Хятадын эдийн засаг түргэн хөгжихийн хирээр, Хятадын киноны үйлс ч түргэн хөгжих үед орлоо.
Та одоо Хятадын киноны ажилтадын саяхан зураг авч үйлдсэн " Хөхнуур Түвдийн төмөр зам" гэсэн киноны хөгжмийг сонсож байна. " Хөхнуур Түвдийн төмөр зам" гэсэн киноонд Хятадын Хөхнуур Түвдийн төмөр замыг дэвссэн байдлаар үлгэрлэн, өнгөрсөн зууны тавиад оноос нааш, Хөхнуур Түвдийн төмөр замыг бүтээн байгуулагч гурван үеийн хүмүүс " их хүйтэн нутгийн хүчилтөрөгч бага байх, олон жилийн хөлдүү хөрс, экологи нь эмзэг" зэрэг дэлхийн чанартай гурван том асуудлыг тэвчин, даөлайн түвшнээс дундажаар 4000 гаруй метр өндөр өндөрлөг нутагт Хөхнуур Түвдийн төмөр зам дэвссэн үлгэрийг бичиж, гурван үеийн хүмүүсийн Хөхнуур Түвдийн төмөр замаар тэрэг нэвтрүүлэхийн төлөө өнгөрүүлсэн хатуужилтай хайлт, гаргасан асар их үнэ төлбөрийг урлаг сайхан харуулсан байна. Киноны доторхи бүх үзэмжийг газар дээр нь зураг авч, үзэсгэлэн сайхан цастын үзэмжээс гадна, киноны ажилтан нар бас уул нурж, газар хөдлөх, мина бөмбөрүүлэх зэрэг гиологийн хайр найргүй гамшгийг үлэмж их онцгой мэргэжлээр илрүүлсэнээр, энэ киноог туулис шиг асар гоё болгосон байна.
Хятадын киноны ажилтан нар жил богон чухал том сэдвээр үлэмж олон кино үйлдэж байна, эдгээр кино нь чухал түүхийн үйл явдлыг харуулсан буюу эсгүүл бахдан дуулууштай баатар хүмүүсийн үйл ажиллагааг магтан дуулсан байна. Жишээ нь " Хөхнуур Түвдийн төмөр зам" " Жан Си дэ" гэх зэрэг киноны олонхыг Хятадын засгийн газраас хөрөнгө мөнгө санхүүжүүлэн зураг авч, Хятадын үндэстний зориг санааг адил бус талаас харуулсан байна. Сүүлийн жилүүдэд иймэрхүү кино нь урлагын илрүүлэх арга хэмжээг улам чухалд үзэж, маш олон үзэгчдийн сонирхлыг татаж байна. " Хөхнуур Түвдийн төмөр зам" гэсэн кино бол даруй хүний сэтгэлийг маш их догдлуулсан кино юм. Тус киноны найруулагч ноён Фэн Сяонин хэлэхдээ:
Одоод хүрч иртэл энэ киноог сонирхсон үзэгчийн дотор нулмис унагаагүй хүн байхгүй. Энэ талаас нь авч хэлсэн ч миний кино үйлдэх зорилгод хүрсэн байна. Хоёрт энэ кино үнэхээр гоё. Энэ киноонд хүмүүсийн нэгэнт дадсан гол уянга буюу гол урсгалын сэдвээр хүмүүсийг зааж сургах буюу амт шимтгүй зүйл өчүүхэн ч гүй. Хүний хувь заяанд бүрмөсөн уялдсан юм. Тэр нь нэг яруу найраг шигээр хэдэн үеийн хүмүүсийн хувь тавьланг холбож, маш гоё болсон юм гэжээ.
