• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 15:37:24    
Иран, Каспийн тэнгисийн орнуудын тэргүүн нарын хурал амжилттайд боллоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Каспийн тэнгисийн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний 2-р хурал 16-ны орой Тегеранд өндөрлөв. Хурал нь хэдийгээр нэг л хоног болсон боловч Ираны хувьд ер бусын ач холбогдолтой болов. Тэрээр цөмийн асуудлаар Каспийн тэнгисийн орнуудын дэмжлэгийг олсон төдийгүй зарим чухал асуудлаар Оросын тодорхой байр суурийг олсон байна.

     Дээд хэмжээний энэ хуралд Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад оролцсоноос гадна, бас ОХУ, Казахстан, Тажикстан, Азербайжан дөрвөн орны тэргүүн оролцов. Дээд хэмжээний хурал өндөрлөх үеэр "Тегераны тунхаг" баталж, Олон улсын холбогдох гэрээ болон байгууллагын хүрээнд Ираны цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахыг дэмжихээ илэрхийлэв. Мэдэгдэлд бас, ямарваа байдалд ч гуравдахь орны Каспийн тэнгисийн нутаг дэвсгэрийг ашиглан уг тэнгисийн өөр нэг орны эсрэг түрэмгийлэл хийх цэргийн цохилт өгөхийг Каспийн тэнгисийн таван орон зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

     Ираны тал энэ тунхагт сэтгэл ханамжтай байх нь маш тодорхоой юм гэж шинжээчид үзлээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад тунхагт гарын үсэн зурсны дараа хийлгэсэн нэгдсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Энэ бол таван орны гарын үсэг зурсан улс төрийн шинж чанартай анхдагч баримт бичиг мөн. Бас уг дээд хэмжээний хурлын олсон хамгийн их ололт амжилт мөн. Энэ нь тус бүс нутгийн орнуудын найрамдлыг бэхжүүлэн, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг ахиулахад эргэлт болж , бүс нутгийн энх тайвныг хамгаалах, олон орны улс төрийн ашиг сонирхлыг баталгаажуулах, бүс нутгийн асуудлыг зохицуулах хөтөлбөрийн чанартай баримт бичиг болсон байна гэжээ.

     Ираныг нэн баярлуулсан зүйл бол дээд хэмжээний хурлын хугацаанд Орос, Ираны хамгийн анхаарал тавьж байгаа хоёр асуудлаар Ираны сэтгэлд хүрсэн байр суурь илэрхийлжээ.

     Нэгдүгээрт, Оросын Ерөнхийлөгч Путин дээд хэмжээний хурал өндөрлөсний дараа хийлгэсэн нэгдсэн хэвлэлийн бага хурал дээр, Орос Иран олон салбарт хамтын ажиллагаатай, Ираны энх тайвны зорилгод цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг Орос дэмжинэ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орон болон Герман 11-р сарын дунд арав хоногт Ираны асуудлаар хэлэлцээ хийхийг харж үзээд Ираны эсрэг нэн хатуу хориг арга хэмжээ хэрэгжүүлэх эсэх, Ираныг шахаж байгаад НҮБ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх эсэх, уран баяжуулах ажиллагааг нь зогсоох эсэхийг тогтоох болно гэж илэрхийлэв. Энэ үеэр Путин иймэрхүү байр суурь илэрхийлсэн нь хэрэг явдал муудаад авахын аргагүй хэмжээнд хүсэн биш гэснийг Иранд таниулсан байна.

     Хоёрдугаарт, Саяхан олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн төсөөлж байсантай адилаар, Путин энэ айлчлалаар Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай Бусхерийн цөмийн цахилгаан станцын асуудлаар хэлэлцээ хийж, Нежад Ерөнхийлөгч Путинаас хангалттай хариулт авсан байна. Ерөнхийлөгч Путин хэлэлцээний дараа Ираны хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Бусхерийн цөмийн цахилгаан станцын байгуулалт хойшлагдсан нь улс төрийн асуудал биш, харин эдийн засаг, техникийн асуудал юм. Уг цөмийн цахилгаан станцыг анх германчууд байгуулж, тоног төхөөрөмж нь өнөө маш хуучирч заавал солих алхамд хүрсэн байна. Энэ нь цахилгаан станцын хугацаандаа дуусч ашиглалтад орохыг саатуулсан гол шалтгаан мөн. Өнөөдөр хоёр орны техникийн хүмүүс энэ асуудал тэрчлэн тогтворгүй зарим хүчин зүйлээр хэлэлцээ хийж байна гэжээ. Орос амлалтаа лавтай мөрдөж Бусхерийн цөмийн цахилгаан станцыг түргэн байгуулан Ираны талд хүлээлгэн өгөх болно гэж тэрээр бас илэрхийлэв.

     Яриангүй Путин ч араа бодолцсон байна. Орос ОУАЭХА-ийн тогтоолын дагуу, цөмийн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өмнө гурван сард Иранд цөмийн шатхуун нийлүүлэх болно гэж Пүтин илэрхийлэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн сэжиг тааврыг арилгахын тулд Иран эрхбиш шатхуунаа хэрэглэж дуусны дараа Орост буцаан өгч шийдүүлэхийг батлах хэрэгтэй гэж тэрээр бас шаардав. /Урангоо орчуулж, Баатар хянав/