Нутаг дэвсгэр: хуурай дэрэх нутаг нь 455,39 хавтгай дөрвөлжин км, хария тэнгисийн усан хил нь 400 мянган хавтгай дөрвөлжин км, тэнгис далайн эдийн засгийн тусгай хария талбай нь нэг сая орчим хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 85 мянга. Оршин суугчид нь голдуу Бантуучууд, Кэлиорчууд (Европ хүн болон Фөрик хүний цус холисон удам), Энэтхэг, Пакистанчууды үр сад, Хятад удмын хүн болон Франц удмын хүн зэрэг байна. Төрийн хэл Кэлиор хэл, Англи, Франц хэл түгээмэл хэрэглэдэг. Нийт хүн амын 90 хувь нь Катулик шашин, 8 хувь нь Христосын шинэ шашин шүтэж, бусад нь Лалын шашин, Энэтхэг шашин юм уу бусад шашин шүтдэг.
Нийслэл: Виктори, 25 мянган хүн амтай. Бээжингийн цагаас 4 цаг орой байдаг.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Жамес Аликс Мичель, 2004 оны 4-р сард тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 6-р сарын 18-ны өдөр.
Ерөнхий байдал: Баруун Энэтхэгийн далайн арлын улс, том жижиг 115 арлаас бүрдэж байна. Барууншаа Кенийн Монбасагийн далайн боомтоос 1593 км зайтай, баруун өмнөш Мадагаскараас 925 км зайтай, өмнөш Маврикитай харалдаа оршиж, Энэтхэгээс 2813 км зайтай байдаг. Халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жил туж халуун бөгөөд бороо ихтэй. Халууны улиралдаа дунджаар 30 хэм, сэрүүн улиралдаа дунджаар 24 хэм.
16-р зуунд Португаличууд энд ирж, "долоон эгч дүүгийн арал" гэж нэрлэсэн байна. 1756 онд Франц эзэлж, Сейшель гэж нэрлэв. 1794 онд Англи нь Францыг орлов. Дараа нь Англи, Франц нь олон удаа солигдов. 1814 онд Англи, Франц энхийн хэлэлцээр байгуулж, Сейшель нь Английн колони болж, Английн Маврики дэх колонийн эрх байригчдын ноёрхолд шилжив. 1903 онд Английн шууд хария колони болов. 1970 онд дотооддоо өөртөө засав. 1976 оны 6-р сарын 29-ний өдөр тусгар тогтнолоо тунхаглаж, Бүгд Найрамдах Сейшель Улс байгуулж, мөн Английн холбоонд үлдэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|