Шянган бол дорнод өрнөдийн соёл уялдсан газар, Шянганы соёлын музей болон Шянганы түүхийн музей бол бүр Шянганы түүх соёлыг үзүүлж байгаа чухал цонх юм. Одоо та бүхэнд танилцуулах гэж байгаа ноён Мин Жи чуань бол энэ хоёр музейг урьд хожид даргалж явсан хүн.
Мин Жи чуань Шянганд төрж, Шянганд түүхийн доцент, магистарын зэрэг мэргэжлийн цол авч, түүх сурсандаа маш омогшиж явдаг хүн. Тэрээр хэлэхдээ: Түүх сурбал маш ашигтай гэж би бодсоор ирсэн. Хүний амьдралын замд буюу хэрэг учрыг үзэх талаар түүхийн мэдлэгтэй байх нь маш чухал юм. Ямар ч зүйлийг түүхийн үзэлтээр үзэж болох юм гэжээ.
Их сургуулиа төгссөний дараах Мин Жи чуаны анхны ажил нь Шянганы эртний эд болон эртний барилгыг хамгаалах хэрэг эрхлэх газарт ажилласан явдал болно. 1986 онд Мин Жи чуаныг тэр ажилд орох үе, тус хэрэг эрхлэх газарт нь дөрөвхөн ажилтантай байсан бөгөөд энэ дөрвөн хүн нь бүх Шянганы эртний бичиг дурсгалын зүйл хийгээд эртний барилгыг хамгаалах их ажлыг биелүүлж байсан аж. Тухайн үе ажилтан цөөн байсан болохоор өөрөө маш олон ажил хийж, маш өргөн хүрээнд ажиллаж байсаны учир сурсан зүйл ч олон болж, Шянганы бүх эртний барилгад бүр хүрч, тэдгээрийг хамгаалахад хүч хөдөлмөр гаргасан гэжээ.
1995 онд Мин Жи чуаныг Шянганы соёлын музейд ажил шилжүүлж, тус музейг бэлтгэн байгуулах төлөвлөгөөнд оролцуулсан байна. 5 жилийн дараа Шянганы соёлын музей албан ёсоор ажлаа эхэлсэн байна. Шянганы соёлын музей бол 12 үзмэрийн танхимтай, түүх урлаг болон соёлын баялаг агуулгатай ерөнхийлсөн музей юм. 2002 оноос 2006 оныг хүртэл Мин Жи чуань уг музейн ерөнхий даргын ажилд байсан юм.
2007 оны эхээр Мин Жи чуань Шянганы түүхийн музейн ажилд томилогдсон байна. 1962 онд байгуулагдпсан Шянганы түүхийн музей бол Шянганы өнө удаан түүхтэй музейн нэг юм. Тус музейд " Шянганы үлгэр" гэсэн брандын том үзэсгэлэнг байнга дэлгэн үзүүлж, 6000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үеийн бичиг дурсгалын зүйлээс аваад орчин үеийн Шянганы тал талыг харуулсан гоё сайхан үзмэрийн зүйлүүдээр дүүрч, эдгээр бүх үзмэрийн зүйл нь Шянганы бүх талыг түүхийн хувиар тусгаж байхыг Мин Жи чуань хүсч явдаг юм. /Пэрлаймаа орчуулав/
|