• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 19:37:07    
Хятад улс улам хөгжих болно гэдэгт итгэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Эрхэм анд нөхөд өө. Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? "Захидлын тойм" булангийн шинэ ээлжит дугаараар тантай дахин золгож байгаадаа би маш баяртай байна.

      Хятадын Коммунист Намын арван долдугаар их хурал энэ 10-р сарын 15-аас 21-ний өдрүүдэд Бээжинд хуралдаж байна. Энэ их хурал нь Хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь томоохон үйл явдал бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг их татаж байна. Энэ их хурлыг хуралдуулж байгаа үеэр манай радиогийн сурвалжлагч Монгол улсын Архангай аймгийн сонсогч С.Баатартай утсаар холбогдож, их хурлын тухай сэтгэгдлийг нь яриулсан юм.

     Монгол улсын Архангай аймгийн сонсогч С.Баатар маань уг аймгийнхаа Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн даргаар 10 гаруй жил ажиллаж ирсэн хүн тул, хоёр орны харилцаа хөгжлийн талаар байнга анхаарлаа хандуулж ирсэн юм. Сурвалжлагчийн сонирхосон асуултанд тэрээр хариулж хэлэхдээ, Хятадын Коммунист Намын арван долдугаар их хурал нь энэ 10-р сарын 15-аас 21-ний өдрүүдэд Бээжинд болж байна. Уг хурлын тухай Хятадын олон улсын радиогийн нэвтрүүлсэн Хятад улсын дарга Хү Жиньтаогийн илтгэл, хурлын бусад дэлгэрэнгүй мэдээллийг бид цаг алдалгүй хүлээн авч сонсч байна. Манай Найрамдлын нийгэмлэгийн гишүүд ч энэ их хурлын талаархи мэдээллийг маш анхааран сонсч байгаа юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн илгтэлд өнгөрсөн таван жилийн ажлыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн байна. Хятадын ард түмний олсон их амжилтууд нь Хятадын ард түмний ажилч хөдөлмөрч байдгаас болсон юм гэж би хувиндаа боддог. Хятадын онцлогтой социолизмыг байгуулах бүтээн байгуулалт, шинжлэх ухаанчаар улс орноо мандуулах стратиг зэрэг олон шинэ шинэ зорилтыг бид маш сонирходог. Хятадын эдийн засгийн түргэн хөгжил нь бидний анхаарлыг их татдаг байна гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол найрсаг хөрш зэргэлдээ орон, бид Хятадын олсон амжилттай туршлагаас суралцах зүйл байна гэж би бас хувиндаа бодож байна гэжээ.

     Эрхэм анд нөхөд өө. Өнөөдрийн "Захидлын тойм" булангаар танд манай сурвалжлагчийн Монгол улсын сонсогчтой утсаар холбогдож ярисан ярилцлагын товч агуулгаас танилцууллаа. Сонсогч болон сурвалжлагчийн утсаар холбогдож ярисан энэ ярилцлагыг та сонсохыг хүсч байвал манай онлайнд холбогдож дэлгэрэнгүй агуулгыг нь сонсч болох юм. \Номин бэлтгэв\