Хятадын хот суурин газруудын оршин суугчидын хороололд оришин суугчидын зөвлөл гэж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Оршин суугчидын зөвлөл нь оршин суугчидад үйлчлэхээр гол болгож, тэдний амьдралд анхаарал тавьж, өдөр тутам уялдаа холбоотой ажиллаж байдаг юм. Засгийн газрын олгох амьжиргааны наад захын баталгааны мөнгийг түгээх, хүмүүсийн хэрүүл маргааныг зохицуулах,цагдаа нарт туслаж хороололын дэг журмыг сахиулах зэрэг ажлууд ундарч байдаг юм. Одоогийн байдлаар одоо Хятадад 80 мянга орчин хотын хороололын оршин суугчидын зөвлөл ажиллаж байна. Янз бүрийн хүмүүстэй харьцдаг болохоор олонх байдалд нас тогтсон хүмүүс ийм зөвлөлүүдийн даргаар ажиллаж байдаг юм. Гэвч сүүлийн үе зарим залуу хүмүүс оршин суугчидын зөвлөлийн даргаа ажиллах болж байна. Ван Ши гэдэг бүсгүйн хувь тэрээр өнөөд Бээжигийн зүүн дүүргийн зүүн 45 гэдэг хороололын оршин суугчидын зөвлөлийн даргаар ажиллаад долоон жилийн нүүр үзэж байна.
2000 онд тэрээр цэргээ халагдаж ирэх үед Бээжин хотын засгийн газар оршин суугчидын хороололын зөвлөлийн ажилтан элсэж байхтай тааралдаж, нэрээ бүтгүүлэн шалгалтад нь оролцож, 90 гаруй хүний дундаас сайн дүн аваад энэ хороололд ирж ажилласан байна. Анх эхэндээ шинэ ажил нь маш таалагдаж, их урамтай ажиллаж байсан юм. Гэтэл удалгүй хал үзэж ашир суужээ. Зарим нь гэртээ хэрүүл маргаан болоод оршин суугчидын зөвлөл дээр ирээд голмдлоо тоочдог. Түүнээр барахгүй гэртээ ууралсан уураа түүнд гаргадаг байлаа. Зарим нь хүний өөдөө ус цацах мэтээр бүдүүлэг авирладаг ажээ. Анх ийм байдалд учирч байгаа тул нулимсаа барьж чаддаггүй байжээ. Түүнээс хойш хийж байгаа ажлынхаа тухай их гүнзгийн ойлголттой болж, ийм тохиолдол гарсан үед маш буурь суурьтай ханддаг болжээ.
Ван Ши ажилгүй хүмүүсийг ажлаар хангах, өнөчин өрөөсөн настай хүмүүсийг харж харгалзах гээд хороололын хүмүүстээ анхаарал халамж тавьдаг тул тэдний хайр хүндэтгэлийг ихээхэн хүлээжээ. өнөөдөр Ван Шиг хэлтэй амтай болгоноороо магтаж, түүнийг өөрийнхөө хамгийн дотнын анд нөхдөөр үзэж байгаа юм. Хэдийгээр түүний хийж байгаа ажил маш эгэл жирийн боловч хүмүүсийн амьдралд маш хэрэгтэй, нийгийн тогтвортой байдал улс орны хөгжилд орлуулж болохшгүй үүрэг гүйцэтгэж байдаг ажээ. /Баатар орчуулж хянав/
|