Илбэ тоглогч их мастер гэж хэлбэл Америкийн Давид Кебофеиер шиг эрчүүл санаанд буудаг . Гэтэл Азийн илбэ үзүүлэх гуравдугаар уралдаанд Хятадын өмнөд нутгийн жижигхэн бүсгүй Ляо Саорүнь алтан медаль хүртсэн байна.
Энэ жил 25-тай Ляо Саорүний сайхан царайд зохисон том хар нүд нь цогтой гялалзана. Тэр Хятадын өмнөд нутгийн үзэмжит сайхан Гүй линь төржээ. Аав нь жүжигчи, ээж нь соёлын салбарт ажиллаж бий. Гэр бүлийн нөлөөгөөр Ляо Саорүнь багаасаа гимнастикаар хичээллэж, 8-н настайдаа урлагийн сургуульд элсэж циркийн мэргэжилээр төгсөөд Гүй линь хотын дуулалт урлагийн хамтлагт жүжигчин болжээ. Ляо Саорүнийг 18-н настай байхад тэр жил Гүй линь хотод олон улсын илбэ үзүүлэх анхдугаар урилгын уралдаан болсон юм. Ляо Саорүнь энэ тоглолтуудыг нэгийг ч алгасалгүй үзэж олон орны илбийн их мастеруудын гарамгай тоглолтоос их юм сурсан байна.
Тэр 2004 онд хөтөлбөр бэлтгэж Азийн илбэ үзүүлэх 2-р уралдаанд оролцох санаа төрж, Хятадын ардын үлгэр "Хуа мүлань"-аас сэдэвлэн эртний энэ үлгэрийг одоогийн илбэтэй уялдуулан тогловол лав сонирхолтой тоглолт болно гэж боджээ.
Мянга гаруй жилийн тэртээх Хятад улсад дэлгэрсэн "Хуа мүлань"-ий үлгэр одоо ч гэсэн уламжлагдсаар байна. Хуа Мүлань бол тухайн үеийн цэргийн офицерийн охин юм. Царайлаг төрсөн цагаан сэтгэлтэй тэрээр өндөр настай аавынхаа цэрэг удирдан дайн байлдаанд орж байгааг хараад өр өвдөн өөрөө эрэгтэй хүн шиг хувцаслаж эцгийнхээ оронд дайнд мордон олон удаа ялалт байгуулжээ. Мянган жилийн турш хятад иргэдийн дунд яригдсаар ирсэн энэ үлгэрийг хэдэн жилийн өмнө Америкийн Дисней компани хүүхэлдэйн кино болгон дэлгэцнээ гаргасан байна.
Ляо Саорүнь хэлэхдээ, "Хуа мүлань" бол эртний сонгодог үлгэр мөн. Дисней компани хүүхэлдэйн кино болгосноор дэлхийн олон орон түүний тухай ойлгох болсон, энэ үлгэрийн бүх үйл явцыг би хэдхэн минутийн дотор илтгэн харуулахад хүрвэл үзэгчдийн сонирхлыг их татах болно гэжээ.
Тэр илбийн хөдөлгөөн, хувцас өмсгөл бүх зүйлийг өөрөө зураг төсөл хийн дасгалжиж, 2005 онд хувийн зардлаар Тайландад болсон Азийн илбийн 2-р уралдаанд оролцон тайзны урлагийн 3-р шагнал хүртэв. Анхны амжилтад хүрсэн Ляо Саорүнь олон талаар сургуулилж 2006 оны Азийн илбийн тоглолтын 3-р уралдаанд идэвхтэй бэлтгэв.
2006 оны 12-р сарын 1-ний өдөр Азийн илбийн тоглолтын 3-р уралдаан Хятадын өмнөд нутгийн Шэнь зэнь хотноо болов. Хөгжөөнтэй хөгжмийн дагуу хуяг дуулгатай "дайчин эр" Хуа Мүнлань сум харван дайн тулалдаанд баатарлан оролцож, удалгүй дайны талбараас ялалт байгуулан ирж, том толины өмнө урт үсээ санмнан сууна. Төгсгөлд нь Хятадын эртний харьд мордох хүүхний гоё өмсгөл өмсөн гэрлэх ёслол хийж байгаа "Хуа мүлань"-ий үлгэрийн бүх санааг хэдхэн минутад маш дүрслэлтэй сайхан харуулж, шалгаруулах комиссын гишүүд мэргэжилтэн, үзэгчдийн халуун талархлыг хүлээж алтан медаль хүртэв.
Бүх тоглолтод нүүр царайг хувиргах, зэр зэвсэг, хувцас өмсгөлийг хувиргахыг илбэдэн үзүүлж, бас зэвсгийн эрдэм, бүжгийн хөдөлгөөн, ший жүжгийн урлагийг уялдуулан тоглосон байна. Ляо Саорүний циркийн ур чадвар, зохиол бүтээлийн агуулгыг илтгэх уран сэтгэмж , хөдөлгөөн маш өндөр түвшинд хүрсэн гэж уралдааны шалгах комиссын гишүүн, Азийн илбийн холбооны дарга Дай Ү-чи өндрөөр үнэлсэн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|