Америкийн төрийн департментын төлөөлөгч Ким Чэн тэргүүтэй цөмийн мэргэжилтний хэсэг 11-ний өдөр Пехньян орж, хойд Солонгосын төлөөлөгчидтэй Ён Бионы цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах асуудлыг авч хэлэлцэв. Энэ нь Солонгосын цөмийн төлөвлөгөөг орхих үйл явцын хоёр дахь үе шат эхэлснийг харуулж байна.
Найман хүний бүрэлдхүүнтэй цөмийн мэргэжилтний хэсэг нь хойд Солонгост нэг долоо хоног байж, голдуу цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах арга хэмжээ, цар хүрээг боловсруулан тогтож, ирээдүйд олон орны цөмийн мэргэжилтнүүдийн Ён Бионы цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах бодитой төлөвлөгөөг боловсруулан тогтоох, тэрчлэн Зургаан талын хэлэлцээний хуралд тайлан дэвшүүлэх үүргийг гүйцэтгэх болно. Ким Чэн хойд Солонгос орохоос өмнө Бээжинд хэлэхдээ, хойд Солонгосын талтай цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсч байгаа бөгөөд энэ айлчлал нь амжилтад хүрэхийг хүсч байна гэжээ. Хойд Солонгос энэ жилд багтаан Ён Бионы цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулахыг Америк хүсч байна гэж тэрээр бас хэллээ.
Энэ жилийн 3-р сард Бээжинд өндөрлөсөн Зургаан талын хэлэдцээний хоёр дахь хурлаар тохиролцсон "Хамтын мэдэгдлийн хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх" хамтын баримт бичгийн дагуу хийж байгаа анхны алхамын хувьд хоёр долоо хоногийн дотор Америкийн мэргэжилтний хэсэг хойд Солонгос орж цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулахад бэлтгэл хийх юм.
"Хамтын мэдэгдлийн хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх" хамтын баримт бичигт, үйл ажиллагааг үйл ажиллагаанд чиглүүлэх зарчмын дагуу, холбогдох талууд хойд Солонгост эрчим хүч хангах талаар тусламж олгохоор бас шийдвэрлэсэн байна. Хойд Солонгос Америкийн харилцааг хэвийн болгох ажлын хэсгийн хурлын хамтын ойлголтын дагуу Америкийн тал, хойд Солонгосыг терроризмийг дэмжигч орны жагсаалтад дахин оруулахгүй, Солногосын эсрэг "дайсагнагч орны худалдааны хууль" хэрэгжүүлэхээ зогсоох үйл явцыг эхлүүлэх амлалтаа хэрэгжүүлэх болно.
Энэ сарын 9-ний өдөр бол хойд Солонгос цөмийн туршилт хийхээ мэдэгдсний нэг жилийн ой юм. Хойд Солонгос нэг жилийн өмнө цөмийн туршилт хийхээс өнөө орхих болж, Зургаан талын хэлэлцээ тухайн үеийн алхам төдий ахихгүй байснаасаа өнөөдөр "Хамтын мэдэгдлийн анхны үйл ажиллагааг хэрэгжүүлэх" , "Хамтын мэдэгдлийн хоёр дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх" тухай хамтын хоёр баримт бичгийг дараа дараагаар нь тохиролцсон нь холбогдох талуудын хамтын хүчин чармайлттай салшгүй холбоотой юм. Ялангуяа Солонгосын цөмийн асуудлын голлох хоёр тал Америк болон хойд Солонгос хатуу байр сууриа өөрчлөн уян хатан байр суурь авч, шууд хэлэлцээ хийж итгэлцэлээ харилцан нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.
Хойд Солонгос Ён Бионы цөмийн төхөөрөмжийг хаах амлалтаа хэрэгжүүлэн цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулахыг зөвшөөрснийг харгалзан Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 9-р сарын сүүлчээр хойд Солонгост 25 сая ам.долларын үнэ бүхүй 50 тонн мазутын тосны тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ сарын 4-ний өдөр Америкийн засгийн газар хойд Солонгосыг терроризмийг дэмжигч орны жагсаалтаас гаргах асуудлаар Конгресстай зөвшилцөж эхэлсэн бөгөөд мөн ойрын үед хойд Солонгост үр тарианы ихээхэн тусламж үзүүлэх болжээ. Өмнөд Солонгосын нэгдсэн мэдээлэх агентлагийн мэдээлснээс үзвэл, хойд Солонгос болон Америкийн төлөөлөгчид Солонгосын цөмийн төлөвлөгөөг зогсоох асуудлын хоёр дахь шатны хэлэлцээг үргэлжүүлэхтэй холбогдуулан ойрын хугацаанд Нью Йоркт уулзалт хийх юм байна.
Гэлээ, Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хэвлэл "Нодон Синмун сонин " 9-нд нийтүүлсэн тэргүүн өгүүлэлд, Солонгос цөмийн туршилт хийхээ мэдэгдсэний нэг жилийн ойг тэмдэглэснийг эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас анхааралдаа авсан байна. Тэргүүн өгүүлэлд энэ удаагийн цөмийн туршилтыг Солонгос хүндрэл бэрхшээлийг ялан даваж, улам хүчирхэг болж, дэлхий дахины анхаарлыг татсан үйл ажиллагаа гэж хэлсэн бөгөөд хойд Солонгос Ким чен ирийн удирдлага дор Солонгосын хойгийн ард түмэнд "Бат бэх энх тайван хөгжил цэцэглэл, хүсэл тэмүүллийн орчин ахуй" байгуулж өглөө гэж хэлсэн байна. Энэ нь хойд Солонгос цөмийн төлөвлөгөөг хялбархан орхихгүй юм гэснийг харуулж байна гэж Олон нийт үзлээ. Үүний зэрэгцээ Америкийн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч 9-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, цөмийн төллөвлөгөөг орхих талаар юуны өмнө хойд Солонгос үнэнч санаатай байманжин Америкийн талын хариуг олж чадна гэжээ. Энэ нь Америк хойд Солонгосын харилцаа хэвийн болоход эрхбиш хойд Солонгос цөмийн төлөвлөгөөг орхихоор угтвар болгох хэрэгтэй гэснийг харуулж байна./Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|