• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 16:02:32    
Монгол улсын 1000 гаруй оюутан Өвөр Монголд суралцаж байна

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, солилцоо байнга эрчимжихийн хирээр хамтын ажиллагааны салбар нь ч цаашид өргөжин тэлж, Монгол улсаас хувийн зардал юм уу албаны зардлаар Өвөр Монголын их дээд сургуулиудад ирж суралцагсдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Өвөр Монголын 37 их дээд сургуульд суралцаж байгаа гадаадын 1271 оюутны доторхи 1088 нь Монгол улсын оюутан болох бөгөөд Өвөр Монголд сурч байгаа гадаадын нийт оюутны 70 орчим хувийг эзэлсэн байна.

     2005 онд Боловсролын Яамны найдлагаар Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газар нь Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай "Хятад улсад суралцах Монгол улсын оюутнуудыг хүлээн авах, хятад хэлний багш нарыг Монгол улсад илгээн багшлуулах тухай хэлэлцээр" тохиролцжээ. 2005 оноос 2009 он хүртлэх 5 жилийн хооронд Хятад улс жил болгон Монгол улсын 100 оюутныг хүлээн авах бөгөөд тэдний сурлагын бүх зардлыг дааж, оюутан бүрд жил болгон 16960 юаний тэтэглэг олгоно гэж уг хэлэлцээрт тэмдэглэжээ. Өнөөгийн байдлаар, Өвөр Монголын их дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол улсын 553 оюутны дотроос 200 хүн нь ийм тэтэглэг хүртэж байна. \О.Дарамбазар орчуулав.\