Энэ оны 9-р сард Үрэмчийн эдийн засаг гадаад худалдааны 16-р яармаг худалдаа Шиньжяны уйгурын өөртөө засах районы төв Үрэмчид болж өнгөрлөө. Жил бүр болж байгаа Үрэмчийн яармаг худаллдаа нь Хятадын ба гадаадын бизнесменүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна. Уг яармаг худалдаа нь Хятадын баруун бүс нутгийн хамгийн чухал олон улсын чанартай эдийн засаг худалдааны бизнес хэлцлийн нэг болж байна.
Шиньжяны уйгурын өөртөө засах район нь Хятадын баруун хойт хэсэгт, Азийн Европын төвт байдаг. Эртний торгоны зам үүгээр өнгөрдөг. Шиньжяны уйгурын өөртөө засах район 1 сая 600 мянган хавтгай дөрвөлжин метр нутаг дэвсгэртэй. 560 км хилийн шугамтай, Монгол, Орос, Казахстан, Пакистан, Энэтхэг зэрэг 8 улс оронтой хөршилж байгаа. Шиньжяны уйгурын өөртөө засах районы төв Үрэмч хот нь Хятадын баруун бүс нутгийн гадаадад нээлттэй хамгийн чухал хаалга болно. Газар зүйн байршил онцгой, гадаад эдийн засаг худалдааны үйл ажиллагаа хөгжөөнтэй байгаа.
Үрэмчийн газар зүйн байршлал маш чухал, төв Азийн маш олон бизнесменүүд Үрэмчид ирж, арилжаа наймаа хийдэг. Хятадын дотор газрын хөгжсөн хотуудын аж ахуйн нэгжүүдийн эзэд Үрэмчид ирж, бэлэн хувцас, шаахай, малгай зэргийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг байна. 2006 оны испорт экспортын худалдааны хэмжээ 4 тэрбум 500 саяд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 15 хувиар өсөн нэмэгджээ.
Энэ удаагийн яармаг худалдаанд Орос, Казахстан, Шингапур, Энэтхэг, Австарли, Иран, Өмнөд Солонгос зэрэг орны 1000 гаруй бизнесмен оролцжээ.
Шанхайн машин үйлдвэрийн бүрэн бус хариуцлагатай компани бүтээгдэхүүнээ яармагт тавьсан байна. Эдгээр машин нь вакууман цонх хаалга, тариан талбайн усжуулалтын ус хэмнэлтийн хоолойн материал, хотын ус түгээгүүр зэргийг хамарсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг байна гэж тус компанийн хариуцлагатан хэлж байна.
Тэрээр хэлэхдээ: Үрэмчийн яармаг худалдаанд зургадахь удаагаа оролцож байна. Захиалга ихтэй байгаа. Энэ жилийн арилжааны хэмжээ 20 сая гаруй юаньд хүрэх байх гэжээ.
|