• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-18 18:38:37    
Хот хөдөөгийн оршин суугчдын орлогын зүрүүг багасгана

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жү Жишинь 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, хот хөдөөгийн оршин суугчдын орлогын зүрүү өрөгжих хандлагыг Хятадын засгийн газар анхааралдаа авч, энэ асуудлыг зохицуулах арга хэмжээнүүд авч байна гэжээ.

      Жү Жишинь мөн өдөр ХКН-ын 17-р их хурлын Хэвлэл мэдээллийн төвийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, оршин суугчдын орлогын зөрүү их болж байгаа асуудалд чиглүүлэн Хятадын засгийн газар хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад дэмжлэг үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлж, баруун нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн бөгөөд хот хөдөөгийн амьдралын үндэсэн баталгааны дүрэм тогтоосон байна гэжээ.

      Жү Жишинь хэлэхдээ, Хятадын засгийн газар хөдөлмөрлөсний хирээр хуваарлхаар гол болгож хуваарлалтын олон хэлбэр зэргэцэн оршсон хуваарлатын дүрмийг цаашид боловсронгуй болгож, бага орлоготой хүмүүсийн орлогыг дээшлүүлж, дунд зэргийн орлоготой хүмүүсийг нэмэгдүүлж, их орлоготой хүмүүсийн орлогод зохицуулалт хийж, хууль ёсны орлогыг хамгаалах, хууль бус орлогыг хориглох болно гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/