• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 08:29:39    
ХКН-ын удирдлага 17-р их хурлын тайлан илтгэлийг төлөөлөгчидийн хамт хянан хэлэлцэж байна

Синьхуа Агентлаг

     ХКН-ын 17-р их хурал 16-нд Бээжинд үргэлжлэн хуралдаж байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарин бичгийн дарга Хү Жиньтао нарын зэрэг ХКН-ын удирдлага зарим хэсгийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцож, ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлийг төлөөлөгчидийн хамт хянан хэлэлцсэн байна.

     Хү Жиньтао мөн өдөр Жянсу мужийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцлоо. Тэрээр төлөөлөгчидийн үгийг нарин хянамгай сонсны дараа нэгэн төлөөлөгчийн хувиар 17-р их хурлын тайлан илтгэлийг хэрхэн суралцаж ойлгох талаар үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, уг тайлан бол нийт нам, бүх хятадын үндэстэн нүүдийн оюун санааны охь сод болно. Их хурлаар хэлэлцэн засвар оруулсны дараа уг тайлан нь түүхэн шинэ гараанаас Хятадын онцлогтой социализмийг хөгжүүлэх ХКН-ын улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болно гэжээ.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Вэн Жябао Сычуан мужийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцсон байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс хятадын онцлогтой социализмийн замаар эрэс хэлбэрэлтгүй замнаж, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримталж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг эрс хэлбэрэлтгүй найдваржуулан, эвсэг зохицонгуй нийгмийн байгуулалтыг ахиулах болно гэжээ.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жя Чинлин Бээжин хотын төлөөлөгчидийн ярилцалгад оролцож, шинжлэх ухаанч хөгжилийн үзэлтийг гүнзгий найдваржуулан, тал бүрийн идэвхжил, бүтээлч чанрыг дайчлан, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад оюун санаа, хүчин чадал хурамтуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ү Гуанжэн Өвөр Монголын төлөөлөгчидийн ярилцалгад оролцож, ялзаран доройтохын эсрэг асуудлыг гол чухал ярисан байна. Тэрээр хэлэхдээ, энэ асуудлаар залхаан цээрлүүлэх, сэргийлэхийг хамт чухалчилаж, уридчилан сэргийлэхийг чухал байринд тавьж, ялзаран доройтохыг эсэргүүцэн цэвэр цэгч байх байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. /Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/