• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-16 18:15:49    
Оюутнуудыг ажлаар хангаж байна

Хятадын Олон Улсын Радио

      2007 онд Хятад улсад 5 сая орчим оюутан сурлагаа төгсөв. Бусад сургуулийн оюутнууд ажил хайгаад яаралдаж байхад Шиньжянгийн Техник мэргэжлийн их дээд сургуулиудын төгссөн оюутнууд ав амархан ажил олчсон байлаа. Бүрэтгэлээс үзвэл, энэ онд эдгээр ажил мэргэжлийн техникийн дээд сургууль төгссөн оюутнуудын 90 гаруй хувь нь ажилтай болсон юм байна. Бид өнөөдөр Шиньжянгийн ажил мэргэжлийн боловсролын сургуулиудаар орж, оюутнуудынхаа ажлаар хангагдахад яаж туслаж байгаа байдалтай танилцъя.

     Энэ онд Шиньжянгийн Хөнгөн үйлдвэрийн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулиас 2400 оюутан төгсөж, түүний доторхи 95 хувь нь ажлын байранд гарах гэрээ байгуулсан байна. Шиньжянгийн Кэрамаигийн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн төгссөн оуюнуудын 92 хувь нь ажилтай болжээ. Шиньжянгийн Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын ажлаар хангагдсан хэмжээ гурван жил дараалан 96 хувиас давав. Шиньжянийн Механикийн дээд сургуулийн Механикийн болон цахилгаан хөдөлгүүрт машны мэргэжлийн төгсөх ангийн оюутан нь эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Шиньжянийн Механикийн дээд сургуулийн захирал Ван Жяньмин хэлэхдээ,

     Сүүлийн хэдэн жилд манай сургуулийн Механикийн болон цахилгаан хөдөлгүүрт машны мэргэжил болон удирдлагын мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд ажлын байрын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байж, ажлаар хангагдах хэмжээ нь 100 хувьд хүрч байна. Бусад муж районы аж ахуйн нэгжүүд ч манай сургуулиас төгсөх оюутан авч байгаа учраас 2008 он болон 2009 оны төгсөх ангийн оюутнууд ч захиалга авч байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Район нь ажил мэргэжлийн техникийн боловсорлыг ихээр хөгжүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх ажлыг маш чухалд үзсэн байна. Зөвхөн өнгөрсөн хоёр жилд орон нутгийн засгийн газар 300 сая юаний хөрөнгө мөнгийг ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн байгуулатад ашигласан байна. Шиньжянд өнөө ажил мэргэжлийн төрөл бүрийн их дууд сургууль 250 гаруй байгаа бөгөөд тариачид малчдын соёл техникийн сургууль 2000 гаруй, түүнд тосгоны зэргэлэлийн хуваар сургууль нь 8000 гаруй байна. Оршин суугчдын хорооллын боловсролын улсын зэргэллийн 3 туршилтын бүс, районы зэргэллий 10 туршилтын бүс ажиллуулж байна. Бүх Шиньжян нутгийг хамарсан ажил мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн бэлтгэл дамжааны сүлжээний систем үндсэндээ бий болж, ажил мэргэжлийн техникийн дээд сургуулиуд нь мэргэжлийн ур дэмтэй залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж байна.

      Ажил мэргэжлийн техникийн боловсролын хэв загварыг өөрчлөн шинчлэх явцад сургууль хийгээд аж ахуйн нэгж хамтран ажиллах, захиалгын дагуу бэлтгэх , хагас өдөр сурч хагас өдөр ажиллах зэрэг арга хэлбэр бий болсон байна. Шиньжянгийн Хөнгөн үйлдвэрийн ажил мэргэжлийн техникийн дээд сургуулийн Хэвлэл мэдээллийн дээд сургуулийг "Шиньжян Жин Жи Бао" сонины газартай хамтран байгуулсан юм байна. Хоёр талын гэрээнд энэ мэргэжлээс төгсөх оюутныг сонины газар түрүүлэн сонгох эрхэтэй гэж тодорхой заасан байдаг. Энэ оны 7-р сард энэ мэргэжлийн төгсөх ангийн 80 гаруй оюутан шалгалтад тэнцэж, 100 хувиар энэ сонины газарт ажиллах ажлын хуваар авсан байна. Энэхүү сургууль хийгээд аж ахуйн нэгж хамтран ажиллах арга хэлбэр нь төгсөх ангийн оюутнуудын ажлаар хангагдах асуудлыг үр ашигтай зохицуулсан бөгөөд аж ахуйн нэгж ч маш сэтгэл өндөр байна. Энэ сонины газрын даргын туслах, боловсон хүчний төвийн дарга Ү Хүнмин хэлэхдээ,

