• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-18 18:02:02    
17-р их хурлын төлөөлөгчид эв зохицонгуй нийгэм байгуулах талаар ярив [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     2004 онд ХКН-ын хуралдуулсан нэг чухал хурал дээр, "социалист эв зохицонгуй нийгэм байгуулах" үзэл ухагдахууныг анх удаагаа дэвшүүлсэн юм. 30 гаруй жилийн турш, "социалист эв зохицонгуй нийгэм байгуулах" явдал нь Хятадын шат бүрийн засгийн газрын чухал зорилт болсон байна.Эв зохицонгуй нийгэм байгуулах нь өргөн олон ард иргэдийн хамтын эрэл хүсэл төдийгүй Хятадын алс хэтийн хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал баталгаа болохыг бодит үйл хэрэг гэрчилж байна. Бээжинд болж байгаа ХКН-ын 17-р их хурал дээр, эв зохицонгуй нийгэм байгуулах явдал нь бүх улсын өнцөг булан бүрээр ирсэн төлөөлөгчдийн хамгийн их анхаарч байгаа асуудлын нэг болсон байна.

     Жао Юй-жүн бол Ань-хуй мужийн Чао-хү хотоос ирсэн төлөөлөгч, тэр бол тухайн нутгийн хууль зүйн талаар туслалцаа үзүүлэх төвийн өмгөөлөгч. Хятадад хууль зүйн талаар туслалцаа үзүүлэх төв нь засгийн газрын өмнөөс хууль зүйн талаар туслалцаа үзүүлэх чадавхийг хэрэгжүүлж, сул буурай иргэдэд төлбөргүй тусалж хууль ёсны эрх ашгийг нь хамгаалдаг тусгай байгууламж юм. Жао Юй-жүн 1999 онд энэ ажлыг хийснээс хойш хууль зүйн талаар туслалцаа үзүүлэх 500 гаруй хэргийг тасалсан байна. Тэрээр хэлэхдээ,

     Манай хуулийн талаар туслалцаа үзүүлэх байгууллага 1996 онд байгуулагдсан, тухайн үед санхүүжүүлэлт тун бага байсан, өнөө санхүүжүүлэлт их байна, энэ нь юуны учраас вэ? гэвэл засгийн газар маань ард иргэдийн амьдралыг нэн их анхаарах болсонд байгаа. Ард иргэдийн ихэнх асуудал нь голч шударгын асуудал болно, эдгээр асуудал зохицуулагдвал, манай нийгэм ч улам эв зохицонгуй байх болно гэжээ.

     17-р их хурлын төлөөлөгч Шүй Хуан-гүө бол Хятадын Хэлонжян мужийн Муу Дань-жян хотын намын хорооны нарийн бичгийн дарга. Тэрээр хэлэхдээ, Муу Дань-жян хотын хамгийн их эв зохицохгүй байгаа нь бүс нутгийн тэнцвэргүй хөгжлөөр харагдаж байна. Тухайлбал хот хооронд, сянь хоорондын тэнцвэргүй хөгжил болно. Энэ зөрүүг арилгахын төлөө хотынхон олон арга хэмжээ авсан. Жишээлбэл, тус хотын Сүй Фэн-хэ сянь болон Му-лин сянь бол хөрш сянь, Сүй Фэн-хэ хот бол Орост нээлттэй байгаа боомт болохоор эдийн засаг нэлээд хөгжсөн. бүх мужийнхаа дотор эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлдэг. Му-лин нь эдийн засгийн талаар буурай хөгжилтай сянь юм. Му-лин сяний хөгжилд туслахын төлөө Муу Дань-жян хотынхон нь нэгтхэн төлөвлөхөөр дамжин Сүй Фэн-хэ боомтын давуу талд түшиглэн Му-лин сяний импорт экспортын боловсруулах аж үйлдвэрийг ихээр хөгжүүлээд маш сайн үр дүнд хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Өнгөрсөн хугацаанд Му-лин нь хөдөө аж ахуйн муж байлаа. Энэ хэдэн жил аж үйлдвэрийн нэлээд түрхэн байгаа нь бүр боомтын экспортын бараанд түшиглэснээс болсон юм, энэ нь түүний аж үйлдвэрийн хөгжилд маш их ахиулах үйлдэл үзүүлсэн төдийгүй ажлаар хангагдах, санхүүгийн орлогын нэмэгдэл, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэсэн гэжээ.

     Хятад улс эв зохицонгуй нийгэм байгуулах хүчин чармайлтаараа ард иргэддээ улам их үр өгөөж хүртээж байна. ХКН-ын 17-р их хурлын нээлт дээр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао эв зохицонгуй нийгэм байгуулах талаар цаашид шаардлага дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ,

     "Социалист эв зохицонгуй нийгэм байгуулах" нь Хятадын онцлогтой социализм байгуулах бүх явцад гүйцэтгэх урт хугацааны түүхэн зорилт болно юм. Ард түмний хамгийн анхаарч байгаа, хамгийн шууд, хамгийн бодитой эрх ашгийн асуудлыг зохицуулж, нийт ард түмэн чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, өөрийн орон байртай бөгөөд эв зохицонгуй байдлыг чармайн бий болгох хэрэгтэй гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/