Бээжинд хуралдаж байгаа ХКН-ын 17-р удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийг оролцуулсан их хурал нь гадаадын олон салбарын зүтгэлтэдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн өдөр манай радиогаас Өмнөд солонгос, Энэтхэг, Полшь, Франц, Америк зэрэг оронд суугаа сувалжлагчид, байгаа орныхоо эрдэм шинжилгээ, эдийн засгийн салбарын хүмүүс, хэвлэлийн хариуцлагатай хүмүүсийг тус тус сурвалжилсан байна. Эдгээр хүмүүс 17-р их хурал нь Хятадын өнөөдрийн байдал болон ирээдүйн хөгжлийн хандаштай холбогдох үйл хэрэг болох бөгөөд дэлхий нийтэд ч чухал нөлөө үзүүлэх болно гэж нийтээрээ үзсэн байна.
Хятадын хөрш орон, мөн худалдааны чухал түнш нь болсны хувьд Өмнөд солонгос нь 17-р их хурал гэдэг энэхүү Хятадын улс төрийн амьдрал дахь том үйл явдлыг онц анхаарч байна. Өмнөд солонгосын Гадаад харилцаа, худалдааны яамны гадаад харилцааны аюулгүйн батлагааны судлалын хүрээлэнгийн улс төрийн ухааны доктор Хеун Кю-ким хэлэхдээ:
"2004 оноос эхлэн Хятад улс нь Өмнөд солонгосын худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа юм, энэ байдал хойшид ч гэсэн үргэлжлэх болно гэж би үзэж байна. Иймээс БНСУ-ын иргэд болон засгийн газар, мэргэжлийн хүмүүс Хятадын улс төрийн үйл хэрэгт анхаарлаа хандуулж байгаа юм гэжээ.
Доктор Срикант Кундапари бол Энэтхэгийн Шинэ Делийн Нехру их сургуулийн олон улсын асуудлын институтын зүүн Азийн судалгааны төвийн дэд профессор юм. Тэрээр тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурал нь Энэтхэгийн олон салбарынхны, ялангуяа эрдэм мэдлэгтэй хүмүүсийн анхаарлын төвд орж, тэд нарын дийлэнх нь 17-р их хурлын тайланг нухацтай уншиж байна гэжээ. Доктор Кундапарийн үзэж байгаагаар, Ху Жиньтаогийн хийсэн тайланд гол нь доорох хэдэн талыг онцолсон байна.
Нэгд, шинжлэх ухаанчаар хөгжих үзэлт, хоёрт, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах, гуравт, намын дотоодын ардчилал болно. Ху Жиньтаогийн хэлсэн үгэнд 60 удаа ардчилал гэж дурдсаныг би анхааралдаа авсан, түүнд намын дотоодын ардчилал багтаж байна, үүнд ХКН-ын хойшдын 5 жилд биелүүлэх үүргийг заасан байна. Тэрээр бас авилгалд цохилт өгөх, Хятадын онцлогтой социализм байгуулах зэрэг асуудлыг дурдсан байна гэжээ.
Өнгөрсөн хэдэн арван жилд, Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, улс орны нөлөөлөх хүчин ч ихээр нэмэгдсэн байна. Олон шалтгааны улмаас, Америкийн олон салбар нь энэ хуралд маш их анхаарал хандуулж байна гэж Америкийн Георге Вашингтон их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессорын туслах А.Бразинск хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Америкийн маш олон хөрөнгө оруулагчид нь Хятадад анхаарлаа хандуулж байна. Жишээлбэл, Хятад улсад үнэт цаасны зах зээлийг урамшуулах юм уу тогтоон барих шинэ бодлого байх эсэхэд анхаарлаа хандуулж байна. Геополитикт сонирхолтой хүн бол Хятадын гадаад харилцааны бодлогын хөгжлийн хандлагад өөрчлөлт гарах эсэхэд нэн их анхаарлаа хандуулж байна гэжээ.
Хятадын Коммунист намын 17-р их хурлын болсон нь мөн олон улсын хэвлэл мэдээллийнхний дэлгэрэнгүй мэдээлэх халуун цэг болсон байна. Францын "Европын таймс сонин" нь Европийн хятад хэлний хэвлэл мэдээллийн хамгийн том хэрэгсэл болно. Энэ сонин нь урьд байгаагүй өргөн цар хэмжээгээр энэ хурлын тухай мэдээлсэн байна. \Пэрлаймаа, Урьхан, Уртнасан орчуулж, Буян хянав\
|