• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-16 18:25:07    
Гэрийн дижитал удирдалга ирээдүйн амьдралын арга маягыг өөрчлөж байна

Хятадын Олон Улсын Радио

      Ганц удирдалгаар орон дээрээ хэвтэж байгаад компьютер, телвиз, гэр ахуын электрон барааг удирдаж чадвал иймэрхүү амьдрал тааламжтай уу? Гэвэл өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд гэр ахуйн дижитал техникийг танилцуулах болно.

      Гэрийн дижитал удирдалга ирээдүйн амьдралын арга маягыг төлөөлж, өндөр чадавхтай компьютер болон хавтан телвизороор төв болгон холбооны сүлжээ, радио телвизийн сүлжээ, интернэтийн сүлжээгээр дижитал зургийн аппрат, гар утас, MP3 тоглуулагч, гэрийн театр, дижитал удирдалга, аюулгүйн хяналтын системийг харилцан холбож, хэрэглэгчид нэг л удирдалгаар эдгээр электрон бараагаа удирдаж, дөхөм хялбархан амьдралын орчин бий болгохыг хэлэж байна.

      Гэрийн дижитал удирдалга биелэгдвэл бидний амьдралд баялаг агуулгатай зуга цээнгээний эх баялаг авчирах болно. Телвизор бол хятадад хамгийн түгээмэлжилэгдсэн гэр ахуйн цахилгаан бараа байж, одоо 400 сая ширхэгт хүрсэн байна. иймээс гэрийн дижитал удирдалга нь телвизороор гол болгож байдаг. Гэхдээ энэхүү телвизор нь энгийн телвизор биш, харин HDTV байдаг. Энэ нь зураг дүрсийн чанрыг сайжруулснаар барахгүй программын эх баялагийг нэмэгдүүлсэн байна. уламжилалт телвизор нь радио телвизийн шугмын кабелийг залгаж болдог. Гэвч HDTV нь өндөр хурдтай USB2.0-ийн залгууртай байж, хөдөлгөөнт дискийг залгаж, мөн компьютертэй холбож, мальтимедиагийн фийлийг ажиллуулдаг. Мөн өндөр хурдтай интернэттэй холбож, шууд нэвтрүүлэг хүлээн авч болдог.

     Ингэснээр хэрэглэгчид радио телвизийн сүлжээгээр хангаж байгаа программыг л үзэж байснаа өөрчлөж, удирдалгаар интернэтийн сүлжээнээс өөрийн сонирхолтой программ сонгон авч үзэж болох болжээ.

      Тянбай сүлжээний техникийн компаний захирал носн Лүй Пин хэлэхдээ, Радио телвизийн сүлжээ нь хязгаартай учир 30, 40 сувагаар дамжуулвал цааш суваг нь дүүрчихэнэ. Гэвч интернэтийн сүлжээ бол хязгааргүй учир, чиний сонголт лавтай радио телвизийн сүлжээнээс их байна гэжээ.

     Гэрийн дижитал удирдалгаас гадна, хэрэглэгчид бас интернэтийн сүлжээн дээр тоглоом тоглож болох юм. иймэрхүү тоглоомыг тоглохдоо тоглоомын гараар дамжуулан бокс, боулинг тоглох, шинээний тенис тоглож болдог. Ширээний тенис тоглохдоо онцгой төхөөрөмж бариж, тэр нь хурд, чиглэл зэргийг утасгүй сүлжээгээр тоглоомын төхөөрөмжид дамжуулан, интернэтийн сүлжээгээр дэлхий бөмбөрцөгийн хаа нэг цэгт байгаа хүнтэй хамт тоглож болдог.

      Гэрийн дижитал удирдалга бас гэр орны хяналтийн үүрэг гүйцэтгэдэг. Камер зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөө интернэтэд холовчхвол та өөрөө хаа байсан ч интернэтэд болбогдон гэрийнхээ байдалд хяналт тавьж болно.

     Жүн Шин холбооны компаний мальтимедиа эцсийн станцийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийг хариуцсан захирал хатагтай Ван Мийли танилцуулж хэлэхдээ, Би хүүхдийнхээ цэцэрлэгт байгаа байдал, гэртээ байгаа настай хүний байдал буюу гэрт хүнгүй үед бид гадагш гарч ажиллах үедээ гэрийнхээ аюулгүй байдал зэрэгт хяналт твьж болдог, одоо энэхүү ажил улсын дотоод гадаадад гол ажил болж байна гэжээ.

