• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-14 20:12:54    
ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр эхлэнэ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бээжинд эхлэнэ. Энэ удаагийн их хурлын хэвлэлийн төлөөлөгч Ли Дүншэн 14-ний үдээс хойно хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, 17-р их хурал 15-21-ний өдрүүдэд хуралдна, өнөө бэлтгэл ажлууд жигдэрлээ гэж тэмдэглэв.

     ХКН-ын 17-р их хурал бол Хятадын өөрчлөлт хөгжлийн чухал үе шатанд болох маш чухал хурал юм. Их хурал нь ХКН-ын 16-р их хураас хойших 5 жилийн ажлыг нухацтай нэгтгэн дүгнэж, Хятадын өөрчлөлт шинчлэлт нээлттэй байлгах болон соцлиолист орчин үеийн байгуулалтыг тал бүрээр ахиулж, намын байгуулалтыг бүх талаар ахиулахад стратегийн шинэ байрлуулалт хийх болно.

     Танилцуулснаар, 17-р их хуралд 2213 төлөөлөч оролцоно. Тэд ХКН-ын 70 сая гаруй гишүүдийг төлөөлж байна. Ли Дүн-шэн хэлэхдээ, энэ удаагийн төлөөлөгчийг сонгох явцад, намын доторхи ардчлалыг өргөтгөх талаар шинэ арга хэмжээнүүд авсан гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Төлөөлөгчөөр нэр дэвшигчийн анхны сонгуулийн дэвшүүлэх явцад ардчлалыг өргөтгөж, нэр дэвшигчийг анхны сонгуульд уг сонгуулийн байгууллага нэгжийн хүрээнд зохих хэлбэрээр нийтэлж, илүү нэр дэвшүүлж сонгох харьцааг дээшлүүлэн, бүх төлөөлөгчийг нууц санал өгөх аргаар сонгон гаргасан байна гэжээ.

     Сонгогдсон төлөөлөгчдийн дунд, ажлын өмнө фронтод ажиллаж байгаа намын гишүүн 28.4 хувийг эзэлэн, олон салбарыг хамарч, үүнээс гадна зарим шинэ эдийн засгийн байгууллага, шинэ нийгэмийн байгуулагын намын гишүүдийн төлөөлөгч багтаж байна, эмэгтэй төлөөлөгч 20.1 хувь, үндэстний цөөнхийн төлөөлөгч 10.9 хувийг эзэлж байна. Үүнээс гадна, 17-р их хурлын төлөөлөгчдийг 16-р их хуралтай адилдгавал, дундаж нас залуужсан бөгөөд соёлын түвшин харин дээшилсэн байна.

      Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Ли Дүншэн хээлэхдээ, өнөө 17-р их хурлын төрөл бүрийн бэлтгэл ажил бэлэн болсон бөгөөд 14-ний үдээс хойно болсон бэлтгэл хурал дээр 17-р их хурлын хэлэлцэх хэргийг тогтоож, 237 бүрэлдэхүүнтэй их хурлын тэргүүлэгчдийн хэсгийг сонгож гаргасан байна. Их хурал нь тэргүүлэгчдийн хэсгийн удирдлагатайгаар явагдна.

     Ли Дүн-шэн танилцуулж хэлэхдээ, ХКН-ын 17-р их хурлын хэлэлцэх хэрэгт голцуу намын 16-дах удаагаа сонгогдсон төв хорооны тайланг сонссож хянан хэлэлцэх, сахилга бат шалгах төв коимссын ажлын тайлаг хянан хэлэлцэх, "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулсан төслийг хянан хэлэлцэж батлах, намын 17-дах сонгуулийн төв хороог сонгох, сахилга бат шалгах төв хороог сонгох зэрэг болно.

      Энэ удаагийн хурлыг дотоод гадаадын сэтгүүлчид маш их анхаарч мэдээлж байна. Өнөөгийн байдлаар 50 гаруй улс орон газар нутгийн 1100 гаруй сэтгүүлч хурлыг сурвалжлах өргөдөл гаргаж, гадаадын 800 гаруй хэвлэлийн хэрэгсэл хурлыг мэдээлж байна. Ли Дүн шэн хэлэхдээ, энэ удаагийн хурлыг сэтгүүлчидэд нээлттэй байлгаж, ярилцлага авахад нь дөхөм үзүүлнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Бээжингийн олимпийн наадмын хугацаанд гадаадын сэтгүүлчид Хятадад ирж газар дээрээс нь мэдээлэх тухай холбогдох тогтоол"-ыг бид үргэлжлэн туушлуулж, ярилцлага авах хүрээг цаашид өргөтгөж, уг салбарын ажилд нэн их дөхөм үзүүлж, нэн баялаг мэдээлэл хангана гэжээ.

      Сэтгүүлчдэд дөхөм үзүүлэхийн төлөө их хурлын хэвлэлийн төвөөс бас тусгайлан ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвийн веб сайт ажлуулж, уг веб сайтад их хурлын албан зар, үйл явц, баримт бичиг тайлан, хэвлэлийн бага хурлын тохируулалт зэрэг булан гаргаж, хятад англи хэлээр дотоод гадаадын сэтгүүлчид болон дотоод гадаадын уншигчдад намын 17-р их хурлын тухай мэдээ сэлт зургуудыг хангах болно. Их хуралд сул оролцож байгаа гадаадын дипломат төлөөлөгчид болон их хурлыг сурвалжилж байгаа гадаадын сэтгүүлчдэд зориулж, их хурлын гол чухал баримт бичгийг бас англи, франц, испани, япон, орос, герман, араб 7 хэлэн дээр орчуулж нийтлэнэ.

      Ли Дүн-шэн танилцуулж хэлэхдээ, 17-р их хурал өндөрлөснөөс хойш, ХКН-ын 17-дах сонгуулийн төв хорооны нэгдүгээр бүгд хурал болон сахилга бат шалгах төв комиссын нэгдүгээр бүгд хурал хуралдуулж, сонгуулиар намын төв хорооны удирдах байгууламж болон сахилга бат шалгах төв комиссын удирдах байгууламж шинээр сонгогдох болно. Төв хорооны нэгдүгээр бүгд хурал өндөрлөснөөс хойш, шинээр сонгогдсон төв хорооны улс төрийн товцооны байнгын хорооны гишүүд Хятадын ба гадаадын сэтгүүлчтэй уулзах болно гэжээ. \ Рэнчинсоо, Баясгалан, Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий, Э.Цогзолмаа хянав.\