Хятад улс жил болгон 300 гаруй кино үйлдэж банйа, Дээр ярьсан засгийн газрын хөрөнгө мөнгний туслалцаатай үйлдсэн кинооноос гадна иргэдийн эрхлэлттэй хөрөнгө, гадаадын хөрөнгийг ч кино үйлдэх салбарт нааштай оруулж байна. Хятадын киноог гадаад оронд танилцуулан нэвтрүүлэх ажил эрхэлсэн ерөнхий компанийн захирал ноён Ян Бүтин танилцуулж хэлэхдээ: "" Шинэ кино теарт өдөр болгон нэгээр нэмэгдэж, дижитал кино үйлдэх болон дижитал техникээр дэлгэцэнд гаргах нь нэгэнт Хятадын киноны хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчин болж, ялангуяа хөдөө тосгоны киноны зах зээлийг өргөжүүлэн тэлэх талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Нийгмийн хүчний кино эрхлэх идэвхжил маш өндөр байж, төрийн өмчийн, иргэний эрхлэлтийн, гадаад хөрөнгийн, ажил төрлийн бус зэрэг байгууллага нэгжийн хөрөнгө оруулах халуун урам буураагүйн уламаар олон туйлт хөрөнгө оруулалттай болж, Хятадын киноны эдийн засгийн шинэ бүтэц болж, нийгмийн хүчин нь Хятадын киноны хөгжлийг ахиулж байна. Манай орон ч киноны дэд бүтэцийн байгуулалтыг дээдлэн хүндэтгэж, асар их хөрөнгө мөнгө гарган кино үйлдэх шинэ бааз байгуулан, шинэ тоног төхөөрөмж худалдан авч, шинэ техник зээлдэн оруулж байгаа бөгөөд гадар үзэмжийн шинэ газар байгуулж байх болохоор, Хятадын киноны хөгжилд эрч хүч нэмж байна гэжээ.
Хятад улс тус зууны эхнээс киноны тогтолцоонд өөрчлөлт хийсэнээр, Хятадын бизнес киноны төрөгдөн гархыг ахиулж, оюун билигт нэг бүлэг найруулагч нар билетийн орлогын ширүүн өрсөлдөөнт зах зээлд цолгорон гарсан байна, тухайбал Жан И мү, Фэн Сяо ган нар залгаагаар том том кино үйлдэж, дотоод гадаадад маш их орлого олсон амжилт тогтоосон юм. Жан И мүүгийн сүүлийн жилүүдэд зураг авч үйлдсэн " баатар эр", " арван зүгээс нь бөхсөн", "хотоор дүүрэн шар хуяг дуулгатан"зэрэг кино нь гадаадын зах зээлд хятадын киноны гархад зам нээж, хятадын киноонд нэр хүнд олгосон байна. Тэхэд Фэн Сяо ган Хятадын алдарт кино найруулагч болсны хувьд, Хятадын уламжлалт цагаан сарын баярын өмнө хойно дэлгэцэнд гаргадаг кино үйлдэж, Хятадын бизнес кино үйлдэх амжилттай загварыг үүдсэн байна. Түүний найруулсан " а тал б тал", " том баян", " тэнгэрийн дор хулгай дээрэмгүй", " шөнийн найр" зэрэг кино нь Хятадын үзэгчдийн санаанд тохирч, дотоод гадаадын хөрөнгө оруулагч бизнесмэнүүдэд асар их ашиг олгосон байна.
Хятадын киноог хэлбэрэлтгүй хөгжүүлэхэд нэн олон чадвартан бэлтгэх хэрэгтэй гэж Хятадын киноны салбарын зүтгэлтэн үзэж байна. Өнөө нэг бүлэг залуу найруулагч нар авьяас билгээ анх харуулж байна. Тухайлбал найруулагч Нин Хао " галзуурсан чулуу" гэсэн инээдэмт кино үйлдээд маш түргэн нэр гарчээ. " Галзуурсан чулуу" гэсэн энэ киноог маш бага хөрөнгөөр үйлдээд дотооддоо нэлээд их ашиг олсон байна.
Хятадын киноны ажил төрөл олон ургалцат тийш түргэн хөгжиж, амжилт бүтээл нь товойм байгаагын зэрэгцээ шинэ асуудлуудад тулгарч байна. /Пэрлаймаа орчуулав/
|