ХКН-ын 17-р их хурал 15-нд Бээжинд эхэллээ. Энэ нь ХКН-ын Хятадын өөрчлөлт хөгжлийн зангилаагийн үед хуралдуулсан маш чухал хурал болно. 17-р их хуралд нийгмийн олон давхаргынхан анхаарлаа ихээхэн хандуулж байна. Тэгвэл Хятадын ард иргэд тус хурлын талаар юу бодож байгаа вэ?
ХКН-ын 17-р их хурал 15-нд нээгдлээ. Мөн өдрийн өглөө Бээжингийн Наньчэнгийн Цай юань бэйли жижиг дүүргийн Дү Фан настан телевизээрээ их хурлын нээлтийн шууд нэвтрүүлгийг үзсэн байна.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао нээлтийн ёслол дээр ХКН-ын 16-р их сонгуулийн төв хорооны өмнөөс тайлан илтгэл хийв. Дарга Хү Жиньтао Хятадын өөрчлөлт шинчлэлт хийж нээлттэй байлгахыг хэрэгжүүлж ирснээс хойш олсон ололт амжилтыг тооцон ярихыг наян нас зооглож яваа Дү Вэньфан хэлэхдээ,
1974 онд миний нэг сарын цалин 40-хэн юань байсан, 1978 онд манай улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах болдлого хэрэгжүүлснээс хойш цалин жил дараалан нэмэгдэж ирсэн. Өнөө миний нэг сарын тэтгэвэрийн цалин 1000 гаруй юаньд хүрч амьдралын түвшин дээшлэх тутам орлого хэд дахинаар нэмэгдэж байна гэжээ.
Настан Дү Вэньфангийн ач охин Ни жюнь эмээтэйгээ хамт ХКН-ын 17-р их хурлын нээлтийн ёслолын шууд нэвтрүүлгийг сонирхоогүй, Нийслэлийн Эдийн засаг худалдааны их сургуульд сурдаг тэр хичээлээ тарсны дараа интернетийн сүлжээнээс Дарга Хү Жиньтаогийн тайлан илтгэлийн гол агуулгыг харсан байна. Тайлан илтгэлд түүний хамгийн анхаарал хандуулж байгаа оюутны ажлаар хангагдах асуудлыг тусгайлан дурьдсаныг тэр анхааралдаа авсан байна.
Хятад улсад хүмүүс дарга Хү Жиньтаогийн тайлан илтгэлээс эрх баригч намын улс орноо удирдах үзэл баримтлалыг ойлгож, ирээдүйд өөрийнхөө амьдралд хир зэрэг нөлөөтэйг ойлгохыг хүсч байна. Дарга Хү Жинтаогийн тайлан илтгэл нь хүмүүсийг баярлуулж, энэ тайлан илтгэлд ард иргэдийн амжиргааны асуудлыг хамгийн олон дурьдсан байна.
ХКН-ын 17-р хуралд оролцож байгаа төлөөлөгчид ч үүнийг анхааралдаа авлаа. Хэн Нань Мужийн Жу Ма Диань хотоос ирсэн ХКН-ын 17-р хурлын төлөөлөгч ноён Сун Шунь Тао хэлэхдээ:
Манай нам болон засгийн газар ард түмний амьдралын асуудлыг нам төрийн ажлын хамгийн чухал байранд тавьж байгаа нь ард олны төлөө үнэнхүү бодитой, буянтай ажил хийхийн төлөө юм. Энэ нь ХКН-ын ард түмний төлөө засаг барьж, ард түмний төлөө байх үндсэн үзэл баримтлалыг харуулж байгаа юм гэжээ.
Дарга Хү Жинь Тао илтгэлдээ, 2020 он болтлох Хятадын хөгжлийн шинэ стратегийг тодорхой дэвшүүлсэн байна. Үүнд, нэг хүнд оногдох үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 2000 оныхоос 4 дахин нэмэгдүүлж, хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан нийгмийн хамгааллын системийг тогтоож, онц ядуу байдлыг арилгаж, хүн болгон эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ хүртсэн, эрчим хүч эх баялаг хэмнэсэн ба байгаль орчныг хамгаалсан аж үйлдвэрийн бүтэцтэй болж, өсөлтийн хэлбэр болон хэрэглээний хэлбэр маяг нь үндсэндээ бүрэлдсэн байх ёстой гэж тодорхой дэвшүүлсэн байна. Энэ нь Хятадын ард иргэдэд улс орны хөгжлийг дагалдан өөрсдийн амьдрал ахуйгаа улам сайн болно гэдэг итгэл төрүүлж байна. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|