Хятадын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Мьянмарын холбооны асуудлыг эцсийн бүлэгт уг орны ард түмэн засгийн хамтын хүчин чармайлтад түшиглэн зөвшилцөөнөөр дамжуулан зохицуулах болно. Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Мьянмярын холбооны асуудлыг зүй зохистой зохицуулахыг цаашид ахиулахад бэлэн байна гэжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл холбогдох даргын мэдэгдэл батлав. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний тусгай зөвлөх Гамбарийн эедүүлгийг дэмжиж, талууд яриа хэлэлцээгээр дамжуулан дотоодын эвлэрэл зохицлоо биелүүлэн ардчилал хөгжлийг ахиулахад бүтээлч тусламж олгох зорилготой юм гэжээ./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|