүлжээ.
Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын даргын орлогч Фэн Жяньжүн саяхан сурвалжлагчид ярилцлага өгч танилцуулж хэлэхдээ, 1995 онд Төрийн зөвлөл нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөр баталж, манай орны ард иргэдийн биеийн тамирын үйл ажиллагааны хөгжлийн талаар тал бүрээр байршуулалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх төлөвлөгөөний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад олон газрыхан ард иргэдийн биеийн тамир спортын төрөл бүрийн ажиллагаа өрнүүлснээр энэ нь нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх ажиллагааны үндсэн агуулга, чухал хэлбэр болсон байна гэжээ.
2002 оноос хойш хятад улсын нийт ард түмний бие махбодоо чийрэгжүүлэх арга замын төсөл хэрэгжүүлж, 2 тэрбум гаруй юаний хөрөнгө зарцуулан 30 мянга гаруй талбайд заал байгуулж, нийт хятадын олон нийтийн биеийн тамир спортын талбайг 20 сая ам метрээр нэмэгдүүлсэн байна.
Энэ жил 50 настай хатагтай Фү Шиншя бол Бээжин хотын Юань Ян Шаньшүй хороололд амьдардаг. Тэрээр өдөр бүр хорооллынхоо биеийн тамирын талбайд дасгал сургууль хийдэг байна. Манай хороололд бие махбодоо чийрэгжүүлэх тоног төхөөрөмжтэй болсноор бидэнд их дөхөм болсон, ялангуяа нас явж байгаа хүмүүст их дөхөм болсон. Бид салхинд гарч бие махбодоо чийрэгжүүлж, эдгээр тоног төхөөрөмж дээр тоглож байдаг юм. Хүүхдүүд ч амралт чөлөөт цагаараа энд ирж тоглодог болсон. Их дөхөм болсон шүү. Хэдэн жилийн өмнө бид цэцэрлэгт хүрээлэнд очиж биеийн тамирын дасгал сургууль хийдэг байсан бол одоо хаа суусан газрын хашаандаа дасгал хийдэг болсон гэжээ.
5 жилийн турш хятадын шат бүрийн биеийн тамир спортын салбарууд ард иргэдийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд оролцохыг нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс сууриар үзэж хүч тавьж ирсэн байна. Одоо Хятадын хотын хорооллын оршин суугчдын өглөө үдэш дасгал боловсрол хийж байгаа цэг 200 мянга гаруйд хүрсэн байна.
5 жилийн турш хөдөө тосгоны зөвлөл, Сянь суурины засгийн газар, тариачдын биеийн тамир спортын үндсэн шатны зөвлөлийн дайчлалтайгаар хөдөө тосгоны биейн тамир спортын үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, соёлын ажиллагаатай нягт уялдан, уламжлалт баяр дурсгалын өдөр болон хөдөө аж ахуйн сул сэлүү цагийг гүйцэд ашиглан тариачдын сонирхдог бие махбодоо чийрэгжүүлэх ажиллагааг өргөнөөр өрнүүлсэн байна.
Өнгөрсөн 5 жил бол Хятад улс Бээжингийн 2008 оны олимпид бэлтгэл ажил хийсэн 5 жил болно. Сүүлийн 2 жилийн турш хятадын биеийн тамир спортын шат бүрийн байгууллага нийт иргэдийн бие махбодоо чийрэгжүүлэх ажиллагааг олимпийн наадмыг зохион явуулахтай зэрэг ахиулах уриан доор олон нийтийн бие махбодоо чийрэгжүүлэх ажиллагааг 2000 гаруй удаа зохиож, давхардсан тоогоор нийт 10 сая хүн оролцсон байна.
2006 оны эцсийн байдлаар Хятад улсад биеийн тамир спортын үйл ажиллагаанд байнга оролцдог хүн нийт хүн амын 41 хувийг эзэлж, хөгжиж байгаа орнууд дотроо тэргүүллээ. Хүн ардын бие махбодын үзүүлэлт 5 жилийн өмнөхөөс 3.43%-иар дээшилснийг бүртгэлийн дүн харуулж байна. Бие махбодоо чийрэгжүүлэх нь одоо хятадын энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байна. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|