• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 15:27:07    
Авгын дархан хуурчин Балган

--З.Өлзийбат эмэхтгэв


Хятадын Олон Улсын Радио

      "Хорвоогийн баяр гуниг бүхнийг хоёрхон утсандаа багтаадаг" морин хуур маань монгол үндэстэний урлагт чухал байр суурь эзэлдэг юм. Нийгэм соёл хөгжиж өөрчөлөгдөхийн хэрээр уламжлалт монгол урлаг маань ч онгон төрхөө алдаж, шинэчилэгдэж байх юм. Өнөө морин хуур татадаг хүн олон болсон боловч Цоорын татлага, жинхэнь монгол аялгуу гээд олон зүйл үгийлэгдэж байна. Ингээд дор та бүхэнд дархан морин хуурчин Балганыг танилцуулахаар боллоо.

     Балган (1913_1966), уулын Шилийн гол чуулганы Авга зүүн гаруун хошууны Шугам сумын хүн, харгачин үхэр жил (1913)-д Янсанжав вангийн харц албат Санжмидэвийн гуравдугаар хөвгүүн болон заяажээ.

     Балган хархан бага наснаасаа хүндэт эцэгийнхээ дагуулга додомдлого жолоодологоор дөрвөн утаст хуур татаж линбэ үлээж сурчээ.
1934 онд Янсанжав вангийн зөвшөөрлөөр алдарт морин хуурч (солгой) Аюурзанын жинхэнь шавь болж, вангийн ордны хөгжмийн ангийн гишүүн болжээ.

     1938 онд, 25 настайдаа Өндөр зуслан (уулын дэлгэр сумны төвөөс өмнө) гэдэг газар Янсанжав вангийн 80 насны баяар дээр "вангийн сайн хөгжимчинөөр" үнэлэгдэж, гуравдугаар зэргийн хайрын жинсээр шагнагджээ.

     1952 оны 8 сард, цэргээсээ халагдаж, Алшаа хошууны дуу бүжгийн бүлгэмд элсэгдэн, тусгай морин хуурчинаар ажиллажээ.

     1954 онд, Хөх хот дэх Өөртөө засах районы утга урлаг--морин хуурын суралцах ангид морин хуурын багшаар уригдан очиж, Өвөр монголын алдарт морин хуурчин Сандүүрэн, Чойжинжав, Агаваан-Шарав, Баяр, Дарамбазар зэрэг хүмүүст багшиж байжээ.

     1956 оны 7 сард, Өвөр монголын урлагийн бүлгэмийг дагаж, Бээжинд болсон утга урлагийн мэдүүлтийн уралдаанд оролцоод, Соёлын Яамнаас олгосон "ардын урлагчин" гэсэн алтан медалиар шагнагдаж, зол жаргалтайгаар Ерөнхий сайд Зү Энлай ба Зү Дэ хороон дарга зэрэг нам ба төрийн удирдах хүмүүстэй уулзаж, хамтын зураг авхуулан дурсгал үлдээж байжээ.

      1958_1966 он хүртэл Баяан-Нуур аймгийн Дуу бүжгийн бүлгэмд ажиллажээ.

      1966 оны намар 53 настай тэрээр тэнгэрт халижээ. 1983 онд, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Соёлын танхим Балагны алдар хүндийг нь сэргээн, "Өвөр монголын алдарт морин хуурчин" гэсэн яруу алдарыг нь нэхэмжлэн ологжээ.