Хил даван цэрийн цохилт өгөх тухай засгийн газарт эрх олох төслөөр Туркийн парламент 17-ны өдөр санал хураасаны дүнд энэ төсөл нь дийлэнхийн саналаар батлагдсан байна. Парламент эрх олгосоноор Туркийн засгийн газар хил даван цэрэг дайны ажиллагаа хэрэгжүүлэх асуудлаар дотооддоо ямар ч харш саад байхгүй болсныг энэ нь харуулж байна. Гэлээ ч хамгийн их хэмжээнд цэвэрлэн устгах зорилгодоо хүрэхийн төлөө хэзээ, яаж цэрэг гаргах асуудлаар бас нарийн төлөвлөх хэрэгтэй юм. Энэ талаар Туркийн засгийн газар хэдэн зүйлийн сонголтод нүүрлэж байна.
Нэгдүгээрт, Цагийн байдлын өөрчлөлтийг харж цэрэг гаргах боломжийг хүлээнэ. Өнөө Америкийн Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн комисс Османы хаант улсын үйлдсэн "Арменийн их хядлаг"-ын тухай төслийг баталснаар Турк Америкийн харилцаанд нэн даруй давалгаан гаргав. Туркийн тал энэ төслийг эрс эсэргүүцэв. Гэтэл Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси 22-ны өдрөөс өмнө уг төслийг Төлөөлөгчдийн танхимын бүгд хуралд дэвшүүлэн санал хураахыг хүсэв. Эх сурвалжаас үзвэл, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүдийн дунд батлахад шаардагдах тал хувиас давах 226 гишүүн нь энэ төслийг дэмжиж байна. Энэ төсөл батлагдвал хил даван цэргийн цохилт өгөх үйл ажиллагаа нь бараг зүй ёсны болж, Туркийн засгийн газар үүгээр шалтаг болгон хил даван цэргийн ажиллагаа явуулж болно.
Хоёрдугаарт, Иракийн умард нутгийн Курдын ажилчны намын объект чиглүүлэн " гадар мэс засал"-ын маягийн оновчтой цохилт хэрэгтэй, харин их цар хэмжээтэй цэрэг дайны ажиллагаа болохгүй юм. Иракийн умард нутаг нь уулархаг бас бага газар ч гэлээ зам харилцаа болон байгалийн нөхцөл муутай юм. Курдын ажилчны намын зэвсэгт хүчин олон удаагийн бүслэн устгалтад учирч байгаа боловч хүчин нь хэвээрээ байсаар бөгөөд партизаны дайн болон бүслэн устгалтын эсрэг баялаг туршлагатай болжээ. Эдгээр хүчин зүйл нь Туркийн механикжсан цэргийн ангийн их цар хүрээтэй ажиллгаанд ашиггүй байх нь маш тодорхой. Турк бол НАТО-гийн цэргийн хүчирхэг орон тул Америкийн тэргүүний зэвсэг тоноглолтой юм. Стратеги тактикийн хувьд, цэрэг дайчдын бэлтгэл сургууль, ахуй хангамж нь НАТО-гийн стандарт хангасан тул эдгээрийг хийхэд бэрх биш.
Гуравугаарт, Америк Иракийн хооронд хил давсан "ирмэгийн бөмбөг" тоглож байна. Туркийн парламент эрх олгох тухай төслөөр санал хурааж байгаа үеэр Америкийн Ерөнхийлөгч Буш үг хэлж, хил даван цэргийн цохилт өгөх ажиллагаа нь Туркийн ашиг сонирхолд нийцэхгүй, Турк Иракийн умард нутагт хэтэрхий олон цэрэг илгээх нь зохисгүй гэж тэмдэглэв. Иракт байрлах Америкийн цэргийн ангид арын хангамж олгохоос татгалзаж болзошгүй гэж сэтгэл түгшиж байгаагаас Америкийн талын энэ байр суурь нь хэрэг дээрээ Туркийн талын цөөн хэсэг цэргийн хүчнийг Иракийн умард нутагт илгээхийг зөвшөөрсөн хэрэг болох юм. Гэтэл Туркийн цэргийн анги наандаж 6-р сарын 6-ны өдөр хил даван Иракийн умард нутагт орж Курдын ажилчны намын зэвсэгт хүчинд цохилт өгснийг Рейтер ангентагийг оролцуулсан олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрчлэн Туркийн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл гэрчилсэн байна. Үүнийг Америк, Турк, Ирак гурав гурвуулаа үгүйсгэж байна.
Рейтер агентлагийн 15-ны өдөр мэдээлснээс үзвэл, Туркийн их бууны цэрэг мөн 15-ны өдөр Турк Иракийн хилийн Иракийн талын 5 километрын доторхи объектын эсрэг 7-8 ширхэг пуужин харавжээ. Гэвч хүн шархдаж үрэгдсэнгүй. Иракийн албаны тал ч энэ мэдээг гэрчилсэн билээ. Гэлээ ч Туркийн засгийн газар энэ талаар одоог хүртэл дуугүй байна. Хэдийгээр энэ мэдээллийн үнэн худлыг олоход бэрх боловч өнөөгийн ийм байдалд Туркийн тал "нумаа хөвчлөөд сумаа харвахгүй байхын аргагүй " болжээ. Гэхдээ Туркийн тал эцсийн бүлэгт энэ байдалд ямар шийдвэр гаргахыг цаашид ажиглах хэрэгтэй байна гэж шинжээчид үзэв. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|