Кү че гэдэг нь өнө удааны түүхтэй гэсэн утга бүхий уйгар үг юм. Эрт дээр үедээ энэ газрыг Гүй зи гэж нэрлэж байжээ. Кү че нь Шинь жянгийн Богд уулны энгэр дээр таримын хотгорын хойд хөвөөнд байрладаг. Энэ нь мөн ч Гүй зийн соёлын үүсч хөгжсөн газар болно. Энэ Гүй зи нь эрт дээр үеэсээ баруун хязгаарын цэнгүүний төв, дуу бүжгийн эх нутаг, хятадын мөнгөн гүйлсний дархан өлгий гэсэн олон сайхан нэртэй юм. Энэ нь мөн ч Хятадын эртний 4 том уран зохиолын нэг болох "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-т гардаг охидын орон гэдэг нь болно. Шинь жянгийн байгалийн үзэмж маш сайхан гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ энэ Кү чегийн үзэмж бүр их өвөрмөц сайхан байдаг.
Энэ Кү че нь Хятадын торгоны замын дунд хэсэгт байрладаг болохоор хятадын төв нутгийн соёл болон баруун хязгаарын соёл нь энд уусан нэгдэлцэж өвөрмөц онцлогтой болсон байдаг. Энэ газарт бурхны шашин дэлгэрээд 2000 гаруй жил болж байгаа бөгөөд Дүнь хуангаас барууншаа цар хэмжээгээр хамгийн том, тоо хэмжээгээр хамгийн олон нь болох хадны агуйны хананы зургуудтай төдийгүй бас хол ойрдоо алдартай Гүй зийн хөгжим бүжиг гэж байдаг.
Кү че бол Шинь жянгийн аялал жуулчлалын 4 том шянь хотын нэг юм. Энэ газарт хадны агуйд, эртний хот цайз, тэмдэг утааны тавчан гэх зэргийн түүх соёлын 80 гаруй дурсгалт газар, 500 гаруй нүхэн гэр байгаа бөгөөд хадны зургийн нийт талбай нь 20 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрдэг байна. Үүний дотор Кумутулагийн мянган бурхантын агуй, Кесилийн мянган бурхантын агуй бол Хятадын нэртэй хадны агуйд болно. Эдгээр агуйдыг өнөөгөөс 1700 гаруй жилийн өмнө буюу баруун Жинь улсаас зүүн Жинь улсын хооронд байгуулжээ. Үүний доторх Кесилийн мянган бурхантын агуйг НҮБ-ын дэлхийн хүн төрөлхтөний соёлын эртний өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл дэвшүүлээд байна.
Энэ оны 7-р сард Шинь жянгийн аялал жуулчлалын олон улсын 4-р наадам болон Гүй зийн соёлын аялал жуулчлалын наадам Кү чед болсон байна.
|