• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 15:42:00    
Эм уухад усыг хэрхэн хэрэглэх бэ?

Хятадын Олон Улсын Радио

      Эм уухад гарцаагүй ус хэрэглэгдэнэ. Гэхдээ ямар ус уух, хэдий хир хэмжээний усаар даруулж уух талаар шинжлэх ухаанч бусаар хандах юм бол эм бэлдмэлийн анагаах чадалд нөлөөлөнө. Үүнтэй холбогдуулан анагаахын мэргэжилтнүүд дэлгэрэнгүй тайлбар хийж, бодитой саналаа дэвшүүлсэн байна. Тухайлбал:

     6 төрлийн эм бэлдмэлийг хэтэрхий халуун усаар даруулж ууж болохгүй

     Эмийг бүлээн усаар даруулж уудгийг хэн ч мэднэ. Гэтэл зарим хүмүүс 50℃-60℃ хүрсэн халуун усаар даруулж уух дуртай байдаг. Энэ бол буруу юм, зарим эм бэлдмэлийн биохимийн урвал нь хэт халуун усанд гарч эмчилгээнд муу нөлөө үзүүлдэг байна.

     1. Ходоод гэдэсний шингээлтэд тустай хуурай эмүүдийг хэт халуун усаар даруулж уух шаардлагагүй. Жишээлбэл, дрожжийн хавтгай зэргийн идэвх уураг нь хатуурч, халууны хэмжээ 70℃ хүрэхэд үйлдлээ алддаг байна. 2. Амин дэм С-тэй эм бэлдмэл нь бас их халуунд эмчилгээний чадавхиа алддаг байна. Иймээс мөн хэтэрхий их халуун усаар даруулж уух шаардлагагүй. 3.Пертуссинг хэтэрхий их халуун усаар даруулж уувал түүний наалдамхай чанар нь буурч, хамгаалагч хальсны эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг байна. 4. Хүүхдийн саа өвчнийг анагаадаг үрэлд нугасны үрэвслийг дарах идэвхтэй вакцин агуулагдаж байгаа тул буцалсан хүйтэн усаар даруулж уух нь хамгийн тохиромжтой. 5. Идэвх бактертай эм бэлдмэлүүдийг хэтэрхий их халуун усаар даруулж уух шаардлагагүй. 6. Халууныг хөөдөг Хятадын уламжлалт эм бэлдмэлүүдийг буцалгаж хөргөсөн усаар даруулж уух нь тэдгээр эм бэлдмэлүүдийн эмчилгээний үр ашгийг нэмэгдүүлдэг байна.

     Пертуссинг уусныхаа дараа 5 минутэд ус битгий уугаарай

     Пертуссин бол өдөр тутам хэрэглэгддэг жоргүй эм юм, амттай, уухад дөхөм болохоор хүүхэд хөгшдүүд хэрэглэх тун дуртай байдаг. Мөн уусныхаа дараа их хэмжээний усаар даруулдаг байна. Энэ бол Пертуссинг тун буруу хэргэлж байгаа явдал юм. Иймээс, Пертуссинг уусныхаа дараа 5 минут болтол ус уухгүй байж, эмчилгээний үр ашгийг нь дээшлүүлж байхыг эмч нар санал болгож байна.

     Ди Хүаньвань үрлийг жаахан давстай усаар даруулж уугарай

     6 хөлөгт Ди Хүаньвань гэдэг Хятадын уламжлалт үрлэн эм бол байнга хэрэглэгддэг эм юм, Хятад эмийн 6 хөлгөөр бүрэлдсэн элэг бөөрний өвчинд тустай, толгой эргэх, чих шуугих, нуруу өвдөг шархирах, хүйтэн хөлс гарч үрийн шингэн алдах зэрэг өвчнийг эмчлэхэд хэргэлдэг байна. Үүний зэрэгцээ давс нь ч нэг зүйлийн Хятад эм юм. Халууныг хөөх, хорыг тайлахад давс байнга хэрэглэгддэг төдийгүй 6 хөлөгт Ди Хүаньвань гэдэг Хятадын уламжлалт үрлэн эмд туслан бөөрийг сайжруулахад нэн сайн үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\