• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 15:30:57    
Олон улсын математикийн олимпид анх удаа оролцсон нь

Хятадын Олон Улсын Радио

     1988 онд Австралид болсон Олон улсын математикийн 29-р олимпид Хятад улс анх удаагаа оролцож, оролцсон хүүхэд 2-р шагнал авсан байна. Энэ бол Хятад улс Олон улсын математикийн олимпид анх удаагаа оролцсон болно.

     Олон улсын математикийн олимп Хятадад анх удаагаа зохиогдсон нь: Хятадад анх удаа зохиогдсон Олон улсын математикийн олимп бол 1990 онд Бээжинд зохиогдсон Олон улсын математикийн 31-р олимп болно. Энэ уралдаан нь анх удаа Хятадад зохиогдсон төдийгүй, мөн Азийн оронд анх удаа зохиогдсон дэлхийн хэмжээний дунд сургуулийн сурагчдын шинжлэх ухааны уралдаан болно. Энэ уралдаанд 54 улс орон, газар нутгийн 304 хүүхэд оролцож, Хятадын 6 хүүхэд оролцсон байна. Уралдааны дүнд Хятадын хүүхэд нэгдүгээр байр эзэлж, ЗХУ, АНУ-ын хүүхэд удаахь байрыг эзэлсэн байна.

     Олон улсын математикийн олимпид анх удаа 1-р байр эзэлсэн нь: 1989 онд Холбоонны Германд зохиогдсон Олон улсын математикийн 30-р олимпид Хятад улс анх удаа 1-р байр эзэлсэн байна. Энэ уралдаанд Румын, ЗХУ тус тус 2-р, 3-р байр эзэлсэн байна.

     Хятадын хамгийн олон шагнал авсан Олон улсын математикийн олимп: Хятадын хамгийн олон шагнал авсан Олон улсын математикийн олимп бол Олон улсын математикийн 31-р олимп болно. Энэ уралдаанд оролцсон Хятадын 6 хүүхэд 5 алтан медал, нэг мөнгөн медал авч, Хятад нь энэ уралдааны хамгийн олон алтан медал авсан орон болсон байна. Хятадын дараагаар ЗХУ, АНУ, Румын, Франц, Унгар, Ардчилсан Герман, Чех удаахь байранд орсон байна.

      Анх удаа Олон улсын химийн олимпийн уралдааны алтан медал авсан нь: Хятадын Фүжянь мужийн Лүнхай шяний дунд сургуулийн 17 настай сурагч Сү Чаохүй 1987 оны 7-р сард болсон олон улсын химийн олимпийн 19-р уралдаанд алтан медал авч, Хятадын Олон улсын химийн олимпийн уралдааны алтан медал авсан анхны сурагч болсон байна.

     Олон улсын дунд сургуулийн сурагчдын химийн олимпийн уралдаанд оролцсон бүх хүүхэд алтан медал авсан нь: 1990 оны 7-р сарын 10 – 11-ний өдрүүдэд Парист болсон Олон улсын дунд сургуулийн сурагчдын химийн олимпийн 22-р уралдаанд оролцсон Хятадын 4 хүүхэд цөмөөрөө алтан медал авав. Энэ бол Олон улсын дунд сургуулийн сурагчдын химийн олимпийн уралдаанд оролцсон Хятадын бүх хүүхэд анх удаагаа цөмөөрөө алтан медал авсан болно. \М.Цэцэн бэлэтгэв\