Ирэх жилийн Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Зомолунгма оргилд дамжуулан гаргах эцсийн дайралтын цэгийг далайн түвшнээс дээш 8300 метрээс тогтоолоо гэж Хятадын уулчдын багийн ахлагч Ван Юүнфэн 9-р сарын 19-нд Бээжинд хэлсэн байна.
Ленов корпурац болон Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын уулын спортыг удирдах төвөөс хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Ван Юүнцэн дээрх мэдээг мэдээлсэн байна.
Тэрээр хэлэхдээ: ирэх жилийн Бээжингийн Олимпийн наадмын барбарыг Зомолунгма оргилд гаргах замыг дахин давтан шалгалт хийсэн. Ирэх жилийн бодитой хэрэгжилтэд эцсийн дайралтын өндөр нь далай түвшнээс 8300 метр болно. Гол төвөөс 8300 метрийн өндөрт гараад, бамбар дамжуулахыг хариуцсан уулчин Бээжингийн Олимпийн бамбарыг гартаа атгаж, энэдээс оргилд авирах болно. Оргилд гарсны дараа гол төвдөө буцан ирэх болно гэжээ.
Олимпийн мөнхийн галыг дэлхийн хамгийн өндөр оргил болох Зомолунгма оргилд гаргах нь Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах том гэрэлт цэг болно. Олимпийн бамбарыг Зомолунгма оргилд гаргахад 3 талын хүндрэлтэй байгаа. 1. Ууланд авирах техникийн асуудал. Өөрөөр хэлбэл аюулгүйгээр тогтсон хугацаанд нь оргилд гаргаж чадах эсэх. 2. Бамбар нь далайн түвшнээс 8844.43 метрийн өдөрт хүйтэн, даралт доор, хүчилтөрөгч бага байдалд асаж чадах эсэх. 3.Телевизийн шууд нэвтрүүлэг урагштай хийгдэж чадах эсэх болно. Энэ оны 5-р сард холбогдох салбар үүнд газар дээр нь шалгалт хийж, урьдчилсан зорилтдоо хүрсэн байна.
|