Дэлгэр зуны хөдөө нутаг гэж тэнгэр нь цэлмэж, амгалан талд голио жиргэн, хааяа цэнхэр салхи нь хацар илбэж, алсаас бөхийн уриа дуун, уралдаан морины хүүхдийн гийн гоон чих дэлсэнэ, байгаль дэлхийн ногоон торгон тайзан дээр монгол соёл урлагийн маань эзэд, Улаан-Мөчирийн жүжигчид гоёлж, дуу хуур хангинуулан, 50 жилийн ойн урлагийн найр эхэллээ. Хол ойроос унаа хөсгөтэй малчид цуглаж, шон дээр морид хамар тургин янцагаахад монгол гэрийн дотно гадна баяр хөөрөөр дүүрэн байлаа.
1 2 3 4
|