• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-19 17:04:13    
Хятадын эмэгтэйн хөл бөмбөгийн баг цаашид хөгжих шинэ замналыг хайж байна

Хятадын Олон Улсын Радио

     Саяхан өндөрлсөн Олон улсын хөл бөмбөгийн нийгэмлгийн 2007 оны эмэгтэйн хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнд Хятадын баг 0:1 харьцлаар Норвегд хожигдож, эхний 4 байранд орж чадаагүй юм. Өнгөрсөнд дэлхийн тэргүүний баг байсан Хятадын баг нь энэ тэмцээнээр ерөөс байгаагүй сорилтод нүүрлэж, хүнд байдалд орсон Хятадын баг нь ч энэ байдалд хөгжлийн шинэ замналаа хайж байна.

     Өнгөрснийг эргэн үзэхэд, Хятадын эмэгтэйн хөл бөмбөгийн баг дэлхийн цомын тэмцээний эхний 4 байранд хоёр удаагаа орж байсан юм. 1999 он, Америкт болсон дэлхийн цомын 3-р тэмцээнд Хятадын баг нь Швид, Норвег зэрэг хүчирхэг багийг залаагаар ялж, шувтаргааны тэмцээнд орсон юм. 1996 оны Атландын олимпид Хятадын эмэгтэй баг мөнгөн медал авч байжээ.

     Сүүлийн жилүүдэд Хятадын эмэгтэйн хөл бөмбөгийн тамирчдын шинэ хуучны солигдол тэрчлэн бусад багийн хүчин нийтдээ дээшлэхийн хэрээр Хятадын давуу тал аажмаар алдагдсан байна. Эмэгтэйн хөл бөмбөгийн дэлхийн цомын 5-р тэмцээн 9-р сард Шанхайд эхлэх үеэр, Хятадын хэвлэл мэдээллийнхэн болон хөл бөмбөгийн хорхойтод эмэгтнйг багийн өмнөөс санаа зовж байсан ч тэд нар бүх хүчээрээ чармайсан нь илэрхий юм.

     Тэмцээний дараа Хятадын багийн ерөнхий дасгалжуулагч Швид хүн Домански хэлэхдээ, би маш сэтгэл зовж байна, өөрийнхөө төлөө биш, бидний багийн бүсгүйчүүдийн төлөө юм. тэд өөрийн бүх хүчээр чармайсан боловч амжилтад хүрч чадаагүй. Гэвч энэ тэмцээнээр сайн талыг ч харж болно. Хятадын баг дэлхийн хүчирхэг багийн өмнө, өөрийн мэргэжил болон арга замаа сайтар хэрэгжүүлж байна, үүнийг үнэлэх ёстой, мөн цаашидын хөгжлийн хөдөлгүүр хүчин болох болно гэжээ.

      Шинэ хуучны солигдлыг хархан биелүүлээгүй Хятадын багийн хувьд, залуу тамирчдын ур мэргэжил нь хуучин тамирчныг хүрэхгүй байна. Нөгөө талаар Герман, Америк, Норвегаар төлөөлүүлсэн Европ Америкийн баг нь бие бялдар, хүч тамир, хурдны талаар илэрхий давуу талтай. Хятадын багийн эсэргүүцэлдэн өрсөлдөх чадварыг дээрх багуудтай харьцуулбал зөрөө нь их байсаар юм.

      Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд эхний 4 байранд орж чадаагүй хэдий ч Хятадын баг нь бодит тэмцээнээр дамжин, хойшидын хөгжих үндсэн чиглэлээ олсон байна. Тухайлбал мэргэжлийн замналаар замнах явдал болно.