• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-22 10:07:00    
Хятадын хэмжээний хүүхэд багчуудын үйл ажиллагааны анхны төв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хэмжээний хүүхэд багчуудын үйл ажиллагааны анхны төв бол Бээжингийн Гүаньюань хүрээлэн болно. Энэ төв нь нийт 80 мянган квадрат метр талбайтай, түүний дотор байшин барилга нь 9000 квадрат метр байж, хурлын танхим, кино театр, номын сан, тоглоомын өрөө, биеийн тамирын заал, шинжлэх ухаан техникийн заал зэрэг байдаг бөгөөд сүүлээр нь мөн нисэх онгоц, цэргийн хөлөг онгоц зэрэг үнэн юм үзмэрт тавиж, хүүхэд багчуудын наадаж тоглоход зориулсан байна. Хүрээлэнгийн дотор хатуу хучилттай замаас гадна бүх талбайг зүлгэжүүлсэн бөгөөд 100 гаруй төрлийн жимисийн мод, үзмэрийн мод болон олон арван төрлийн цэцэг тарисан учраас орчин тойрон нь маш гоё байж, хүүхэд багчууд наадаж тоглоход маш тохиромжтой байдаг.

     Нийгмийн олон давхарга сайн дураасаа мөнгө төгрөг хандивлаж, засгийн газраас туслан тэтгэж байгуулсан хүүхэд багчуудын үйл ажиллагааны анхны бааз: Хятадын нийгмийн олон давхарга сайн дураасаа мөнгө төгрөг хандивлаж, засгийн газраас туслан тэтгэж байгуулсан хүүхэд багчуудын үйл ажиллагааны анхны бааз бол 1984 оны үндэсний баяраас өмнөхөн Тяньжинь хотын Жишяний хотын захд байгуулсан Тяньжинь хотын пионерийн Фэн Хуаншань уулан дах хуарангийн гол барилга болно. Энэ хуарны барилгын талбай нь 8000 квадрат метр байж, нэг удаад 600 хүүхдийг хүлээж авдаг.

     Ядуу нутгийн сургууль завсардсан хүүхдийг авран туслах анхны мөнгөн сан: Нийгэм нийтээс хөрөнгө мөнгө хурьмтуулан, Хятадын ядуу нутгийн сургууль завсардсан хүүхдийг авран туслах анхны мөнгөн санг байгууллаа гэж Хятадын Хүүхэд залуучуудын хөгжлийн сангийн Зөвлөлийн дарга Лю Яньдүн 1989 оны 10-р сарын 30-ны өдөр мэдэгдэв. Авран туслах энэ үйл ажиллагааг "Шиван төсөл" буюу "Хүслэн төсөл" гэж нэрлэсэн байна. Хүслэн төслийн мөнгийг гурван талаар хэрэглэдэг юм байна: сургалтын тэтгэмжийн мөнгө гаргаж, Хятадын ядуу нутгийн хичээл номдоо сайн боловч амьдралын бэрхэшээлээс болж сургууль завсардсан хүүхдийг сургуульд нь дахин оруулах, хэсэг ядуу нутагт сургуулийн шинэ байр бариж, хуучин байрыг нь засан шинэтгэх, хэсэг ядуу нутгийн хөдөө тосгонд хичээл сургалтын багаж хэрэгсэл, ном бичиг авч өгөх зэрэг болно.

     Анхны "Хүслэн" бага сургууль: Хятадын анхны "Хүслэн" бага сургууль 1990 оны 5-р сарын 19-ний өдөр Аньхүй мужийн Жиньжай шяньд байгуулагдсан бөгөөд сургууль завсардаж, хонь үхэр, гахай тахиа хариулж байсан 500 хүүхэд дахин сургуульд орсон байна. Сургууль байгуулагдах өдөр энэ нутгийн хүн ард уул давааг даван, гол усыг гатлан шинэ сургууль дээрээ цугларч, баярын өдөр шиг тэмдэглэн өнгрүүлсэн байна. \М.Цэцэн бэлэтгэв\