• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-16 16:19:28    
ОХУ-ын ерөнхийлөгч Иранд айлчилж юу хэлэлцэх вэ? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 16-ны өдөр Тегеран орж, тэнд болох Ри тэнгисийн эргийн орнуудын удирдагчдын 2-р хуралд оролцоно. Путин бол Их Наймын бүлгийн Иранд айлчилсан анхны төрийн тэргүүн, бас ч 1943 оноос хойш хуучин Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Сталин Иранд айлчилснаас хойших Оросын Иранд айлчилсан анхны ерөнхийлөгч болжээ. Ираны цөмийн асуудал ирэх тутам эгзэг ээдрээтэй болж байгаа үед тэр Иранд айлчилж байгаа болохоор Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээр татаж байна.

     Путины айлчлал нь Ираны хувьд маш чухал гэж Ираны тал үзэж байна. "Энэ удаагийн айлчлал нь Олон улсын хаалтыг эвдэх ажиллагаа болох бөгөөд бас Ираны чухал улс орон гэснээ харуулах боломж мөн " гэж Ираны хэвлэл мэдээлэлд тэмдэглэв. Ираны хэвлэл мэдээллийн ингэж үзэж байгаа нь оргүй биш. Учир нь Ираны эсрэг нэн хатуу хориг арга хэмжээ гаргахыг Орос эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Ираны цөмийн төхөөрөмжийн эсрэг цэргийн цохилт хийж болохгүй гэж Америкт сэрэмжлүүлсэн байна. Иран цөмийн зэвсэг нууцаар судлан үйлдэж байна гэсэн өрнөдийн орнуудын сэжиг тааврыг одоогоор тодорхой гэрчлэх гэрч баримт байхгүй гэж Путин илэрхийлэв. Тэрээр саяхан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нартай уулзахдаа, Америкийн дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулах нь Ираны пуужингийн довтолгооноос сэргийлж байна гэсэн хэллэгийг элэглэн дооглож билээ. Орос бол том гүрэн, мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон тул түүний эдгээр байр суурь нь Иранд тустай байх нь яриангүй юм.

     Цөмийн асуудлаар Иран хатуу байр суурь баримталж байгаа нь Оросыг эвгүй байдалд оруулж байгаа нь мэдээж. Өнөөдөр Олон улсын хамтын нийгэмлэгээс Иранд хориг тавихыг шаардагч дуун тасралтгүй өндөрсөж байна. Ираны засгийн газар өнөө уран баяжуулах цөмийн төлөвлөгөөгөө баримталсаар байна. Үүнээс бий болгох далд заналхийллыг хүмүүс харж байгааг ойшоохгүй байж болохгүй гэж Германы Канцлер Ангела Меркел 15-ны өдөр Виесбаденд илэрхийлэв. Үүний зэрэгцээ тэрээр тэмдэглэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг хэлэлцээгээр дамжуулан цөмийн асуудлыг зохицуулахаар хүчин чармайлт гаргасаар ирлээ. Гэтэл Ираны засгийн газар хэрэв энэ асуудлаар буулт хийхгүйд хүрвэл Иран шинэ ээлжийн хориг арга хэмжээнд нүүрлэх болно гэжээ. 9-р сарын сүүлчээр Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орон болон Герман энэ зургаан орны Гадаад харилцааны сайд нар Нью-Йрокт Ираны цөмийн асуудлаар зөвшилцөөн хийв. Гэвч Ираны эсрэг шинэ хориг тавих НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоол батлах асуудлаар нийтлэг ойлголтод хүрч чадсангүй. Зөвхөн 11-р сард Европын холбоо болон ОУАЭХА-д Ираны цөмийн асуудлын тухай шинэ тайлан дэвшлүүлсний дараа дахин үргэлжлүүлэн зөвшилцөөн хийнэ гэж шийдсэн байна. Хэрэв энэ үеэр Иран цөмийн төлөвлөгөөний зохицуулаагүй асуудлаа тодорхойлохгүй юм бол Орос Ираны төлөө үг хэлэхэд маш бэрх болно. Иймээс Путин шинэ ээлжийн зөвшилцөөн эхлэхээс өмнө Иранд айлчилж байгаа нь энэ Айлчлалынхаа үеэр цөмийн асуудлаар Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг Иранд ятгахыг үгүйсгэхгүй, яалаа гээд түүний гарт Бусхерын цөмийн цахилгаан станц хэмээх том хөзөр бий. Тэр Иранд туслан ирэх жил энэ цөмийн цахилган станцыг байгуулж дуусгана гэсэн амлалтаар Ираныг цөмийн асуудлаар буулт хийлгэж мэднэ. Гэхдээ Иран үүнийг нь хэрэгсэнэ уу? үгүй юу? гэдэг нь өөр нэг асуудал болно гэж шинжээчид үзэж байна. /Урангоо орчуулж, Баатар хянав/