• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 17:09:27    
17-р их хурлын төлөөлөгчид шинжлэх ухаанчаар хөгжих үзлийн талаар ярьж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын эрх баригч нам-ХКН-ын 17-р их хурал Бээжинд болж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинтао их хуралд тавьсан тайлан илтгэлдээ, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг дэлгэрэнгүй задлан өлүүлсэн бөгөөд ХКН шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг гүнзгий туушлуулан хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тал бүрийн дэвшлийг биелүүлж, ард түмэнд хөгжлийн үр өгөөжийг эдлүүлэх хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Энэ нь 17-р их хурлын төлөөлөгчдийн дунд хатуу тусгал гаргасан байна. Шинжлэх ухаанчаар хөгжих үзлийн дагуу, эдийн засаг нийгмийн хөгжлийн нөөц хүчин цаашид тавигдаж, иргэдийн амьжиргааны асуудал ч улам зохицуулагдах болно гэж төлөөлөгчид үзэж байна.

    Өөрчлөлт нээлт хийсэн гучаад жилийн турш, Хятадын эдийн засаг жил болгон дундчаар 9 гаруй хувиар өсч, эдийн засаг нийгмийн хөгжил дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олсон байна. Гэвч үүний зэрэгцээ эдийн засаг нийгмийн хөгжилд урт хугацаанд зарим зөрчил илт гарч байна. 17-р их хурлын зарим төлөөлөгч өгсөн ярилцлагадаа: Өнөө Хятад улс шинжлэх ухаанчаар хөгжихийг дэвшүүлсэн нь эдийн засаг нийгмийн хөгжилд нүүрэлж байгаа шинэ асуудал, шинэ зөрчлийг шийдэхийн төлөө юм. Энэ онол нь ХКН-ын хөгжлийн үзлийн шинэ танилтыг тусгасан байна гэжээ.
Сы чуань мужийн Мянь ян хотоос ирсэн төлөөлөгч Тань Ли хэлэхдээ: шинжлэх ухаанчаар хөгжих үзлийн энэх онолоос ХКН-ын хөгжлийн хараа алс хэт, өргөн уудам байгааг ойлгож болно гэжээ.

     Эдийн засаг түргэн хөгжих явцад, нөөц баялаг хэмнэх, байгаль орчныг хамгаалах нь анхаарал татах асуудал болно. Энэ үед шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг дэвшүүлж байгаа нь үндсэн ач холбогдолтой юм, энэ нь бидний урт удаан тогтвортой хөгжлийн үндсэн баталгаа болно гэжээ.

     Шинжлэх ухаанчаар хөгжих үзэл нь ХКН, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил зохих шатанд хүрээд дэвшүүлсэн хөгжлийн үзэл баримтал болно. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн задлан өгүүлснээр бол шинжлэх ухаанчаар хөгжих үзэл нь бүх талаар зохицуулан тогтвортой хөгжих үзэл болно. Түүний анхны гол утга санаа нь хөгжил, цөм нь хүний төлөө байх болно.

     Шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг бодитой хэрэгжүүлэх нь хойшдын ажлын чухал зорилт болно гэж төлөөлөгчид үзэж байна. 17-р их хурлын төлөөлөгч Хятадын тэнгисийн нефтийн ерөнхий компанийн ерөнхий захирал Фү Цэн-юй өөрийн ажилтайгаа уялдуулан хэлэхдээ, эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах нь аж ахуйн нэгжийн шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг туушлуулах чухал агуулгын нэг болох ёстой гэжээ.

     Нөөц баялаг хэмнэж, байгаль орчноо хамгаалах талаар төрийн өмчит аж ахуйн нэгж сайн хийвэл Хятадын эдийн засгийн бүтцийн зохицуулалт тогтвортой хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах болно. Энэ талаар манай компани ирэх 5 жилд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болно гэжээ.

     Өнөө Хятад улс 2010 гэхэд дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний эрчим хүчний хорогдол болон гол бохиодол гаргах хэмжээг тус тус 2005 оноос 20 хувь болон 10 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн байна.

      Хотын оршин суугчдын анхаарч байгаа ажлаар хангагдах, эмчилгээ, сургуульд суралцах зэрэг асуудлууд нь бүх шатны албан тушаалтнуудын шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг хэрэгжүүлэхийн гол тал нь байх болно. 17-р их хурлын төлөөлөгч Шанхай хотын намын хорооны дарга Ши Жинь-пэн танилцуулж хэлэхдээ,

     Нийтийн үйлчилгээ, нийтийн санхүүг амьдралын бэрхшээлтэй хүмүүс, хоцрогдсон хөдөө тосгон дүүрэг, мөн оршин суугчдын шаардлагатай хороололд хандуулж, өнөөгийн олон түмний хамгийн анхаарал татсан асуудалд хандуулж, хамгийн бодитой үр дүнд хүрч, шууд ажил хэрэг болгох болно. Эм эмчилгээ, ажлаар хангагдах, сургуульд суралцах талаар бүр тодорхой арга хэмжээ авах болно гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/