• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 16:12:34    
Яарах ба гутрах гэмийг тэвчих тухай

Хятадын Олон Улсын Радио

     Яарч адгах болон гутарч гуних бол хүмүүсийн ажил амьдралд тун их харш саад учруулж байдаг сэтгэл зүйн өвчин эмгэг юм. Энэ хоёр сэтгэцийн дарамтыг тэвчиж чадахгүй юм бол ажил амьдралдаа амжилтад хүрэх нь хэцүү юм.

     Яарч адгах бол мэдрэлийн системийн хөөрлийн илрэл. Хэзээд яарч адгаж байдаг бүх хүмүүс хэрэг явдал тохиолдох үед тэр тухай нарийн хянамгай бож тунгааж үзэхгүйгээр хөнгөн хуумгай шийдээд базаахгүй муу дүнд хүрсэндээ харамсан гэмшдэг байна. Энэ мэтийн гэмшил гарахаас сэргийлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг сэтгэл зүйчид санал болгож байна.

     Нэг. Ажил амьдралдаа төлөвлөгөөтэй хандах: Ямар ч ажил хийсэн хянуур болгоомжтой хандаж, томоохон хэрэг явдалд төлөвлөгөө тогтоож, бага хэрэг явдал бол яаж хийхээ бодож сэтгэж зүй зохистой тохируулж, тооцоо хийсэн байх хэрэгтэй.

      Хоёр. Өөрийгөө байга сэрэмжлүүлж байх: Ямар хэрэг учир тохиолдсон ч өөрийгөө "Болгоомжтой, лавдуун хянуур байх хэрэгтэй" гэж сэрэмжлүүлж байх хэрэгтэй юм байна.

     Гурав. Сэтгэлийн тэвчээртэй байхыг эрхэмлэх: Хэзээд яарч адгадаг гэм нь цагийн уртад тэр хүний заншил болчихсон байдаг. Энэ зангаа тэвчихийн тулд шатар тавих, зураг зурах, гар урлал хийх зэргээр сэтгэлийн хөөрлийг намдааж, хэрэг явдалд уян хатан хандах болгож болох юм.
Дөрөв. Хэзээд нэг л зангаараа байхыг эрхэмлэх: Юм л болбол яарч адгаж байдаг хүмүүс "Өглөө хазаар, үдэш ташуур" болохыг чанд цээрлэх хэрэгтэй. Хэрэг учрыг яаж л эхэлбэл тэгэж л дуусгах хэрэгтэй. Дуртай бол хийгээд дургүй бол суугаад байж болохгүй.

     Гутарч гуних бол бас л нэг зүйлийн сэтгэлийн өвчин юм. Энэ бол өөрийнхөө үйл хэрэгт сэтгэл дундуур байгаагаас болсон сэтгэл тайван бус болж, сэтгэцийн талаар өөрийгөө зэмлэх, өөртөө итгэлгүй, санаандаа хүрч чадахгүйгээс эмзэглэх зэрэг сэтгэл зүйн хөдөлгөөний хам шинж мөн. Ийм зантай хүмүүс хэрэг учирт ерөөс хааш яаш ханддаггүй, харин тун болгоомжтой, ёс журмаас няцахгүй байхыг хичээдэг. Хэрэв ямар нэг бага сага алдаа дутагдал гарвал залруулж болошгүй их хэрэг гаргасан юм шиг зовж гутран өөрийгөө зэмэлдэг.

     Гутран гуниж явдаг хүн бол хэнтэй ч өрсөлддөггүй, сэтгэл цайлган, биеэ барьж явахыг эрхэмлэж, бусад хүнд найр тавьж, омог зориггүй, хэрэг явдлаас зайлж, нам гүмхэн байвал болчхоно гэж боддог. Ийм хүн ямарч өрсөлдөөн маргаан гарахаас зүрхшээж явдаг. Жишээлбэл, өөрийн хүүхэд нь бусдад цохигдсон байлаа ч гэсэн хүүхдээ яршиг татлаа гэж зэмлэдэг. Хэтэрхий гутарч гуних бол сэтгэл зүйн талаар эрүүл бус байгаагийн илрэл мөн болохоор эрхбиш зүй зохистой хандах хэрэгтэй.

     Тав. Харамсан гутрах сэтгэлээр унаж болохгүй: Нэгэнт болсон хэрэг явдал дууссан байтал бас харамсаад, гутраад байж болохгүй. Эрхбиш туршлагаа нэгтгэн дүгнэж, ирээдүйд ялалт байгуулах арга ухаан хайх хэрэгтэй.

     Зургаа. Эрс шуурхай, сэтгэл санаа тайван байх хэрэгтэй: Баярлангуй хүн бол ирээдүйдээ имтгэлтэй, бухимдлаа мартсан байдаг. Зарим нь яршиг түвэг аюул гарахаас айдаг. Үнэндээ жинхэнэ аюул бол өөрийн чинь аймтгай сэтгэхүй болох бөгөөд аюултай зүйлээс ч мянга дахин аюултай. Харин шийдвэр зоригтой хандвал жинхэнэ аюулаас хэлтэрч болзошгүй юм.\Л.Буянтогтох орчуулав\