     Өнөө сонины зах зээл дээр шилдэг боловсон хүчин амархан олдохгүй болсон. Сонины хороонд редактор, сэтгүүлчээс гадна зар сурталчилгаа, хэвлэн тараах ажил хариуцсан ажилтан нэн олон болсон. Зар сурталчилгаа болон хэвлэн тараах ажлын талаар өнөө мэргэжлийн сургалт хийж байгаа сургууль байхгүй байна. Иймээс бид Шиньжянгийн Хөнгөн үйлдвэрийн ажил мэргэжлийн техникийн дээд сургуультай хамтран ажилласан. Энэ 80 гаруй оюутны үндсэн хичээлийг сургууль нь зааж, мэргэжлийн хичээлийг бид өөртөө заах болно гэжээ.

      Шиньжянгийн Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн дээд сургууль нь дотор газрын цаашлаад гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, шилдэг багш нар болон ажлын байрын зах зээлийг үр ашигтай ашиглаж, өндөр түвшин бүхий мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлж байна. 2004 оны 12-р сард энэ дээд сургууль нь Малайзийн хувийн дээд сургууль – Станфорд дээд сургуультай хамтран ажиллаж, Олон улсын хамтын ажиллагааны хуваар дээд сургууль байгуулжээ. Энэ оны 6-р сард Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн дээд сургуулийн оюутнууд Станфорд дээд сургуульд очиж мэргэжил дээшлүүлэв. Энэ бол Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн дээд сургуулийн оюутнууд хоёрдох удаагаа Станфорд дээд сургуульд очиж мэргэжил дээшлүүлсэн болно. Станфорд дээд сургуулинй захирал Лян Мин хэлэхдээ,

      Малайзийн Станфорд дээд сургууль нь бүх Малайзийн зочид буудлын удирдлагын салбарт маш нэр хүндтэй сургууль юм. Эхний жилд бид голдуу багш илгээн хичээл оруулж байсан. Хоёрдох жилээс Хятадын оюутнууд манай сургуульд ирж, өнөөгийн хөгжлийн байдлын дагуу өөрийн мэргэжлээ сонгож сурах болсон бөгөөд манай хоёр сургуулийн дипломыг авдаг болжээ. Иймээс тэд нар гадаадад ажилласан ч болно. Өөрөө л сайн сурах юм бол ажилд авах компани нь түүний визийг зохицуулах болно гэжээ.

     Хичээл сургалтын шинэ арга хэлбэр, ажлаар хангагдаж байгаа өндөр хэмжээнээсээ болж, Шиньжянгийн ажил мэргэжлийн боловсрол нь районы дотно гадныханы анхаарлыг ихээр татаж байна. Шиньжянгийн Хөдөө аж ахуйн ажил мэргэжлийн дээд сургуулийн Тамгын газрын дарга Жү Лихүн хэлэхдээ,

     2000 онд манай сургуулийн оюутны тоо 1000 хүрэхгүй байсан, 6 жилийн хөгжлөөр дамжаад 2006 он гэхэд оюутны тоо 6000 гаруйд хүрсэн бөгөөд тэд нар Хятадын 24 муж, хотоос ирсэн байна гэжээ.

     Шиньжянгийн ажил мэргэжлийн боловсрол нь өнөө эхний үеийн оюутан ховор, ажлын хуваар олохгүй байсан үеийн зовлонг туулж, оюутны тоо хэмжээ их, ажлаар хангагдах хэмжээ нь өндөр болж, тогтвортой хөгжлийн замд орсон байна.