      Хятадын гэрийн дижитал удирдалга гэх ухаагдахуун өнгөрөгч зууны сүүлчээр бий болсон юм. одоо хятадын гэрийн дижитал удирдалга нь анхан шатны хөгжлийн үедээ байна. Хятадын Мэдээлэлийн аж үйлдвэрийн яам 2005 оны 6-р сарт мэдээлэлийн тоног төхөөрөмжийг хамтаар ашиглан хамтаар үйлчилгээ хангах стандарт тогтоосон юм. үүнийгээ дөхмөөр Шан Лян буюу IGRS гэдэг. Үүнийг Хятадын аж ахуйн нэгж санаачилан бий болгосон юм. энэ бол мэдээлэлийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, холбооны тоног төхөөрөмжид чиглэсэн Хятадын анхны стандарт болно.

     IGRS-ын мэдээлэлийн техникийн төвийн ерөнхий захирал ноён Лю Чинтао танилцуулж хэлэхдээ, одоо ПС, цүнхэн компьютер, гар утас, Проектор, Set Top Box буюу STB, телвизор зэрэг IGRS-ийн 20 гаруй бүтээгдэхүүн зах зээлд гарсан байна. 2006 онд IGRS-ийн бүтээгдэхүүнээ 2 сая ширхэг борлуулсан байна.

     IGRS нь гурван жилийн өмнө сая эхлэн бүрэлдэхдээ тавхан аж ахуйн нэгжтэй байсан бол одоо хөгжөөд 100 гаруй аж ахуйн нэгжтэй болсон бөгөөд нэг долоо хоногт нэг аж ахуйн нэгж нэгдэн орож байна. одоо IGRS нь бүрэн бүтэн аж үйлдвэрийн хэлхээс болсон байна. Тэр нь птантын эрх авсан 200 гаруй бүтээгдэхүүнийг хамарч бие даан шинийг бүтээх талаар ихээхэн ахицтай болсон байна.

     Ноён Лю Чинтао хэлэхдээ, Компьютер, телвизор, систем хөгжим, гар утас зэрэг IGRS-гийн бий бүхий станц нь стандарт хангасан байвал нэгдэлтэй марк хадаж, хэрэглэгчид иймэрхүү нэгдэлтэй маркын бүтээгдэхүүн авсан байвал харилцан холбож ажиллуулж болно. Энэ нь ирээдүйн гэрийн дижитал удирдалгыг бүрэлдүүлж чадна гэжээ.

      Гэрийн дижитал удирдалгыг биелүүлэхэд бэрэхшээлтэй зүйл их байна. бүтээгдэхүүний ажиллуулахад дөхөм байх нь гэрийн дижитал удирдалгын хамгийн их харш саад болж байна. одоогийн хэрэглэж байгаа дижитал бүтээгдэхүүний олонх нь бодлиантай байж, хэрэглэгчид тийм хялбархан угсарч чадахгүй юм. угсарчихлаа гээд хэрэглэхэд хүчир байдаг. Уг системийн тогтвортой чанар нь гэрийн дижитал удирдалгын бас нэгэн өдөөлөг болж байна. ирээдүйн гэр бүлд төрөл бүрийн цахилгаан барааг нэгдэлтэй удирдахад дөхөм болох боловч тогтвортой чанар нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. нэг цахилгаан бараа нь гэмтэл гарахад хүрвал бүхийл системд нөлөө үзүүлэх болно. Иймээс засаж сэлбэхэд ч их бэрэхшээл учруулах болно.

      Гэрийн дижитал удирдалгыг биелүүлэхэд үйлчилгээгээ дээшлүүлэх хэрэгтэй. Нэгдэлтэй систем зохиож, адил бус үйлдвэрүүдэд засварын эдгээр мэдээг хангах бол бидний дараагийн ажлын харалт болно гэж би үзэж байна гэж Хятадын Мэдээлэлийн аж үйлдвэрийн яамны гэр бүлийн дотоор сүлжээний стандартын ажил хариуцсан албаны хүн доктор Ван Ган хэлсэн байна.